ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Дугуйлан, секцийн сургалтыг амжилттай зохион байгуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийг шалгаруулах уралдааны болзол

Зорилго: Ерөнхий боловсролын сургуулиудад хичээллэж байгаа бүх төрлийн секц, дугуйлангийн сургалтын чанарыг сайжруулж, суралцагчдын чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Уралдааны шалгуур үзүүлэлт:

1. Тухайн сургууль дээр хичээллэж байгаа дугуйлан секцийн тоо өмнөх хичээлийн жилээс нэмэгдсэн байх

2. Дугуйлан, секцэд хамрагдаж буй хүүхдийн тооны өсөлт

3. Энэ чиглэлээр зохион байгуулж буй ажлын үр дүн

4. Дугуйлан, секцийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бусад байгууллага, иргэд, эцэг эхтэй хамтран ажилласан байдал, гарсан үр дүн

5. Дугуйлан, секцийн сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн

6. Дугуйлан, секцийн сургалтын үр дүнг тооцож буй байдал

7. Цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар сургуулийн хамт олны бичиж ирүүлсэн төсөл

Уралдааны шалгаруулалт:

Уралдааны шалгаруулалтыг дээрх үзүүлэлтийн дагуу аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар зохион байгуулж, аймаг бүрээс нэг сургуулийг шалгаруулж, холбогдох материалыг БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газарт 2009 оны 12 дугаар сарын 21-ний дотор албан тоотын хамт ирүүлнэ.

Нийслэлийн хэмжээнд нийт 7 сургуулийг шалгаруулж, холбогдох материалыг ирүүлнэ.

Уралдааны шагнал:

Уралдаанд шалгарсан сургууль тус бүрийг 5,0 сая төгрөгөөр шагнана.

Уралдааныг дүгнэх хугацаа:

Аймаг, нийслэлээс ирүүлсэн саналыг үндэслэн уралдааны дүнг 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргаж нийтэд мэдээлнэ.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null