ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : “Бид бүжиглэх дуртай – 1000”

“Бид бүжиглэх дуртай – 1000”

Өвөрхангай аймагт “Бид бүжиглэх дуртай – 1000” бүжгийн баярыг

улсын хэмжээнд анх удаа зохион байгууллаа.


Монгол Улсын Засгийн Газар, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас батлан гаргасан “Авьяас”, “Монголын уламжлалт бий биелгээ үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хүүхэд багачуудын авьяас билгийг нээн хөгжүүлэх, хүүхэд нэг бүрийн тэгш хөгжлийг хангах зорилтыг дэвшүүлэн “Бид бүжиглэх дуртай – 1000” арга хэмжээг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж 1000 бүжигчдийг нэгэн зэрэг бүжиглүүлсэн, чуулсан томоохон арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээг Өвөрхангай аймгийн БСГазар санаачлан зохион байгуулсан бөгөөд 1000 бүжигчид 90 минутын турш монголын ард түмний язгуур өв болох бий биелгээг үзэгч олондоо биелж үзүүлснээс гадна монголын бүжиг дэглээчдийн томоохон бүтээлд тооцогддог Төрийн соёрхолт, УГЗүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэлт “Чичиргэнэ”, “Салхит шувуу”, Баярбаатарын дэглэлт “Арвайхээрын талд”, “Жороон жороо” зэрэг 17 бүжгийг нэгэн дор бүжиглэж зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн дэглэлт “Монгол бүжгийн чуулбар” бүжгийг тавьсан нь гайхамшигтай байлаа.

“Бид бүжиглэх дуртай-1000” бүжгийн баярт бүхий л талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Соёл Спорт Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Төрийн соёрхолт Урлагийн Гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар нар болон хувь хүнийг гоо сайхан бие бялдартай, нийгэм, хамт олон дунд ёсзүйн зөв төлөвшил хүмүүжилтэй иргэн болгон хөгжүүлдэг “БҮЖИГ” хэмээх урлагийн охь манлай гайхамшигт төрлөөр хичээллэн үзэгч олондоо сурсан мэдсэнээ өргөн барьж байгаа Өврийн сайхан хангайн авьяаслаг залуус, хүүхэд багачууд, багш нар, зохион байгуулагч та бүхэндээ Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун “ТАЛАРХАЛ” дэвшүүлье.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null