ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Гахайн ханиаднаас сэргийлэх

Гахайн ханиаднаас сэргийлэх

Дэлхийн нийтийн толгойн өвчин болоод байгаа гахайн ханиаднаас хэрхэн сэргийлэх талаарх мэргэжилтнүүдийн зөвөлгөөг танд хүргэе.

1-Вакцин хийлгэх

Энэ бол өвчин тусахгүй байх хамгийн шилдэг арга гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ.Учир нь бид гараа хэдий сайн угаасан ч бид амьсгалын замаар үүнийг авах боломжтой байдаг. Та гахайн ханиадыг тан руу чиглээд ирж байгааг нэгэнт харж чадахгүйгээс хойш вакцин хийлгэх бол өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга гэж хэлж болно. Вакцин хийлгэснээр та өвчинтэй тэмцэх хангалттай эсэргүүцэлтэй болсон байх болно.

Энэ жил та 2 төрлийн ханиадны вакцин хийлгэх хэрэгтэй бөгөөд нэг нь улирлын чанартай ханиаднаас сэргийлсэн нөгөөх нь гахайн ханиаданд зориулсан гэх. Хүн бүр улиралын санартай ханиадны вакциныг хийлгэх шаардлагатай ч харин гахайн томууны вакциныг 10 р сарын дундаас эхлэн томуунд хамгийн хурдан өртөх боломжтой бүлэг хүмүүсийг эхний ээлжинд вакцинжуулах аж.Үүнд:

-Жирэмсэн эмэгтэйчүүд

-Эмнэлгийн хяналтанд байдаг 6 с доош сартай хүүхдүүд

-Эмнэлгийн ажилчид

-6 сараас 24 насны бүхий л эрүүл хүмүүст

25-64 насны зүрхний өвчтэй болон астамтай хүмүүст

Жич: 65 с дээш насны  хүмүүст гахайн ханиад хүрэх нь харицангуй бага байгаа гэсэн судалгаа байна.

2-Гараа тогтмол угааж хэвших

Хэрвээ та гахайн ханиаднаас өөрийгөө сэргийлэхийг хүсэж байгаа бол нүүрэндээ хүргэхийнхээ өмнө заавал гараа угааж цэвэрлэх болон ариутгах арга хэмжээг авах хэрэгтэй.Тэгээгүйгээс болж бохир гар нүүрэнд хүрч ам нүд хамар зэргээр вирус дамжин улмаар эрхтэн системийн үйл ажиллагааг сулруулдаг аж.

Гараа угааж хэвших нь маш үр дүнтэй арга бөгөөд та тогтмол гараа угаадаг бол элдэв төрлийн халдварт өвчнүүдээс 20 болон түүнээс дээш хувь хамгаалагдах аж.

Олон нийтийн газар, бие зассаны дараа, хоолны өмнө зэрэгт гараа заавал савандаж угаах хэрэгтэй.

3-Хүүхэддээ гараа хэрхэн сайн угаахыг зааж өгөх

Сургууль гэдэг бол аливаа халдварт өвчин тусах хамгийн өндөр магадлалтай газар бөгөөд 5-19 насны хүүхдүүд өвчин тусах магадлал хамгийн их байдаг байна.Туссан ханиадаа мэдээж гэр бүлийнхэндээ тараадаг.Тиймээс хүүхдүүддээ гараа сайн угаахыг зөвлөхөөс гадна хичээл дээрээ тараах материал тараасны дараа болон хоолны өмнө заавал гараа савандаж угааж байхыг тэдэнд хэлэх нь зүйтэй юм.Хүүхдүүддээ мөн давхар гар ариутгагч бодис авч өгч,ханиах буюу найтаахдаа салфеткагаар амаа дарах буюу ханцуйндаа найтаах, хэрэгтэй гарандаа найтааж болохгүй зэргийг сайтар ялгаж салгаж зааж өгөх зүйтэй.

4-Хумсаа мэрэхгүй байх

Гахайн ханиаднаас сэргийлэхийн тулд вирус таны биерүү ямар замаар нэвтэрч болохыг бодох хэрэгтэй.Хамар.ам-Энэ  хоёроор шууд дамжин таны биеийг өвтгөх аюултай.Тиймээс та аль болох нүүрэндээ гараараа хүргэхийг урьтал болгох хэрэггүй юм байна.

5-Цэвэр байдлыг эрхэмлэ

Та хамгийн сүүлд хэзээ өөрийнхөө ширээг арчиж, гар утсаа мөн халдваргүйжүүлснээ сана даа.Магадгүй та санахгүй байж болох юм.Судалгаанд оролцсон офиссын ажилчдын 41%хувь нь хэзээч ширээгээ сайн арчиж цэвэрлэж байгаагүй гэжээ.Эдгээр хүмүүсийн 3 ны 2 нь ажлын ширээн дээрээ үдийн хоолоо иддэг.Тиймээс та хоолоо идэхийнхээ өмнө ширээгээ нянгын эсрэг зориулалтын цэвэрлэгчээр болон нойтон салфеткаар арчиж хэвших нь таны эрүүл мэндэд тустай.

6-Эрүүл байдлаа хадгалах

Өвчин тусахгүй эрүүл байхын тулд та өөрийн дархлаагаа сайн байлгах хэрэгтэй..Хүний дархлааг сайжруулж  бас муутгаж байдаг хүчин зүйлс байдаг бөгөөд сайн нь гэвэл нойр сайн авах.

Хүн 8 цаг унтаж амрахад дархлаа нь бэхжиж байдаг бол 7 болон түүнээс бага цаг унтсан хүмүүс элдэв өвчинд нэрвэгдэхдээ хурдан байдаг байна.Харин дархлааг муутгадаг хүчин зүйлст тамхи татах болон стрессдэх зэрэг орох бөгөөд ингэснээрээ та хамгийн хөнгөхөн ханиаданд хүртэл дарлуулах нээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null