ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Зөвлөмж

Зөвлөмж

1. Суралцагчдыг хүлэж авах бэлтгэлийг хангах талаар:

· Сургуулийн анги танхим, дотуур байрны ариутгал, цэвэрлэгээг чанартай хийсэн байх

· Хичээлийн анги танхим, дотуур байрны өрөө тасалгааны дулааны хэмийг зохих хэмжээнд хүргэсэн байх

· Гахайн ханиаднаас урьдчилан сэргийлэх тухай мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж, бэлтгэлийг хангасан байх

2. Амралтын хугацаанд тасарсан хичээл, сургалтыг үйл ажиллагааны талаар:

· Сургууль бүр өнөөгийн үүссэн нөхцөл байдалд зохицуулан хичээлийн жилийн бүтцийг өөрчлөхгүйгээр сургалтын хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллах

· Сургуулийн захирал, сургалтын менежерүүд багш нарт хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах

· Улсын онцгой байдлын комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ЕБС-ийн хичээлийг хаах арга хэмжээ авсны улмаас тасарсан хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцэд тусгасан хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхуйцаар, сургалтын арга технологио эрчимжүүлэх замаар нөхөх ажлын төлөвлөгөөг суралцагчдад хэт их ачаалал үүсгэхгүй байхаар заах аргын нэгдэл бүрээр гаргуулан гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах

· ЕБС-ийн дунд, ахлах ангийн багш нар 11 дүгээр сарын 09-20-ыг дуустал телевиз, радио, FM-ээр нэвтрүүлсэн хичээлүүдийн агуулгыг бататгах хичээлийг II улирлын хичээл эхэлсэн долоо хоногт багтаан зохион байгуулах, үр дүнг үнэлж, дүгнэх

· Хичээл эхэлсэнээс хойш буюу 11 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд дунд ахлах ангийн радио болон теле хичээлийг ихэвчлэн 14.00 цагаас хойш нэвтрүүлэхээр зохион байгуулж байгаа тул эдгээр хичээлийг үзэх боломжийг ханган заавар зөвлөгөө өгч, үр дүнг тооцож ажиллах замаар теле болон радио хичээлийн үр дүнг дээшлүүлэх

· Шаардлагатай тохиолдолд DVD, CD байдлаар бэлтгэсэн хичээлийг дахин үзэх боломжийг суралцагчдад олгох /дотуур байрны сурагчдад байрандаа үзэх, мөн сургууль дээр зарим хичээлийг хичээлийн бус цагаар үзэх боломж олгох гэх мэт/, хүссэн суралцагч, эцэг эхэд хувилж өгөх зэрэг ажлыг зохион байгуулах

· Бага ангийн сурагчдын хичээлийн эхлэх хүртэл хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нар сурагчдад хичээлээ бие даан хийж гүйцэтгэхэд нь утсаар болон шаардлагатай тохиолдолд бичгээр зөвлөгөө өгч ажиллах шаарлагатай байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null