ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : “БОГЦОН ДАХЬ СОЁЛЫН ӨВ” төсөл

“БОГЦОН ДАХЬ СОЁЛЫН ӨВ” төсөл

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Дэлхийн Өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаатай хамтран “Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн түүх, соёлынхоо нандин өвийг залуу үеийнхэнд сурталчлан таниулах, улмаар бахархах хийгээд хайрлан хамгаалах ухамсар сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготойгоор Богцон дахь соёлын өв” төслийг Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрууд болох Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Архангай аймгийн Хотонт, Хашаат зэрэг 2 аймгийн 5 суманд 2012-2014 онд хэрэгжүүлнэ. Энэхүү төслийг Монакогийн вант улс “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хил дамнуулан худалдаалахтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх” төслийн хүрээнд санхүүжүүлнэ.

Дээрх төслөөр богц ашиглан соёлын эд зүйлс, түүхийн дурсгалт газрын зураг, макет, фото зураг, CD, DVD бичлэг, уламжлалт тоглоом зэргийг хүүхэд, залууст уламжлалт болон орчин үеийн технологийн сонирхолтой хэлбэрийг ашиглан Дэлхийн өв-Орхоны хөндийн түүх соёлын дурсгалт өвийг сурталчлан таниулах, хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ.

Төслийн нэр томъёоны хувьд “Musem in box” буюу “Хайрцган дахь музей” нэртэйгээр Монголын Урлагийн Зөвлөл, Чойжин ламын сүм музейд хэрэгжиж байсан ба энэ удаад Дэлхийн Өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газруудыг багтаасан “Богцон дахь соёлын өв” нэртэйгээр хэрэгжиж эхлээд байна.

Дээрх төслийн хүрээнд материалын агуулгад үнэлэлт дүгнэлт өгөх болон агуулгыг сайжруулах зөвлөлдөх уулзалтыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд хоёр удаа зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад ЮНЕСКО-гийн Бээжин дэх газрын соёлын төсөв хариуцсан мэргэжилтэн Жулиан Гленат, Монакогийн захиргаа хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Софи Робин, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн М. Туул, Дэлхийн Өв-Орхоны хөндийн соёлын дургалт газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Батсуурь Хархорин сумын ЕБ-ын 1,2,-р сургуулийн түүх, технологийн багш нар, Эрдэнэ-Зуу, Хөшөө Цайдам, Хархорум музейн удирдлагууд, гар урлаачид, Шанхын Баруун хүрээ хийд, аймгийн БСГ-ын төлөөлөгчид оролцлоо.

Уг төслийг бусад аймаг, сумдын сургууль, соёлын байгууллагуудад загвар болгон хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм.

Биет бус соёлын өвийг судлах багийн ахлагч Хархорин сумын “Орхон” цогцолбор сургуулийн түүхийн багш Н.Доржсүрэн

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null