ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Уралдаанууд боллоо

Уралдаанууд боллоо

2009-2010 оны хичээлийн жилд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байсан Аймгийн аврага шалгаруулах илтгэлийн уралдаан "Ээлжит хичээлийн технологийн асуудалд" сэдвийн дор, бүтээлч багш шалгаруулах аймгийн уралдаан "Боловсролын стандартад суурилсан сургууль цэцэрлэгийн нэгдсэн хөтөлбөр" сэдвээр зохион байгуулагдлаа.

Шилдэг илтгэлийн уралдаанд 30 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид оролцож ур чадвараа сорисоноос Гучин-Ус сумын ЕБС-ын багш Д. Халимаг тэргүүн байрт шалгарч улсын уралдаанд оролцох эрх авлаа. Дараагийн байруудад Арвайхээр сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн багш Д. Оюунчимэг, Хархорин сумын ЕБ-ын II сургуулийн багш Д. Өлзийхишиг нар шалгарсан байна.

Бүтээлч багш шалгаруулах "Боловсролын стандартад суурилсан сургууль, цэцэрлэгийн нэгдсэн хөтөлбөр" шалгаруулах уралдаан 12 дугаар сарын 14-15 ны өдрүүдэд Арвайхээр хотод зохион байгуулагдлаа. Уралдаанд СӨББ-ын 14, ЕБС-20 оролцож сургууль тус бүр өөрийн сургуулийн онцлог байдлыг тусгасан 15 хичээлийн хөтөлбөрүүдээр өрсөлдлөө.

СӨББ-аас

Нэгдүгээр байрт Арвайхээр сумын 7 -р цэцэрлэг

Хоёрдугаар байрт Арвайхээр сумын 2 -р цэцэрлэг

Гуравдугаар байрт Арвайхээр сумын 5 -р цэцэрлэг тус тус шалгарлаа

ЕБС-иудаас

Нэгдүгээр байрт   Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль

Хоёрдугаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургууль

                                 Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургууль

Гуравдугаар байрт МГХГС-тай Мэргэд сургууль

                                  Арвайхээр сумын Оюуны-Ундраа бага сургууль

тус тус шалгарч "ШИЛДЭГ ХӨТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬ" -иудаар тодорлоо. Тэргүүн байранд шалгарсан цэцэрлэг, сургуулиудыг БНХАУ-ын Бээжин хотод аялах эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null