ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Book C++ /цуврал хичээл/-05

Book C++ /цуврал хичээл/-05

Харьцуулах үйлдэл

Харьцуулах үйлдэл нь хоёр утгыг хооронд нь жишдэг юм. Утгууд нь C++ ийн стандарт төрлүүд (char, int, float г.м) болон хэрэглэгчийн тодорхойлсон ангийн (энэ тухай хойно үзэх болно) хувьсагчид байж болно. Жишилт нь тэнцүү, их тэнцүү, бага тэнцүү гэх мэтчилэн байх юм. Харин үйлдлийн үр дүн нь үнэн ба худал байна. Жишээ нь : 2 утгын тэнцүү эсэхийг шалгасны үр дүн нь тэдгээр нь тэнцүү бол үнэн, ялгаатай бол худал гэсэн үг.

Бидний анхны программ RELAT нь бүхэл тоон хувьсагчийн утгыг тогтмол тоотой тэнцэж байгаа эсэхийг шалгаж үр дүнг харуулах юм.

//relat.cpp

#include <iostream.h>

void main()

{

int numb;

cout << “Тоогоо оруулна уу : ”;

cin >> numb;

cout << “numb<10 нь “ << (numb<10) << endl;

cout << “numb>10 нь “ << (numb>10) << endl;

cout << “numb==10 нь “ << (numb==10) << endl;

}

Энэ программд орсон cin гэсэн комманд бидний өмнө тайлбарласан cout коммандын яг эсрэг комманд юм. Ө.х. хэрэглэгчийн гараас оруулж өгсөн өгөгдлийг заасан хувьсагчид оноож өгдөг юм.

Энэ программ нь хэрэглэгчийн оруулсан тоо болон 10 гэсэн тогтмол тоонуудыг 3 янзаар жишиж байна. Хэрэглэгч 20 гэж оруулсан тохиолдолд бидний программ доорх үр дүнг өгнө.

Тоогоо оруулна уу: 20

numb<10 нь 0

numb>10 нь 1

numb=10 нь 0

Хэрэв numb нь 10 аас бага бол эхний үйлдэл үнэн болно. Харин numb нь 10 аас их бол 2 дахь үйлдэл үнэн, numb нь 10-тай тэнцэж байвал 3 дахь үйлдэл тус тус үнэн болно. Дээрх үр дүнгээс харахад C++ үнэнийг 1-ээр, худалыг 0–оор төлөөлөн ойлгодог байна. Зарим хэлнүүд зөвхөн үнэн, худал гэсэн 2 л утга авдаг Boolean гэсэн төрөлтэй байдаг боловч C++ д байдаггүй. Харин энгийн бүхэл тоон төрлийг ашигладаг байна.

C++-ийн харьцуулах үйлдлүүдийг жагсаавал:

Оператор

Утга

>

Эрс их

<

Эрс бага

==

Тэнцүү

!=

Тэнцүү биш

>=

Их тэнцүү

<=

Бага тэнцүү

Одоо харьцуулах үйлдлүүдийг ашиглах жишээ болон тэдгээрийн утгыг авч үзье. Энд эхний 2 мөр нь утга олгох үйлдлүүд бөгөөд Harry, Jane нарын анхны утгыг тогтоож байна.

Jane=44

Утга оноож байна

Harry=12

Утга оноож байна

(jane=harry)

Худал

(harry<=12)

Үнэн

(jane>harry)

Үнэн

(Jane>=44)

Үнэн

(harry!=12)

Худал

(7<harry)

Үнэн

(0)

Худал

(44)

Үнэн

Тэнцүүг шалгахдаа 2 ширхэг (=) тэмдэг тавина. Нэг (=) бол утга оноох үйлдэл юм. Утга оноох үйлдлийг харьцуулах үйлдлийн оронд хэрэглэх нь C++ анхан суралцагчдын хувьд нийтлэг гаргадаг алдаа юм. Энэ тохиолдолд компилятор ямар ч алдаа өгөхгүй бөгөөд харин программ буруу ажиллах болно.

Үнэн хэрэгтээ C++ зөвхөн 0-ийг л худал гэж үзэх бөгөөд 0-ээс ялгаатай бусад бүх утгуудыг үнэн гэж ойлгоно. Тийм учраас дээрх жишээний сүүлийн мөрөнд үнэн гэсэн үр дүн гарсан байна. За одоо энэхүү үйлдлүүд маань бүлгийн эхэнд дурдсан 2 төрлийн коммандуудад хэрхэн ашиглагдахыг үзэх болно. Давталтын тухай эхлээд үзье.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null