ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Сонгон шалгаруулалт зарлаж байна

Сонгон шалгаруулалт зарлаж байна

“Боловсролын тухай хууль”-ийн 4-р бүлгийн 281.1.7, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3 заалтыг үндэслэн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, Богд сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг 2013 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн “Төрийн албаны тухай хууль” -ийн 10.1, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2007 оны 351 тоот тушаалын 2, 4 дүгээр хавсралт, томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

ЕБС-ийн захирал:

- Багш мэргэжилтэй,

- Бакалавр түүнээс дээш зэрэгтэй

- Боловсролын болон төрийн байгууллагад 4-өөс доошгүй жил ажилласан

- Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл ашиглах боловсруулах чадвартай,

- Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн

- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах арга барилтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн зөрчилгүй,

- Боловсролын шинэчлэлийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч:

СӨБ-ын багш мэргэжилтэй, бакалавр түүнээс дээш зэрэгтэй

- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

- Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл ашиглах боловсруулах чадвартай, компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн

- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах арга барилтай, харилцааны өндөр соёлтой,

- Ёс зүйн зөрчилгүй

- Боловсролын шинэчлэлийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

Сонгон шалгаруулалтыг 2013 оны 11 дүгээр сарын 15 -ны өдөр явуулна.

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг БСГ-аас томилогдсон “Сонгон шалгаруулах комисс” 2013 оны 11 дүгээр сарын 14 ий өдрийн 14:00-18.00 цагт хүлээн авч бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

а/ Төрийн албан хаагчийн биеийн байцаалт / Маягт 1-ийн дагуу /

б/ Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт

в/ Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт

г/ Ажил байдлын тодорхойлолт сүүлийн 3 жилээр

д/ Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувиар

е/ 4х6 хэмжээтэй 2 хувь зураг

ё/ Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа

илэрхийлсэн өргөдөл

ж/ Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр төслийг дугтуйнд битүүмжлэн өгнө.

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсанТөрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ дүгнэлт гаргах заавар-ын дагуу явуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газар болон Төрийн албаны зөвлөлийн http://csc.gov.mn, http://uvurkhangai.mn/, http://uvbsg.blog.gogo.mn цахим хаягаар авна уу

Лавлах утас: Боловсрол, соёлын газар 70322506
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null