ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : 2013-2014 оны хичээлийн жилийн зорилт

2013-2014 оны хичээлийн жилийн зорилт

БСГ-аас 2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлж буй зорилт

 Боловсролын бодлого, үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог бий болгож, багш удирдах ажилтнуудын мэргэжлийн болон ёс зүйн шаардлага, хариуцлагыг өндөржүүлж, багш бүрийн хөгжлийг дэмжин, хүүхэд бүрийг хөгжүүлж Зөв монгол хүүхдийг төлөвшүүлэхэд бүх шатны боловсролын байгууллагын удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагч, эцэг эхчүүд, олон нийтийн хамтын үйл ажиллагааг нэгтгэж 2013-2014 оны хичээлийн жилд дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:


1. Аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага, иргэдээс хүүхдийн цэцэрлэгийн барилга барихыг дэмжих, гэр цэцэрлэг, өдөр өнжүүлэх бүлэг нээн ажиллуулах замаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх,


2. Сургалтын шинэчилсэн агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй, сургалтын шинэ технологийг ерөнхий боловсролын сургуулийн багш бүрт эзэмшүүлэх, тэдний мэргэжил ур чадварыг дээшлүүлэх системтэй сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна.


3. Багшийн мэргэжлийн болон ёс зүйн шаардлага, хариуцлагыг өндөржүүлж, багш бүрийн хөгжлийг дэмжин, боловсролын технологийн санг бий болгож, боловсролын инновацыг нийтийн хүртээл болгох


4. Багш болох сонирхолтой хүүхэд, залуучуудыг сонгон шалгаруулж, багшийн мэргэжлээр сургах, багш мэргэжлийг өвлүүлэх,

5. Сурагчдын дүрэмт хувцасны загварыг сонгон шалгаруулж сурагч бүр нэгдсэн дүрэмт хувцастай болно

6.  Ерөнхий боловсролын чанарын үнэлгээг хийх сургууль цэцэрлэгийн дотоод хяналт шинжилгээний тогтолцоог төгөлдөржүүлж, багшийн мэргэжил, арга зүй, ур чадварыг суралцагчдын хөгжлөөр нь үнэлдэг,урамшуулдаг, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан үнэлгээний системийг нэвтрүүлж, багшийн ажилдаа хандах зөв хандлага, хүүхэдтэй харилцах эерэг харилцааг хэвшүүлж, ёсзүйн дүрмийг нийтийн зөв соёл болгон төлөвшүүлнэ

7. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэнд, бие бялдар, авьяас сонирхлыг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо, өвлөн хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор “Авьяас”, “Ном” хөтөлбөрийг үргэлжлүүлж, сургууль, цэцэрлэг бүр аймгийн бахархал болсон “Бид шатарчин” хөтөлбөрөөр сурагчдын 50-аас доошгүй хувийг хамруулан хичээллүүлнэ.

Монгол Улсын Засгийн газар, БШУЯ, БСГ-аас үндэсний болон орон нутгийн боловсролын байгууллагад ажилладаг албан тушаалтан бүрийн үүрэг хариуцлагыг сайжруулах, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийг турших, хэрэгжүүлэх нийт суралцагчдын боловсролын үйлчилгээнээс хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц гаргахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж дэвшүүлж буй зорилтыг ханган хэрэгжүүлэхийг төр захиргаа, сургууль боловсролын удирдах ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, иргэд хөдөлмөрчид та бүхнээс хүсэе.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null