ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ, ХАСАХ ЖУРАМ

БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ, ХАСАХ ЖУРАМ

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын

сургалтын байгууллагын багшид багшлах эрх олгох, хасах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Бага, дунд боловсролын тухай” Монгол Улсын хуулийн 21.2, 21.3 дахь хэсгийг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, хүүхдийн цэцэрлэгийн багш, арга зүйч, албан бус боловсролын төвийн багш (цаашид багш гэх)-д багшлах эрх олгох, хасахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Энэхүү журмын зорилго нь багшийн мэргэжил эзэмшихээр бэлтгэгдэж байгаа болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багшийн мэргэжил, мэргэшлийн ур чадварын өсөлтийг тасралтгүй дээшлүүлэх, багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахиулах, мэргэжлийн үүрэг хариуцлагаа ухамсарлах баталгааг хангуулахад үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.4. Багшид багшлах эрх олгоход тавигдах суурь шаардлага нь багш боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, үйл ажиллагааны агуулга, түүнд тавигдах шалгуур, үзүүлэлтээр тодорхойлогдоно.

1.5. Багшлах эрхийг багшлах мэргэшлийн чиглэл бүрээр олгоно.

1.6. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багшлах эрхтэй багш ажиллана. Энэ заалт анхны жилдээ ажиллаж байгаа багшид хамаарахгүй.

1.7. Багшийн мэргэжлээр бакалавраас доошгүй боловсролын зэрэг эзэмшсэн мэргэжилтэнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус боловсролын төв (цаашид сургалтын байгууллага гэх)-д нэг хичээлийн жил ажиллан дадлагажиж, энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан нөхцөлд багшлах эрх олгоно.

1.8. Багшлах эрхийг анх удаа олгох болон багшлах эрхтэй багшийн эрхийг хасах, хассан эрхийг сэргээх асуудлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид яам, эсвэл түүний эрх шилжсэн байгууллага)- ын дэргэдэх “Багшлах эрхийн хороо” шийдвэрлэнэ. “Багшлах эрхийн хороо” нь орон тооны бус байна.

1.9. Сургалтын байгууллагад ажиллаж байгаа багшид багшлах эрх олгоно.

1.10. Сургалтын байгууллагад тасралтгүй 3 ба түүнээс жил ажиллаагүй багшийн эрх шууд цуцлагдана.

1.11. Багшлах эрх нь цуцлагдсан болон хасагдсан багшийн багшлах эрхийг энэхүү журмын 2.1-2.4-т заасаны дагуу сэргээнэ.

1.12. Багшлах эрх олгох, сэргээх, хасах асуудлаар мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт гаргах “Сургуулийн ажлын хэсэг”, “Аймаг, нийслэлийн ажлын хэсэг” болон “Багшлах эрхийн хороо”-ны бүрэлдэхүүний 70-аас доошгүй хувь нь сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжил, арга зүйн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн байна.

1.13. Багшлах эрх авсан багшид “Багшлах эрхийн үнэмлэхолгоно. Үнэмлэхийн загварыг яам, эсвэл түүний эрх шилжүүлсэн байгууллага баталж, олгоно.

Хоёр. Багшлах эрх олгох

2.1. Багшид багшлах эрхийг анх удаа олгох, ажлын шаардлагаар эрх нь цуцлагдсан багшийн болон эрхээ хасуулсан багшийн багшлах эрхийг сэргээхэд дор дурьдсан шаардлагыг үндэс болгоно.

2.1.1. Багшийн мэргэжилээр баклавараас доошгүй боловсролын зэргийн дипломтой байх

2.1.2. Сургалтын байгууллагад нэг хичээлийн жилийн туршид ажилласан байх

2.1.3. Ажиллах хугацаандаа гүйцэтгэсэн үйл ажиллагааны товч тайлан бичиж, сургууль, цэцэрлэгийн Заах аргын нэгдэл, Багш нарын зөвлөл, хичээл заадаг болон дааж ажилласан ангийн сурагчдын эцэг эхийн хуралд тайлангаа тус тус хэлэлцүүлж, “хангалттай” үнэлгээ авсан байх

2.1.4. Ажиллах хугацаандаа нэгээс доошгүй удаа тодорхой сэдвийн ”нэгж хичээл”- ээр үзүүлэх хичээл явуулж, “хангалттай” үнэлгээ авсан байх

