ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаарх мэдээлэл
2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан "Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн дагуу орсон өөрчлөлтийг хуульд суулгасан хэлбэрийг та эндээс харна уу (305.21 KB) . Улсын их хурлын намрын чуулганаар 2013 оны төсвийг хэлэлцэхтэй холбоотойгоор дээрх хуульд орсон тэтгэмжтэй холбогдох өөрчлөлтийг дахин авч хэлэлцэн энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилж, мөн зарим зохицуулалтын хэрэгжиж эхлэх хугацааг 1 жилээр буюу 2014 онд хэрэгжихээр хойшлуулсан хууль баталлаа.
Өөрчлөлтийг товч дурвал:

1.    Тэтгэвэр тогтоолгох үеийн мөнгөн тэтгэмжийг өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны сургуль, цэцэрлэгийн багш нар хөдөө орон нутагт ажиллаж байснаас хамаараад 24, 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа ажиллаж байгаа байгууллагаараа дамжуулан авах талаар зохицуулсан байсан. Харин одоо их, дээд сургуулийн багш нар мөн хувийн хэвшлийн сургуул, цэцэрлэгийн багш нар энэ тэтгэмжинд хамрахааргүй болсон.

2.    Сум, тосгон, багийн сургууль цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох тухай зохицуулалтыг 2 хэсэг болгоод 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн МСҮТ-ийн багш, ерөнхий боловсролын багш, цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн туслах багш энэ нэмэгдлийг авч харин үлдсэн албан хаагчид 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн авахаар хугацааг нь хойшлууллаа.

3.    Туслах ажилтнаар ажилласан ажилтанд тэтгэвэрт гарах үед нь олгох тэтгэмжийг мөн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор хуульчилж хугацааг нь хойшлууллаа.

4.    2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 43 дугаар зүйлд 43.4 дэх хэсэг болгон "Боловсролын сургалтын байгууллагын нийт албан хаагчийг 5 жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах арга хэмжээг аймаг, нийслэлийн Засаг дарга боловсролын болон эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулна." гэсэн зохицуулалтыг нэмж оруулсан. Харин энэ зохицуулалтыг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан "Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулиар хүчингүй болгож хуульчиллаа.


БШУЯ: Хуулийн хэлтэс

http://www.mecs.gov.mn/article-1377.mw   - с

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null