ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Дүдү Машины Улсын Аварга Шалгаруулах Уралдаан

Дүдү Машины Улсын Аварга Шалгаруулах Уралдаан

Дүдү Машины Улсын Аварга Шалгаруулах Уралдааны тухай

Юуны өмнө хүүхэд, өсвөр үеийнхний төлөө ажиллаж байгаа та бүхний ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөж мэндчилье.

Манай Дүдү машины холбоо байгуулагдаад нэг жил болох гэж байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотын аварга шалгаруулах уралдаан, байгуулагуудын нэрэмжит уралдаан, нийслэлийн сургуулиудын аварга шалгаруулах уралдаан, зураг төсөл, технологийн багш нарын уралдаан зэрэг 80 гаруй уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор 20,000 гаруй хүүхэд өсвөр үеийнхэн хамрагдсан ба Аймгуудад байгуулагдсан салбар холбоод өөрсдийн уралдаануудыг зохион байгуулж олон нийтэд өөрсдийн үйл ажиллагаагаа хүргэж байгаа билээ.

Бидний үйл ажиллагааг олон нийт хүлээн зөвшөөрч хувь хүмүүс болон албан байгууллагууд хамтран ажиллаж байгаад маш их баярлаж байна. Таныг ч гэсэн тэдний нэг болон хамтран идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байна.

Бид “Хас медиа” студи, Боловсрол Суваг Телевизтэй хамтран “Дүдү машин” нэртэй телевизийн хүүхдийн тогтмол нэвтрүүлгийг бэлтгэн 7 хоногт 30 минутаар 2 удаа улс орон даяар цацаж байгаа бөгөөд Улсын аварга шалгаруулах уралдааныг шууд дамжуулан үзүүлэх юм.

Өнөөдөр Дүдү машины хөтөлбөр нь олон нийтийн хүртээл болж хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг үйл ажиллагааны нэг болж чадлаа. Тиймээс эцэг, эхчүүд, хүүхдүүдийн ирүүлсэн санал хүсэлт, хүүхэд, өсвөр үеийнхний техник сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголын хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 85 жил, Монголын “Дүдү машины холбоо” байгуулагдсаны 1 жилийн ойн нэрэмжит “Дүдү Машины Улсын Аварга Шалгаруулах Уралдаан”-ыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Газар, Боловсрол суваг телевизтэй хамтран монголын бүх аймаг, дүүрэг, сумдын сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллага, хүүхэд багачуудын дунд 4 насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй төрлөөр 3 үе шаттай зохион байгуулахаар боллоо.

Тиймээс уралдааны удирдамжийг ЕБС-иудад хүргүүлэх зохион байгуулах талаар технологийн багш нарт чиглэл өгч манай аймгийн Дүдү машины холбоодтой хамтран ажиллахыг хүсэж байна.

Холбогдох мэдээллүүдийг вэб сайт болон удирдамж зэргээс болон утсаар асууж авч болно.

Уралдааныг Зохион Байгуулах Хороо

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БОЛДБААТАР

Удирдамж татаж авах 

Илүү ихийг www.dudu.mn-ээс

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null