ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Физикийн дасгал, бодлого, асуултын хураамж 8-9 дүгээр анги

Физикийн бодлого бодож сурах нь ихээхэн бэрхшээлтэй мэт санагддаг. Үүний шалтгаан нь физикийн бодлого бодох сэтгэлгээний бүтцийг эзэмшээгүйгээс болдог. Бодлого бодохдоо юунаас эхэлж сэтгэх вэ?, оюун ухаандаа ямар үйлдлийг дэс дараалалтайгаар хийж, эцэст нь юунд хүрч сэтгэх вэ?, Ингэхдээ физикийн хичээлээр олж авсан мэдлэгээ яаж хэрэглэх вэ? гэдгээ л сайн ухамсарлавал, бодлого бодох нь тийм ч хүнд биш, харин ч хүний сэтгэл тэнийлгэсэн, амьдралдаа хэрэг болох нэг зүйл шинээр мэдэж авсан ажил болдог. Бодлогыг сурагч шууд л хариулах, эцсийн үр дүнг нь шууд хэлэхийг л хүсээд байдаг тул тархины үйлдэл нь зевхөн тэр эцсийн цэг рүү л чиглээд байдаг байна. Гэтэл тэр эцсийн үр дүндээ хүрэхийн тулд наана нь хийх ажил гэж бас бий шүү дээ. Сурагч таны өерөө бие даан физикийн бодлого бодож сурахад тань туслах зорилгоор, цеөн тооны жишээн дээр тайлбарлаж харуулсан болно. Бодлого бодоход сэтгэх үйл ажиллагаа ямар байх вэ? гэдгийг таны "сэтгэх чадвар"-ыг (с. ч) гэсэн чиглүүлгийн дор үзүүлсэн. Тухайн сэдэв бүрийн емнө таны заавал мэдэх "суурь мэдлэг-см"-ийг маш товч дурьдаад, бодлого бодохдоо түүнийгээ ашиглахыг санамж болгон зааж өгсөн байгаа. Жнь. С. Ч: гэдэгт см-1а гэсэн байвал энэ нь тухайн сэдвийн суурь мэдлэгийн 1а-г уншиж мэдээд, түүгээрээ тайлбарла гэсэн санаа юм. Бодлогын үг, өгүүлбэр бүрийг гүн сайн ойлгож байж бодлого боддог. Нэг үгний цаана физикийн тодорхой тоон хэмжигдэхүүн, үзэгдэл, хууль байдаг. Иймд сурагч эхлээд бодлогын үг бүрийг сайтар ойлгож, түүнийг физик хэл рүү оруулан сэтгэж сурах хэрэгтэй. Бодлого эхэлж бодож сурахдаа түүнийг яаж гүйцэтгэхийг, бодлогууд дээр схемчлэн харуулсныг та нар ойлгоно байх аа. Хүний сэтгэлгээний чиглэл маш олон янз бөгөөд энд үзүүлсэн "с. ч:" нь тэдгээрийн нэг л хувилбар юм. Та өөрөөр сэтгэж "с. ч:" гаргаж болно. Бодлого бодохдоо яарсны хэрэггүй. Гартаа үзэг бариад, физик хэл рүү буулгаж, схемчлэн, дүр зургийг нь өөртөе тодорхой болгохыг хичээ. Бодолт, хариултыг нь эхэлж харах гэсний хэрэггүй. Хэрэв бодолтыг харж, ойлгосон бол түүнийгээ та дахиад цаасан дээр бие даан еөрөө бичиж, бодож буулгаж үзээрэй. Та нэг бодлогыг л өөрөө бодчихсон бол дараагийн хоёр, гурав дахь гэх мэтийг бодож чадах суурь тавигдлаа гэсэн үг. Физикийн хичээл үзэж судлаж байгаа бүх хүүхдүүд, физикийн хялбар бодлогуудыг бодож сурах чадвартай гэдэгт бид бат итгэж байна. Физикийн суурь боловсролын стандарт ба "Физик-1" сурах бичгүүдэд зохицуулан энэхүү хураамжийг боловсруулсан болно.

Эрхэм хүндэт физикийн багш та бүхэн энэхүү номыг захиалж сургалтандаа ашиглахыг зөвлөж байна.

 Холбоо барих: Г. Лхагва

93023399

lkhagva_bsg@yahoo.com
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null