ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Book C++ /цуврал хичээл/-03

Book C++ /цуврал хичээл/-03

CONST нөөц үгийн тухай

Харин одоо тогтмолыг тодорхойлох бас нэгэн аргыг товч тайлбарлая. Бид тогтмолыг тодорхойлохын тулд мөн const гэсэн нөөц үгийг ашиглаж болдог юм. Бичлэгийн хувьд үндсэндээ #define директивтэй ижил гэж үзэж болно.

#define <төрөл> <нэр>=<тогтмол утга>

Жишээ нь:

const int month=12

const int degree=–30

const double pi=3.1412

const char name[]=“П.Амарбат”

const char question[]=“Sure?”

Зөвхөн тогтмолын нэр ба утгын хооронд тэнцүүгийн тэмдэг тавьдагаараа өмнөх директивээс ялгарах юм. Бичлэгийн хувьд ижил боловч компиляторын хувьд энэ хоёр нь маш их ялгаатай тодорхойлолтууд юм. Учир нь const нөөц үгийг ашиглан тодорхойлсон тогтмол нь программын явцад огт өөрчлөгдөхгүй боловч хувьсагч шиг программын туршид санах ойд нэг болон хэд хэдэн байтыг эзлэн оршсоор байдаг. Гэтэл #define директивээр тодорхойлсон тогтмол утга гэдэг маань жинхэнэ биелэх программын хаана нь ч байдаггүй юм. Харин программ хөрвөх үед уг тогтмолыг ашиглаж байгаа газар бүрт уг утгыг нь шууд орлуулан бичдэг байна. Жишээн дээрээ тайлбарлая.

a = pi * 2

гэсэн комманд байг. Хэрэв pi тогтмолыг const нөөц үгээр тодорхойлсон бол компилятор pi - г яг л хувьсагч шиг хөрвүүлнэ. Өөрөөр хэлбэл, энэ комманд биелэхийн тулд уг тогтмолд зориулсан санах ойгоос очиж өгөгдлийг унших болно.

Харин #define пирективээр тодорхойлсон бол pi гэсэн тогтмолд зориулсан санах ой гэж хаана ч байхгүй юм. Харин программ дотор дээрх коммандын оронд ердөө л

a = 3.1412 * 2

гэсэн комманд бичигдсэн байх юм.

Толгой файлыг ашиглах нь

С++ -ийг ашиглан программ бичиж байгаа тохиолдолд өөр файлд тодорхойлогдсон байгаа функц, тогтмол, макро зэргийг ашиглах бүрэн боломжтой байдаг. Хэрэв ийм боломжгүй бол ялангуяа том хэмжээний программ бичиж байгаа тохиолдолд маш их хэмжээний тогтмол болон функцүүдийг нэг файлдаа тодорхойлох нь файлын хэмжээ болон программын бүтцийн хувьд тун эмх замбараагүй болох бөлгөө. Харин тогтмол болон макронуудаа нэг файлд ялгаж тодорхойлоод түүнийгээ өөрийн файлдаа холбож өгвөл программын бүтэц энгийн болоод ойлгомжтой болох юм. Ийм файлыг толгой файл гэх бөгөөд толгой файл нь ‘ *.h ’ өргөтгөлтэй байна.

//defs.h

void fun1()

{

}

//my.cpp

#include “defs.h”

void main()

{

. . . . .

fun1();

. . . . .

}

Толгой файлыг зааж өгөхдөө #include нөөц үгийг ашиглах бөгөөд түүний ард файлын нэрийг (“ “) тэмдгээр хашиж бичнэ. Энэ нөөц үгийг заавал мөрийн эхлэлээс бичих ёстой. С++ өөрийн гэсэн стандарт толгой файлуудтай байдаг. Энэ файлуудад С++-д нийтлэг ашиглагдах тогтмолууд, функцүүд болон макронуудыг бичиж өгсөн байдаг юм. Энэхүү стандарт толгой файлууд нь Borland C++-ийн library гэсэн дэд каталогид байрлах ёстой. Ийм стандарт толгой файлуудыг тодорхойлох тохиолдолд #include директивийн бичлэгт ялимгүй өөрчлөлт орно. Нөөц үгийн ард файлын нэрийг бичихдээ (“ “) биш, (< >) хаалт хэрэглэх ёстой. Жишээ нь, математик болон логикийн функц, тогтмол, макронууд нь math.h гэсэн толгой файлд агуулагдаж байдаг. Хэрэв та программынхаа эхэнд

#include <math.h>

гэж зааж өгсөн бол программдаа математикийн функцүүдийг ашиглах боломжтой боллоо гэсэн үг юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null