ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Түүх, нийгмийн тухай мэдлэгийн улсын олимпиадын хүрээнд нийгмийн ухааны багш нарын шилдэг илтгэл шалгаруулах удирдамж

Түүх, нийгмийн тухай мэдлэгийн улсын олимпиадын хүрээнд нийгмийн ухааны багш нарын шилдэг илтгэл шалгаруулах удирдамж

Нэг. Нийтлэг зүйл

Түүх, нийгмийн тухай мэдлэгийн улсын олимпиадын хүрээнд нийгмийн ухааны багш нарын (цаашид НУБ гэнэ) шилдэг илтгэл шалгаруулах ажлын зорилго нь бага, дунд боловсролын стандарт, сургалтын үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан нийгмийн ухааны сургалтын үнэлгээг боловсронгуй болгох, тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрж хайх, тэргүүн туршлагыг нэгтгэн дүгнэх, түгээх, шинэ санаа бодол илрүүлэх, судлахад оршино.

Хоёр. Илтгэлийн сэдэв

Энэхүү удирдамжийн дагуу НУБ-ын шилдэг илтгэл шалгаруулах ажил нь “Нийгмийн ухааны сургалтын үнэлгээг шинэчлэх арга зам” ерөнхий сэдвийн хүрээнд явагдах бөгөөд дараах үлгэрчилсэн сэдвүүдийн агуулга, арга зүйг хөндсөн байна. Үүнд:

o Нийгмийн ухааны сургалтын зорилго, зорилтын хэрэгжилт ба үнэлгээ

o Нийгмийн ухааны сургалтаар сурагчийг үнэлж, дүгнэх арга, хэлбэрийг сайжруулах

o Нийгмийн ухааны нэгж болон ээлжит хичээлийн үнэлгээг боловсронгуй болгох

o Нийгмийн ухааны сургалтын явцын үнэлгээний арга, хэлбэр

o Нийгмийн ухааны сургалтын эцсийн үр дүнг үнэлэх нь

o Нийгмийн ухааны сургалтын үр дүн ба сурагчийн хөгжлийн асуудал

o Нийгмийн ухааны сургалт ба сурагчийн хүмүүжил,төлөвшил

o Түүхийн сургалт ба сурагчийн үнэлгээ, дүгнэлтийг шинэчлэх

o Нийгмийн ухааны сургалтаар сурагчийн цогц чадамжийг үнэлэх арга, хэлбэр

o Түүхийн сургалтаар сурагчийн цогц чадамжийг үнэлэх нь

o Нийгмийн ухааны сургалтад стандарт бус үнэлгээ хэрэглэх нь

o Нийгмийн ухааны сургалт дахь сурагчийн өөрийн үнэлгээ

o Нийгмийн ухааны сургалтын үр дүнг ерөнхий шалгалтын үнэлгээтэй харьцуулахуй

o Нийгмийн ухааны сургалтад хөндлөнгийн үнэлгээ хэрэглэх асуудал

o Нийгмийн ухааны багшийн ажлыг үнэлж, дүгнэх, түүний онцлог гэх мэт

Гурав. Илтгэлийн шалгуур

Тус олимпиадын хүрээнд НУБ-ын шилдэг илтгэл шалгаруулалтанд ирүүлэх илтгэлийн агуулга, бүтэц, чанарыг сургууль, орон нутаг, үндэсний хэмжээнд дараах шалгуур үзүүлэлтүүдээр харгалзах оноо өгч үнэлнэ.

o Илтгэлийн онолын түвшин, шинэлэг санаа 30 оноо

o Арга зүйн түвшин: ажиглалт, туршилт, арга, аргачлал г.м. 25 оноо

o Хэрэглээний түвшин 20 оноо

o Хэл найруулага, бичлэгийн түвшин 15 оноо

o Илтгэх ур чадвар 10 оноо

Дөрөв. Илтгэл шалгаруулах ажлын зохион байгуулалт

o Тус олимпиадын үеэр НУБ-ын шилдэг илтгэл шалгаруулах ажлыг эрдэм шинжилгээний хурлын хэлбэрээр дараах үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:

- Сургуулийн хэмжээнд

- Аймаг, нийслэлийн хэмжээнд

- Үндэсний хэмжээнд

o Түүх, нийгмийн тухай мэдлэгийн улсын олимпиадын гурвын давааны үеэр үндэсний хэмжээнд хэлэлцүүлэх шилдэг илтгэлийг аймаг тус бүрээс 1, нийслэлээс (дүүрэг бүрээс 1) 9 илтгэлийг тус тус шалгаруулна. Өөрөөр хэлбэл, тус олимпиадын гурвын даваанд мэргэжлээрээ шалгаран оролцох нийгмийн ухааны багш нь илтгэлээрээ шалгарсан байна.

o Тус олимпиадын хүрээнд аймаг, нийслэлээс үндэсний хэмжээнд хэлэлцүүлэхээр шалгарсан илтгэлүүдийг бүрэн эхээр нь (үсгийн фонд Arial, үсгийн өндөр 11 pt) 2013 оны 4 дүгээр сарын 21-ний дотор тус Дэд хорооны нарийн бичгийн дарга, Боловсролын хүрээлэнгийн ЭШ-ний тэргүүлэх ажилтан, проф. О.Пүрэвт гэсэн хаягаар холбогдох бичгийн хамт ирүүлнэ. Уг хугацаанаас хожимдсон илтгэл үндэсний хэмжээний шалгаруулалтанд орох боломжгүйг анхаарах хэрэгтэй. Харин илтгэлийн хэмжээ А4 цаасанд бичсэн 12 хуудас байх ба хураангуйг электрон хэлбэрээр 5 хуудаст багтаан бэлтгэж, шалгарсан багш өөрөө авч ирнэ.

o Аймаг, нийслэлээс шалгарч ирсэн илтгэлүүдийг тус олимпиадын гурвын давааны үед эрдэм шинжилгээний хурал хэлбэрээр хэлэлцүүлэн эхний ямар байрууд эзлүүлэхийг дэд хороо тухайн үед нь шийдвэрлэнэ.

o Тус олимпиадын үеэр үндэсний хэмжээний мэргэжлийн шилдэг илтгэлийн шалгаруулалтанд орсон илтгэлүүдийн эмхэтгэл гаргаж, нийтийн хүртээл болгоно.

Жич:

- Тус олимпиадын гурвын даваанд оролцох НУ-ны багшийг бичсэн илтгэлээр нь шалгаруулахын зэрэгцээ тест гүйцэтгүүлэх зэргээр мэргэжлийн мэдлэг, ур чадварын байдлыг давхар үзүүлэлт болгож болно.

- Монголын түүхийн олимпиадыг мөрдөж буй журам зааврын дагуу 9-р ангийн сурагчдын дунд эчнээ хэлбэрээр эсээ бичүүлэн, аймаг бүрээс 1, нийслэлээс 9 (дүүрэг бүрээс 1) эсээг тус тус шалгаруулж, НУ-ны багшийн шилдэг илтгэлийн хамт дээр дурдсан хугацаанд, дурдсан хаягаар ирүүлэх хэрэгтэй.

- ЕБС-ийн 11-р ангийн сурагчдын дунд зохион байгуулах Нийгмийн ухааны олимпиадын II давааны тестийг хүргүүлэх болно.

Түүх, нийгмийн тухай мэдлэгийн улсын олимпиадын дэд хороо

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null