ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : 2010 оны физикийн бүсийн олимпиадын сэдэв

2010 оны физикийн бүсийн олимпиадын сэдэв

ФИЗИКИЙН 2010 ОНЫ БҮСИЙН ОЛИМПИАД

9-р анги

120 минут

1. Барилгын тоосгыг зурагт үзүүлсний дагуу ширээн дээр байрлуулж болно. Аль тохиолдолд ширээнд хамгийн их ба бага даралт учруулах вэ? Талбарла? /1 оноо/

2. Ижил хэмжээтэй өнгөтэй /coca cola/ ба өнгөгүй /sprite/ ундааг хоёр аяганд хийж нартай халуун өдөр цонхны дэргэд ширээн дээр тавьжээ. Хоёр аяга уруу мөн ижил хэмжээтэй мөс хийв. Хэсэг хугацааны дараа өнгөтэй ундаан дах мөс хайлж алга болоод харин өнгөгүй ундааны мөс бага зэрэг үлдсэн байв. Энэ үзэгдэлийг талбарлана уу? /1 оноо/

3. Дэнсний нэг тавган дээр хэсэг хар тугалга. Нөгөө тавган дээр цагаан тугалга байна. Аль тавган дээрх нь хар тугалга вэ? Тайлбарла?. Дэнсэн дээр байгаа биеүүдийн массыг 2 дахин багасгавар тэнцвэр нь хадгалагдах уу? Тайлбарла? /2 оноо/

4. 100­0С темпратуртай хар тугалга, хөнгөн цагаанын хайлшын нийт масс 150 г. Хайлшыг 150С темпратуртай, 230г масстай ус бүхий колориметрт хийхэд 200С темпратурт дулаан тэнцвэр тогтов. Колориметрийн дулаан багтаамж 42Ж/0С бол хайлшинд агуулагдах хар тугалга ба хөнгөн цагааны массуудыг ол? Сус=4200Ж/кг0С, Сх,ц=880 Ж/кг0С, Сх,т=4200Ж/кг0С /6 оноо/

5. Тэсэлгээний шатдаг утасны дагуу галын дөл 0,8 см/с, тогтмол хурдтайгаар тархана. Тэсрэх бодисоос 120 м зайд хүнд аюул учрахгүй. Тэсэлгээчин 4 м/с хурдтай гүйдэг бол аюулгүй зайд очтол бодис тэсрэхгүй байхын тулд шаттаг утсыг ямар урттай сонгож авах вэ? /3 оноо/

6. Зурагт үзүүлсэн чийдэнгүүд ямар холболттой байна вэ? Ерөнхий эсэргүүцэл ямар байх вэ?

9-р анги, 11-р анги, багшийн бодлогийг татаж авах

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null