ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй /Мэдээлэл зүй/

 

Хичээл №1 (загвар 1)

Хамрах хүрээ: 7дугаар анги

Сэдэв: Мэдээлэл ба мэдлэг

Хичээлийн зорилго: Мэдээлэл ба мэдлэгийн талаарх ойлголт болон мэдээллийн шинж чанарыг тодорхойлж сурах

Хичээлийн зорилт:

· Мэдээлэл гэж юу вэ?

· Мэдлэг гэж чухам юу юм бэ?

Хичээлийн хэлбэр

Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр:

- Шинэ мэдлэг олгох

Зохион байгуулалтын хэлбэр:

- Анги нийтээр ажиллах

- Хүүхэд бүртэй тулж ажиллах

Хэрэглэгдэхүүн: LCD, presentation (Үзүүлэн 1.1-1.4), компьютер, тараах материал (ТӨМ 1.1-1.2)

Сургалтын арга: Харилцан ярилцах, үзүүлэн таниулах, чөлөөт ярилцлага, бүтээлч үйлийн арга

Хичээлийн явц:

Хичээлийн элемент

Суралцах үйл ажиллагаа

Багшийн асуулт (Б), Сурагчийн хариулт (С)

Үнэлгээ,

l Багшийн санал

§ Анхаарах зүйл

Сэдэл төрүүлэх ба сэргээн санах шат

Б: Мэдээлэл гэж юу вэ? Үзүүлэн 1.1-1.4

С: Мэдээлэл – Мэдлэг бүтэхийн үндэс

С: Мэдээлэл – Хүн бүр тодорхой түвшинд нэмэгдүүлж байдаг биднийг хүрээлэн байгаа орчны тухай мэдээ

§ Аль болох олон сурагчийг хамруулах

Мэдээлэл гэж юу вэ? гэдгийг өөрийн үгээр тайлбарлаж чадах уу?

Асуудал дэвшүүлэх

Богино хэмжээний сонирхолтой видео бичлэг үзүүлэх /Гамбургийн талаарх/

Б: Энэ бичлэг нь ямар мэдээллийг өгүүлж байна вэ? Гамбург хийхэд юу юу ордог талаар та нар мэдэх үү? гэх маягаар асуулт тавих.

Б: Мэдлэг гэж чухам юу юм бэ?

С: Хүн өөрөө хүлээн авч эмх цэгцэнд оруулсан мэдээллийг мэдлэг гэнэ.

Б: Чанар тус бүр 1, 1 жишээг хэлж энэ нь ямар мэдээлэл болох талаар ярилцана.

С: - Мэдээлэл үнэн зөв байх

- Мэдээлэл эрэлт хэрэгцээтэй байх

- Мэдээлэл ойлгомжтой байх

- Мэдээлэл үнэ цэнэтэй байх

- Мэдээлэл бүрэн гүйцэт байх

§ Видео бичлэг бэлтгэх

§ Мэдээллийн 5 чанар тохирсон жишээг оновчтой сонгох, ТӨМ 1.1

Асуудал шийдвэрлэх

Б: Үгийн сүлжээг таалгах, ТӨМ 1.2

С: Ямар үг бүтсэнийг ярилцах

Мэдээлэл гэсэн үг бүтнэ.

§ Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон үгийн сүлжээг бэлтгэх

l Ширээний хоорондуур явж зөвлөгөө өгөх

Бататгах

Дүгнэх

С: Хүнд зориулсан мэдээлэл – энэ бол мэдлэг юм гэсэн ойлголтонд хүрэх.

Гэрийн даалгавар

Мэдээлэл хадгалах төхөөрөмжүүдийг мэдэж ирээрэй

 Илүү дэлгэрэнгүйгээр үзэхийг хүсвэл энд дарж татаж авна

БСШУЯ-ЖАЙКА-ийн хамтарсан төсөл


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null