ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Мэдээлэл зүйн танхимд тавигдах ерөнхий шаардлага

Мэдээлэл зүйн танхимд тавигдах ерөнхий шаардлага

  1. Хөдөлмөр хамгаалал аюулүй байдлын шаардлага

· Танхимд байрлуулсан компьютер, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд холболтууд нь осол аюулгүй ажиллах техникийн цахилгааны холболтын шаардлагын дагуу далдлан битүүмжлэгдсэн компьютер бүр тог салаалагч гал хамгаалагчтай байх.

· Компьютерийн танхимд осол аюулгүй ажиллах үйлчлүүлэх дүрэм заавар санамжийг ойлгомжтой хэлбэрээр бичиж багш сурагч бүрд танилцуулсан байх

· Осол аюул бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх сан галын хор зэрэг хэрэгслүүдийг байрлуулсан байна.

  1. Эрүүл ахуйн шаардлага

· Танхимын тохижилт тоног төхөөрөмж сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, орчин нь сурагчдын нас, бие сэтгэхүйн онцлогт тохирсон байна.

· Компьютерийн танхимын талбай 1 хүнд 3м2 буюу 10-13 ажлын талбайд 50-70м2 доошгүй талбай оногдохоор тооцсон байх.

· Танхим нь хоёроос цөөнгүй салхивч бүхий цонхтой. Тоосжилтын хэмжээг 1мг/куб/м агаарт 60%-аас ихгүй байлгана.

· Компьютер болон бусад цахилгаан хэрэгслүүдийг тоосноос хамгаалах өмсгөлтэй байлгахыг зөвлөнө.

· Танхим нь өдрийн гэрэлтүүлэгтэй, хана нь хүний хараанд ядаргаа багатай зөөлөн завсрын өнгөтэй, тоос татахгүй будгаар будсан байна.

· Ширээ сандал нь сурагчдын нас биеийн хөгжлийн онцлогт тохирсон хэмжээтэй санамсаргүй хөдөлгөөн түлхэлтээс техник хэрэгсэл гэмтэх доргилт үүсэхээс сэргийлсэн байна.

· Ширээн дээр компьютерийн гар хулгана зэрэг төхөөрөмжийг суралцагчдын гарын дор байрлуулж болохуйц зайтай байна.

· Компьютер болон ширээг нарны тусгал компьютерийн дэлгэцэн дээр шууд тусахааргүй, сурагчдад багаар болон ганцаарчлан ажиллахад дөхөм болохуйц байдлаар загвараар байрлуулж болно.

· Сурагчид нүд биеийн чилээгээ гаргах дасгалын үзүүлэнг танхимд байрлуулна.

  1. Арга зүйн шаардлага

· Боловсролын стандартаар шаардаж байгаа мэдлэг, чадвар, дадал чадвар цогц чадамжийг эзэмшүүлэх, мэдээлэл харилцааны технологи ашиглан мэдээллийг үүсгэх, хадгалах, дамжуулах мэдлэг бүтээх үйлийг оновчтой зохион байгуулах шаардлагыг бүрдүүлсэн байна.

· Компьютерийн гар дээр монгол үсгийн байрлалыг наах ашиглах аргачлалыг нь гар доор байрлуулах

  1. Компьютерийн танхимын техник хангамжийн шаардлага

· Компьютерийн танхим нь дотоод сүлжээнд холбогдсон доод тал нь сургалтын 12 компьютер 1 багшийн компьютертой байна.

· Багшийн болон сургалтын компьютерийн аюулгүй ажиллагааг хангахын тулд нэгээс доошгүй UPS буюу тог баригч, пускателтай байна.

· Хичээлийн эхэнд болон шаардлагатай үед мэргэжлийн байгууллага мэргэжилтнээр нарийвчилсан тохиргоо, засвар хийлгэж байх

· Компьютерийн танхимд дараах сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл төхөөрөмж шаардлагатай.

1. Багшийн компьютер

2. Сургалтын компьютерууд

3. Проектор, дэлгэц

4. Сүлжээний төхөөрөмжүүд

5. Хэвлэх төхөөрөмж /хувилагч/

6. Дүрс дууны төхөөрөмж

7. Сурах бичиг үзүүлэн ТӨМ, загвар, самбар г.м

8. Цахилгаан үүсгэвэр, UPS, тог баригч

9. Бусад хичээлд ашиглахад зориулагдсан сургалтын материал, програмуудтай байна.

  1. Компьютерийн кабинетын ажлын зохион байгуулалт

· Компьютерийн танхимын тухайн сургуулийн бүтэц хэв шинж, анги бүлэг, хүүхдийн тоо, барилгын хүчин чадлыг харгалзан сургуулийн захирлын тушаалаар байгуулна.

· Танхимын эрхлэгчийн сургуулийн заах аргын нэгдэл болон хамт олны саналыг үндэслэн захирлын тушаалаар томилох шаардлагатай гэж үзсэн тохиолдолд туслах ажилтан /лаборант/ ажиллуулах асуудлыг сургуулийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

· Танхимд тавигдах шаардлагын 80%-с илүү хувийг хангасан тохиолдолд аймаг нийслэлийн боловсрол соёлын газрын магадлан итгэмжлэгдсэн шалгалтын комиссын дүгнэлтийг үндэслэн гэрчилгээ олгож баталгаажуулна.

· Танхимд боловсролын стандартаар шаардагдаж буй цогц чадамжийг сурагчид эзэмшүүлэх сургалтын багш сурагчдын танин мэдэх мэдлэг бүтээх бүтээлч үйл ажиллагааг мэдээлэл харилцааны технологи ашиглан дэмжих, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн уралдаан тэмцээн олимпиад зохион байгуулаж мэдээлэл харилцааны технологийн хэрэглээ, давуу талыг сурталчилах нийтийн хүртээл болгох олон талт ажлуудыг зохион байгуулдаг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null