ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ

ЭЕШ-д үр дүнтэй бэлтгэхийн тулд та дараах зөвлөмжтэй танилцаарай.

-          Эртнээс, тасралтгүй бэлтгэх

-          Ул суурьтай, нухацтай бэлтгэх

-          Тест бөглөх тактикт суралцах

-          Цагийн хуваарийн дагуу ажиллаж эрүүл мэндээ анхаарах

-          Шалгалтын явцыг урьдчилан сайтар ойлгох

Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврын бүтэц

Элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв, даалгаварууд нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх ба нэгдүгээр хэсгийн даалгаврууд нь сонгох хэлбэрийн тухайн хичээлээс хамааран 25-60 даалгавартай, хоёрдугаар хэсгийн даалгаврууд нь нөхөх хэлбэрийн 2-4 даалгавруудаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл бүтээлч даалгаврууд байна гэсэн үг юм

Хариултын хуудастай ажиллаж зүгшрэх

ЭЕШ-ын хариултын хуудсыг сурталчилгааны сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэлүүд болон ЕБС-р тараадаг бөгөөд тэрхүү хариултын хуудастай ажиллах дасгалыг сайтар хийх нь танд шалгалтын цаг хугацаагаа зөв ашиглах, шалгалтандаа амжилт үзүүлэхэд тустай байх болно.

Хугацааны баримжаа, хуваарилалтад суралцах

Мэдээж өмнөх жилийн ЭЕШ-ийн материалыг ажиллаж үзэх нь бэлтгэлийн чухал хэлбэр мөн. Гэхдээ зүгээр л бөглөж үзэх бус хэн нэг нь чамд саад болохооргүй тийм нөхцлийг бүрдүүлэн, 80 минутад багтааж хийж үзэх нь хугацааны баримжаа, хуваарилалтад суралцахад тустай байх болно.

•       Хичээлийн дэвтэр, бодсон бодлого, урьд хийж байсан хяналтын ажлуудаа эргэн үзэж, гаргаж байсан алдааныхаа шалтгааныг олж, давтахгүй байхад анхаарах

•       Богино хугацаанд хурдан, зөв унших, ойлгох чадвараа сайжруулах

•       Цээжилж биш, ойлгож унших

•       Нэр томьёоны толь, он дарааллын хэлхээ хөтлөх

•       Томьёо, тэгшитгэлийг цээжлэхээс илүүгээр гаргалгааг өөртөө олж тогтоох

•       Учир шалтгаан харилцан хамаарлыг олж харах

Анхаарлын төвлөрөлт, хувиарлалтыг зөв хийж сурах

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null