ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Сонгон шалгаруулалт зарлаж байна

Сонгон шалгаруулалт зарлаж байна

Сонгон шалгаруулалт зарлаж байна.

“Боловсролын тухай хууль”-ийн 4-р бүлгийн 281.1.7, Монгол улсын төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3 заалтыг үндэслэн Богд, Зүүнбаян-Улаан , Гучин-Ус сумдын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн “Төрийн албаны тухай хууль” -ийн 10.1, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2007 оны 351 тоот тушаалын 5 дугаар хавсралт, томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

-СӨБ-ын багш мэргэжилтэй, бакалавр түүнээс дээш зэрэгтэй

- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

- Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл ашиглах боловсруулах чадвартай, компьютерийн

хэрэглээний программ эзэмшсэн

- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах арга барилтай, харилцааны өндөр

соёлтой,

- Ёс зүйн зөрчилгүй

- Боловсролын шинэчлэлийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

Сонгон шалгаруулалтыг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг БСГ-аас томилогдсон “Сонгон шалгаруулах комисс” 2013 оны 10 дугаар сарын 22 -ны өдрийн 14:00-17.00 цагт хүлээн авч бүртгэнэ. Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

а/ Төрийн албан хаагчийн биеийн байцаалт / Маягт 1-ийн дагуу /

б/ Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт

в/ Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт

г/ Ажил байдлын тодорхойлолт/Сүүлийн 3 жилээр/

д/ Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувиар

е/ 4х6 хэмжээтэй 2 хувь зураг

ё/ Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа

илэрхийлсэн өргөдөл

ж/ Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр төслийг дугтуйнд битүүмжлэн өгнө.

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсанТөрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ дүгнэлт гаргах заавар”-ын дагуу явуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газраас болон Төрийн албаны зөвлөл http://csc.gov.mn, Өвөрхангай аймаг http://uvurkhangai.mn/, http://uvbsg.blog.gogo.mn цахим хаягаар авна уу.

Лавлах утас: Боловсрол, соёлын газар 70322506

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null