2.1.5. Ажиллах хугацаандаа багшлах ажлын талаар шинээр сурч мэдсэн зүйлээ дэлгэрэнгүй тэмдэглэсэн тэмдэглэл хөтөлсөн байх

2.1.6. Багшийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, нэр төрийг эрхэмлэн явж чадахаа харуулсан байх

2.2. Тухайн сургалтын байгууллагын захирал, эрхлэгчийн тушаалаар томилогдсон мэргэжлийн өндөр зэрэгтэй, арга зүйн ур чадвар сайтай багш нь багшлах эрх авахаар ажиллаж байгаа багшид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.

2.3. Багшлах эрх авахаар ажиллаж байгаа багшийн үндсэн цалинг Засгийн газраас баталсан төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын зэрэглэл, цалингийн сүлжээний дагуу тогтооно.

2.4. Багшлах эрх авахаар ажиллах хугацаандаа багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, үйл ажиллагаанд тавигдах шалгуурыг зохих түвшинд хангаж чадаагүй талаар болон багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн талаар холбогдох байгууллагын дүгнэлт гарсан тохиолдолд багшид багшлах эрх олгохгүй.

2.5. Багш бус мэргэжилээр баклаварын түвшний боловсролын зэрэгтэй мэргэжилтэнд болон мэргэшлийн өөр чиглэлээр багшлах эрхтэй болохыг хүссэн багшид дараах байдлаар багшлах эрх олгоно.

2.5.1. Багш өөрийн сонирхлын дагуу өөр мэргэшлээр багшлах эрхтэй болохыг хүсвэл багш бэлтгэдэг сургуулийн “мэргэшлээр хөрвөх” сургалтад хамрагдан, шинээр эзэмших мэргэшлийн болон энэ мэргэшлийнхээ дидактикийн кредитийг дүүргэж, тухайн эзэмшсэн мэргэшлээрээ нэг жил сургалтын байгууллагад ажилласны дараа багшлах эрх авна.

2.5.2. Багш бэлтгэдэг сургууль төгсөөгүй боловч дээд боловсролтой иргэн өөрийн мэргэшлийн чиглэлээр сургуульд багшлахыг хүсвэл багш бэлтгэдэг сургуулийн “мэргэжлээрээ хөрвөх” сургалтад хамрагдан ерөнхий болон мэргэшлийн дидактикийн кредитийг дүүргэж, тухайн мэргэшлээрээ нэг жил сургалтын байгууллагад ажилласны дараа багшлах эрх авна.

2.5.3. Хөрвөх сургалтыг багш бэлтгэх тусгай зөвшөөрөл бүхий магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж сургалтын бие даасан хэлбэр болгож зохион байгуулна.

2.5.4. Хөрвөх сургалтын хөтөлбөрийг тухайн мэргэшлийн багшийн баклаварын боловсролын сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлийн кредитийг бүрэн дүүргэсэн байхаар төлөвлөж, сургалтын хугацаа нь суралцагчдын хэрэгцээ, боломжийг харгалзан нягтруулж боловсруулсан байна.

2.5.5. Хөрвөх сургалтыг дүүргэсэн багшид багш мэргэжлийн бакалаврын хавсралт диплом олгоно. Суралцагчийн үндсэн болон хавсралт диплом нь хамтдаа тухайн мэргэшлийн чиглэлээр багшийн мэргэжил эзэмшснийг гэрчилнэ.

2.5.6. Хөрвөх сургалт явуулсан дээд боловсролын сургалтын байгууллга нь сургалтад хамрагдсан суралцагчдын судалгааг Хавсралт 3 а,б-ын дагуу гаргаж, жил бүрийн 9 дүгээр сард багтаан яам (эрх шилжсэн байгууллага)-нд ирүүлнэ.

