ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй /Загвар/

Хичээл /загвар-2/

Хамрах хүрээ: 7 дугаар анги

Сэдэв: Мэдээллийг яаж хадгалах вэ?

Хичээлийн зорилго: Мэдээллийн тээгч болон компьютерт мэдээллийг хэрхэн хадгалдаг

тухай ойлголттой болох.

Хичээлийн зорилт:

· Мэдээлэл хаана хадгалагддаг вэ?

· Мэдээллийн тээгчийн тухай

· Мэдээллийг компьютерт хэрхэн хадгалдаг тухай

Хичээлийн хэлбэр

Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр:

- Шинэ мэдлэг олгох

Зохион байгуулалтын хэлбэр:

- Анги нийтээр ажиллах

- Хүүхэд бүртэй тулж ажиллах

Хэрэглэгдэхүүн: LCD, presentation (Үзүүлэн 2.1-2.6), компьютер, тараах материал (ТӨМ 2.1-2.2)

Заах арга: Харилцан ярилцах, үзүүлэн таниулах, хосоор ажиллах, бүтээлч үйлийн арга

Хичээлийн явц:

Хичээлийн элемент

/ t -40 минут/

Суралцах үйл ажиллагаа

Багшийн асуулт (Б), Сурагчийн хариулт (С)

Үнэлгээ,

l Багшийн санал

§ Анхаарах зүйл

Сэдэл төрүүлэх ба сэргээн санах шат

Б: Дараах 4 зураг нь ямар утгатай зураг вэ? Үзүүлэн 2.1

С: Эзэн Чингис хааны хөргийг сийлсэн, хадны сүг зураг, мэлхий хад буюу хоргын тогоо нь байгалийн өвөрмөц тогтоцын дүнд үүсэн бий болж гайхамшигтай мэдээллийг хадгалан үлджээ.

Зургийн утгыг тайлбарласан сурагчдыг стандарт бус үнэлгээгээр үнэлэх

Асуудал дэвшүүлэх

Б: Мэдээллийн тээгч гэж юу вэ? Үзүүлэн 2.2-4

С: Мэдээллийг хадгалж байгаа обьектыг мэдээллийн тээгч гэнэ.

Б: Мэдээллийн тээгчид юу юу орох вэ?

С: Ном, CD, Flash, уян диск, интернет орно.

Богино хэмжээний бичлэг үзүүлэх.

Үзүүлэн 2.5 -2.6

С: Хатуу дискэнд

“Монголын нууц товчоон” –ноос авсан богино хэмжээний ишлэлийг компьютерт оруулж хадгалах. ТӨМ 2.1

С: Бидний оруулсан мэдээлэл нь хатуу дискэнд хадгалагдаж байна.

l Мэдээллийн тээгч гэж юу болох тээгчид юу юу багтахыг сурагчдаар хэлүүлэх.

lТүүхэн их бүтээл “Монголын нууц товчоо” нь монголчуудын ахуй амьдрал, төр улсын тухай маш олон зүйлийг эдүгээгийн бидэнд хүргэн ирсэн билээ.

Асуудал шийдвэрлэх

Б: Баяр “Би чиний утасны дугаарыг тогтоогоод авчихлаа” гэж хэлсэн. Баяр энэ мэдээллийг хаана хадгалсан бэ? ТӨМ 2.2

С: Оюун ухаандаа, тархиндаа

Б: Мэдээллийг хадгалахад зориулагдсан ......, ......, ........ тусгай байгууллагууд байдаг.

С: Номын сан, архив, музей

Б: Мэдээллийг хадгалахын тулд компьютерийн ямар төхөөрөмжүүдийг ашигладаг вэ?

С: Хатуу диск

l Асуултыг дөхүүлж өгөх.

Бататгах

Дүгнэх

- - Хүн мэдээллийг ой ухаандаа хадгална

- - Мэдээллийг хадгалах объектүүдийг мэдээллийн тээгч гэнэ.

- - Мэдээллийг хадгалах хамгийн гайхамшигтай арга бол цахим хэлбэрт шилжүүлэх арга юм.

Гэрийн даалгавар

Мэдээллийг ямар ямар тээгчид хэрхэн хадгалдаг тухай

дэвтэртээ тэмдэглэн ирэх.

  Бүрэн эхээр нь татаж авах бол энд дарна уу

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null