ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : 2010 ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

2010 оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм Шинжилгээний хуралдааныг

зохион байгуулах журам


Нэг. Нийтлэг зүйл

1. Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлын зорилго нь сургууль, цэцэрлэгийн хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд багш, боловсролын байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх ололттой арга замыг эрэлхийлэн, тэргүүн туршлагыг түгээх, судлах нэгэн боломжийг бий болгох, багшийн судалгаа шинжилгээний ажил хийх ур чадварыг дэмжихэд оршино.

2. Энэхүү журмын дагуу 2010 оны шилдэг илтгэл шалгаруулах Хүүхдийн хөгжил, төлөвшилд багш, сургалтын байгууллагын үүргийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хурлыг сургууль, орон нутаг, үндэсний хэмжээнд зохион байгуулан зохицуулна.

Хоёр. Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд ирэх илтгэлүүдийг шалгаруулахад тавигдах шаардлага

1. Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд аймаг, дүүргээс шалгаран ирэх илтгэлүүдийг дараах шалгууруудын дагуу авч үзнэ. Үүнд:

· Асуудлаа тодорхойлж, арга аргачлал сонгосон байдал,

· Тухайн сэдвийн онолтой уялдсан байдал,

· Судалгааны мэдээлэл боловсруулсан байдал,

· Практикт хэрэглэх арга, аргачлал боловсруулсан байдал,

· Туршиж хэрэгжүүлсэн байдал,

· Туршилт болон судалгааны үр дүнг тооцсон байдал,

· Илтгэлийн хэл найруулга,

· Илтгэлийн бүтэц, дизайн,

· Илтгэх чадвар зэрэг болно.

2. Сэдвийн дагуу сургууль, орон нутаг, үндэсний хэмжээнд эрдэм шинжилгээний шилдэг илтгэл шалгаруулахдаа хүүхдийн хөгжил, хүмүүжлийн асуудалтай холбоотойгоор багш, сургууль, цэцэрлэгийн өмнө тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэж буй шинэлэг арга зам, хүрсэн үр дүн зэрэгт голчлон анхаарна.

3. Аймаг, нийслэлээс үндэсний хэмжээнд шалгарсан илтгэлүүдийг цаасаар ирүүлэх бөгөөд электрон хэлбэрээр илтгэлийн хураангуйг 5 нүүрт багтаан авчирна.

Гурав. Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт

1. Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг сургууль, орон нутаг, үндэсний хэмжээнд Боловсролын хүрээлэн байгуулсан комисс зохион байгуулна.

2. Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг сургууль, орон нутаг, үндэсний хэмжээнд дараах үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:

a. Сургуулийн түвшинд – 2010 оны 10 сард багтааж,

b. Аймаг, нийслэлийн түвшинд – 2010 оны 11 сард,

c. Үндэсний хэмжээнд – 2010 оны 12 сард

3. Үндэсний хэмжээнд оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг Боловсролын хүрээлэн зохион байгуулах бөгөөд аймаг тус бүрээс 1, нийслэлээс 9 илтгэл оролцож, шалгарсан илтгэгч биеэр ирж илтгэлээ уншиж танилцуулна.

4. Үндэсний хэмжээнд оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд оролцох илтгэгчийн зардлыг сургууль, орон нутаг хариуцах бөгөөд илтгэлийн уралдааны шагналын сан оролцогчдын хураамж болон ивээн тэтгэгчдийн шагналаас бүрдэнэ.

5. Үндэсний хэмжээнд Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд ирсэн илтгэлүүдээс 1-р байрад 1; 2-р байранд 2; 3–р байранд -3 болон шагналт байранд 2 илтгэлийг тус тус шалгаруулна.

6. Үндэсний хэмжээнд оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд оролцсон илтгэлүүдээр товхимол гаргахын зэрэгцээ тэргүүн байрны илтгэлүүдийг “Боловсрол судлал” сэтгүүлд нийтэлж нийтийн хүртээл болгоно.

ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null