Гурав. Багшлах эрх хасах, сэргээх

3.1. Багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, үйл ажиллагааны гүйцэтгэлд тавигдах шалгуурыг хангах чадваргүй, багшийн ёс зүйн хэм хэмжээ, нэр төрийг эрхэмлэн сахих үүргээ биелүүлээгүй багшийн эрхийг дараах тохиолдолд зөрчлийн хор уршигаас хамааруулж 1-3 жилийн хугацаагаар хасна. Үүнд:

3.1.1. Боловсролын дээд шатны байгууллага болон сургалтын байгууллагын удаа дараагийн шалгалтаар сургалтыг онол, арга зүйн зохих түвшинд явуулах чадваргүй нь нотлогдсон;

3.1.2. Багшийн ёс зүйн дүрмийг зөрчиж, багшлах эрхийг хасах талаар тухайн аймаг, нийслэлийн “Ёс зүйн зөвлөл”-ийн дүгнэлт гарсан;

3.1.3. Эрх бүхий байгууллагын томилолтоор гадаад оронд ажиллах явцдаа оргон зайлсан;

3.1.4. Хичээлийн үед багшийн хариуцлагагүйн улмаас хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэм хэмжээг зөрчиж, сурагчдын бие эрхтэнд ноцтой гэмтэл учруулсан;

3.1.5. Хууль бус үйлдлийн төлөө суралцагч, тэдний эцэг эх, асран хамгаалагчаас бэлэг, авилга авахыг шууд болон шууд бусаар шаардсан зэрэг нь хууль, хяналтын эрх бүхий байгууллагын дүгнэлтээр нотлогдсон;

3.1.6. Боловсролын албан баримт бичиг (ангийн журнал, суралцагчийн хувийн хэрэг, боловсролын үнэмлэх, гэрчилгээ)-ийг хуурамчаар үйлдэх, засварлах зэрэг хууль бус үйлдэл хийсэн нь хууль, хяналтын эрх бүхий байгууллагын дүгнэлтээр нотлогдсон;

3.2. Багшлах эрхийг хасах талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл, тухайн иргэн гомдлоо шүүхэд гаргаж болно.

3.3. Багшлах эрхээ хасуулсан багшийн эрхийг шинээр эрх олгох талаар энэхүү журамд заасны дагуу дагуу сэргээж болно.

3.4. Багшлах эрхээ хасуулсан багшийн мэдээллийг төрийн ба төрийн бус өмчийн бүх сургууль, цэцэрлэгт ажил хэргийн шугмаар жил бүр хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл “Багшлах эрхийн хороо”-ний зөвшөөрөлөөр нийтэд мэдээлнэ.

3.5. Багшлах эрх нь цуцлагдсан багшийг авч ажиллуулсан сургалтын байгууллагын захирал, эрхлэгчид зохих хууль ,тогтоомийг дагуу хариуцлага тооцно.

Дөрөв. Багшлах эрх олгох, хасах, сэргээх ажлын зохион байгуулах

4.1. Багшид багшлах эрх олгох ажил нь (а) тухайн багшаас багшлах эрх олгуулах, сэргээлгэх тухай хувийн хүсэлт өргөдлөө гаргаж, ажлаа тайлагнан хэлэлцүүлэн холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, (б) багшлах эрх олгох, сэргээх тухай холбогдох байгууллагуудын шийдвэр гаргаж, (шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудад уламжлах) үнэмлэх олгох, (в) үйл ажиллагааг тайлагнах гэсэн үндсэн гурван үе шаттайгаар явагдана.

4.2. Багшлах эрхийг анх удаа авах болон цуцлагдсан болон хасуулсан эрхээ сэргээлгэх багш энэхүү журмын 4.3-т заасан материалыг тус тус бүрдүүлэн тухайн жилийн 3 дугаар сард багтаан сургалтын байгууллагын захиргаанд өргөдөл гаргана.

4.3. Багшлах эрх олгохыг хүссэн багш дараах материалыг бүрдүүлнэ:

4.3.1. Багшлах эрх олгохыг хүссэн өргөдөл

4.3.2. Багшийн ажил байдлын тодорхойлолт маягтаар (Хавсралт 1)

4.3.3. Дипломын баталгаажсан хуулбар

4.3.4. Багшийн нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажсан хуулбар

4.3.5. Нэгээс доошгүй удаа явуулсан үзүүлэх “нэгж хичээл”-ийн сургалтын хөтөлбөр, хичээлд ажиглалт, хяналт-шинжилгээ хийсэн багш нарын дүгнэлт

4.3.6. Ажлын тайлангаа хэлэлцүүлж, багшлах эрхийн шаардлагыг хангасан тухай багш нарын зөвлөгөөний хурлын тэмдэглэл, шийдвэр

