ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : ТАНИЛЦУУЛГА

ТАНИЛЦУУЛГА

Өвөрхангай аймгийн Боловсрол, соёлын газар одоо 17 хүний орон тоотойгоор дөрвөн төслийн багаар ажиллаж, Монгол УИХ, Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын бодлого, шийдвэрийг, шийдвэрийг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх боловсрол, соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, боловсрол соёлын байгууллагыг төрийн болон мэргэжил арга зүйн удирдлагаар шуурхай хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж боловсрол, соёлын 114 нэгж байгууллагатай хамтран ажиллаж байна.

Тус хамт олон 1998-2008 онд боловсрол, соёлын үйлчилгээний чанар, хүртээмж, үйл ажиллагааны төвшин, ажлын үзүүлэлтээрээ улсад I-YI байрт тогтмол шалгарч байна. Тус хамт олны дунд доктор нэг, магистр тав , Монгол улсын зөвлөх зэрэгтэй гурав, т эргүүлэх зэрэгтэй зургаа, “Боловсролын тэргүүний ажилтан” дөрөв ажиллаж байна.

   Бүтэц

   ЕБС төслийн баг

   Боловсролын байгууллагын удирдлага, багш ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, орчны стандартыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн болон арга зүйн туслалцааүзүүлж, ЕБС-ийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, олимпиад уралдаан тэмцээн зохион байгуулах ажлыг хариуцдаг.

   СӨБ-АББ төслийн баг

СӨБ болон АББ -ын стандартыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн болон арга зүйн туслалцаа үзүүлэх, СӨБ болон АББ-ын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, багш ажилчдын мэргэжил, боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

   Соёлын төслийн баг

  Аймгийн соёл, урлагийн байгууллагууд болон соёлын ажилчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг хариуцдаг. Түүх соёлын үнэт зүйлсийг илрүүлэх, хадгалах, хамгаалах, сурталчлах үндэсний болон орон нутгийн уламжлал, зан заншлыг өвлүүлэх, түүх соёлын дурсгалт зүйлсийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж ажилладаг

   Захиргаа аж ахуй төслийн баг

  Боловсрол, соёлыг хөгжүүлэх төрийн бодлого хөтөлбөртэй уялдуулан тэдгээрийг орон нутагт хэрэгжүүлэх бодлого чиглэлийг тодорхойлж, төр захиргааны байгууллагыг мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр ханган, хяналт тавьж ажиллаж байна.


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null