ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Book C++ /цуврал хичээл/-04

Book C++ /цуврал хичээл/-04

 С++ программын ерөнхий бүтэц

Программ нь ерөнхийдөө бэлтгэл хэсэг болон дэд ба үндсэн программаас тогтдог. Программын бэлтгэл хэсэгт уг программын бүхий л хүрээнд ашиглагдаж болох глобаль хувьсагч, тогтмолууд болон уг программд ашиглагдах стандарт функцүүдийн байрлаж буй толгой файлуудыг тодорхойлж өгдөг юм.

Одоо хамгийн анхны жишээ программаа бичиж үзэцгээе.

//hello.cpp

#include <iostream.h>

#define greeting = ”Сайн байна уу?”;

void main()

{

cout << greeting;

}

Программыг бичиж дуусаад өмнө ярьснаар Compile гэсэн менюний Run коммандыг өгөх хэрэгтэй. Энэ программ дэлгэц дээр

Сайн байна уу?

гэсэн ганц үг хэвлэж гаргана. Одоо программыг тайлбарлая.

Программын хамгийн эхний мөрөнд тайлбар оруулсан байна. Ийм тайлбар нь программын үйл ажиллагаанд ямар ч нөлөөгүй гэдгийг дээр өгүүлсэн билээ. Харин 2-р мөрөнд iostream.h гэсэн толгой файлыг тодорхойлж өгсөн байна. Энэ нь бид программдаа уг толгой файлд байгаа ямар нэгэн өгөгдлийг ашиглана гэдгээ хэлж байгаа юм. Түүний дараа greeting гэсэн нэртэй тэмдэгт мөр тогтмол тодорхойлсон байна. Харин түүний дараа байгаа

void main()

гэсэн мөр нь эндээс бидний программын биелэх кодууд эхэлж байгааг зааж өгч байна. C++-д нэгэн бүлэг үйлдлүүдийг гоё хаалтаар ( {} ) хашиж бичдэг. Өөрөөр хэлбэл ийм хаалтанд бичигдсэн үйлдлүүд нь нэг функц, процедур, давталт зэрэгт хамрагдана гэсэн үг юм. Үүний нэгэн адил бид энэ программынхаа биелэх кодуудыг гоё хаалтаар хашиж бичсэн байна. Дээрх программын тохиолдолд ердөө ганцхан үйлдэл байна. Энэхүү комманд нь урьдчилан тодорхойлсон байгаа тогтмолыг дэлгэцэнд хэвлэн гаргаж байна.

cout << greeting;

cout гэсэн энэ комманд дээр тодорхойлсон iostream.h гэсэн толгой файлд байрладаг юм.

Compile гэсэн менюний Run коммандыг өгөхөд зурагт үзүүлсэн процесс явагддаг юм.

Юуны өмнө программын текстийг компилятор хүлээн авч, хөрвүүлэлт хийж үзнэ. Хөрвүүлж дуусаад, хэрэв алдаа гарсан байвал гарсан алдаануудын тухай мэдээллүүдийг өгөөд цааших ажиллагааг зогсооно. Та программын текстэд байгаа алдаануудыг засаад Run коммандыг дахин өгөх хэрэгтэй. Харин ямар ч алдаагүй хөрвөж дууссан бол уг текстэд харгалзах обьект файлыг ( *.OBJ өргөтгөл бүхий ) дискэнд үүсгэж, ажиллагаа холбогчид шилждэг. Нэг программ хэд хэдэн унит буюу хэсгээс тогтож болох бөгөөд холбогч нь тэдгээр хэсэг бүрийн обьект файлуудыг нэгтгэн дискэнд биелэх файлыг ( *.EXE өргөтгөлтэй ) үүсгэдэг юм. Энэхүү биелэх файл санах ойд ачаалагдсанаар уг программ ажилладаг юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null