4.3.7. Ажлын тайлангаа хэлэлцүүлсэн тухай эцэг эхийн хурлын тэмдэглэл

4.3.8. Багшлах эрх олгох, сэргээхийг уламжлах тухай сургалтын байгууллагын захирал, эрхлэгчийн тушаал

4.3.9. Журамд заасан шаардлагыг хангасан тухай Боловсролын газрын шийдвэр

4.3.10. 3х4 хэмжээний 2 ширхэг цээж зураг

4.4. Тухайн сургалтын байгууллагын захирал, эрхлэгчийн тушаалаар батлагдсан багшлах эрх олгох талаар мэргэжлийн дүгнэлт гаргах “Сургуулийн ажлын хэсэг”- ээс багшлах эрхээ анх удаа авах, ажиллах хугацаа нь тасарсанаас цуцлагдсан эрхээ сэргээлгэх, хасуулсан эрхээ сэргээлгэх багшийн бүрдүүлсэн материалыг үнэлж, ажилтай нь танилцаад, үзүүлэлт бүрийг нотлох дүгнэлтийг багш нэг бүр дээр гаргаж, үнэлгээ өгнө.

4.5. Сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нь сургуулийн ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн холбогдох байгууллагуудад хандан багшид багшлах эрх олгох, сэргээхийг уламжлах тухай тушаал гаргаж, бүрдүүлсэн материалын хамт аймаг, нийслэлийн Боловсролын газарт тухайн жилийн 5 дугаар сард багтаан хүргүүлнэ.

4.6. Аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэлийн ажлын хэсэг” нь сургалтын байгууллагаас ирүүлсэн материалд бүрдүүлэлтийн үнэлгээ өгч, шаардлага хангаагүй материалыг үнэлгээнээс хасч, шаардлага хангасан материал ирүүлсэн багш нарт эрх олгох, сэргээх, хасах тухай үнэлгээ, дүгнэлтийг багш нэг бүрээр гаргаж, Боловсролын газрын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

4.7. Аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нь аймаг, нийслэлийн ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлт болон Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн “Багшлах эрхийн хороо”-нд хандан багшид багшлах эрх олгох, сэргээх, хасахыг уламжлах тухай шийдвэрийг гаргана.

4.8. Аймаг, нийслэлийн Боловсролын газар нь гаргасан шийдвэрээ багшлах эрх олгох, сэргээх, хасах талаар 4.3-т заасан болон аймаг, нийслэлийн ажлын хэсэг (эрх хасах тохиолдолд холбогдох байгууллагын нотлох баримтууд)-ийн үнэлгээ, дүгнэлтийн хамт тухайн жилийн 10 дугаар сард багтаан яам (түүний эрх шилжсэн байгууллага)-нд ирүүлнэ.

4.9. Яам (түүний эрх шилжсэн байгууллага)-аас томилсон “Яамны ажлын хэсэг” нь тухайн жилд багшлах эрх олгох, сэргээлэх, хасах талаар холбогдох байгууллагаас ирүүлсэн багш нарын материалд бүрдүүлэлтийн үнэлгээ дүгнэлт өгч, шаардлага хангаагүй материалыг үнэлгээнээс хасч, шаардлага хангасан материалтай танилцаж, багшлах эрх олгох тухай дүгнэлтийг багш нэг бүрээр гаргаж, “Багшлах эрхийн хороо”-нд танилцуулна.

4.10. “Багшлах эрхийн хороо” нь яамны ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, багшид шинэ хичээлийн жил эхлэх хугацаанаас эхлэн тооцохоор багшлах эрх олгох, сэргээх, хасахтухай шийдвэр гаргаж, шийдвэрээ тухайн жилийн 12 дугаар сард багтаан Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталгаажуулна.

4.11. Багшид багшлах эрх олгосон, сэргээсэн, хассан тухай шийдвэр болон Багшлах эрхийн үнэмлэхийг аймаг, нийслэлийн Боловсролын газраар дамжуулан дараа жилийн 2 дугаар сард багтаан багшид хүргүүлнэ.

4.12. Багшид багшлах эрх олгох, хасах сэргээх, талаар үнэлгээ дүгнэлт гаргах бүх түвшний ажлын хэсгийн гишүүн буруутай үйлдэл хийсэн нь нотлогдсон тохиолдолд түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

-------------- о О о -------------

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null