ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт

Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт

Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам батлах тухай” 307/91/237 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг нэгдүгээр, захирлын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг хоёрдугаар, сургалтын менежерийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг гуравдугаар, хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг дөрөвдүгээр, эрхлэгчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг тавдугаар, арга зүйчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг зургаадугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод нийцүүлэн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталж, тэднийг сонгон шалгаруулах, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг үнэлэхдээ үндэслэл болгон ажиллахыг холбогдох төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Г.Батболд) Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын улсын алба (Б.Энхбат) болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. “Ажлын байрны тодорхойлолт батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 173, “Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 392 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Доорх линкээр татаж авна уу

http://www.mediafire.com/?yufwnzzd0w4
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null