ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : "ХӨДӨӨГИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ" ТӨСӨЛ
"ХӨДӨӨГИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ" ТӨСӨЛ
Төслийн нэр:  "Хөдөөгийн бага боловсролын чанарыг дээшлүүлэхэд мэдээллийн технологийг оновчтой ашиглах нь"

Төслийн зорилго:  Суралцахуйг дэмжих арга зүйг дэмжин хөгжүүлэх нь сургалтын чанарт нөлөөлж улмаар сурагчдын сурах үйл явцад нөлөөлөх 


Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Токиогийн Технологийн Сургууль

Төслийг дэмжигч байгууллага: Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага  /ЖАИКА/

Төсөл хэрэгжих хугацаа: 2012.04.15-2017.03.31.

Төслийн агуулга: Төсөлд Монгол орны хөдөөгийн бага ангийн багш нар хамрагдан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

                    I.        багш нарын мэргэжил дээшлүүлэх дижитал хэлбэрийн сургалтын материал боловсруулах сургалт явуулах;

                    II.        багш нарын мэргэжил дээшлүүлэх дижитал хэлбэрийн сургалтын материалын агуулгыг боловсруулж, сургалт явуулах;

                    III.        туршилт сургууль дээр суралцахуйг дэмжсэн сургалтын арга зүйг ашиглах багшид зориулсан сургалтын материал бэлтгэх.

Төслийн үр дүнг шууд хүртэгсэд нь аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын 22 мэргэжилтэн, Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөөгийн сургуулийн бага ангийн 2,020 багш, тэдний 29,000 суралцагчид болно.

Монгол Улсын газар зүйн онцлогт нийцүүлэн энэхүү төслийг зөвхөн хөдөөгийн бага ангийн багшид чиглүүлэн, тэд орон нутгийнхаа хэрэгцээ, асуудлыг тусгаж чадахуйц дижитал хэлбэрийн сургалтын агуулга, материал боловсруулан ашиглах замаар өөрсдийгөө хөгжүүлж, шавь нарынхаа сурч мэдэх гэсэн хүлээлтэд хариу өгч чадах түвшний үйл ажиллагаа болно гэж хүлээж байна

Хүлээгдэж буй үр дүн:

-       Дижитал сургалтын материал бэлтгэх мэргэжлийн студи болон мэргэжлийн багийг Монгол Улсын Боловсролын их сургууль (МУБИС)-д байгуулах;

-       Улаанбаатар хот, 21 аймгийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн болон 72 сургагч багш бэлтгэгдэнэ;

-       Хөдөө орон нутгийн  1,650 багш сургалтад хамрагдан дижитал сургалтын материал бэлтгэх ур чадвар эзэмшинэ;

-       Нийт 5 аймгийн шилдэг 6 бүтээл буюу 30 дижитал сургалтын материалыг багш нарын мэргэжил дээшлүүлэхэд зориулан боловсруулна.

Бүрэлдэхүүн 1: Багш нарын мэргэжил дээшлүүлэх дижитал хэлбэрийн сургалтын материал боловсруулах чиглэлээр багш бэлтгэдэг их сургуулийн чадавхийг дээшлүүлэх

-       Дижитал хэлбэрийн сургалтын материалыг бэлтгэх мэргэжлийн тоног төхөөрөмж бүхий мэргэжлийн студийг МУБИС-д байгуулах

-       Дижитал хэлбэрийн сургалтын материал боловсруулах мэргэжлийн баг байгуулан сургалт явуулах

Бүрэлдэхүүн 2: Аймгийн БСГ-ын мэргэжилтэн, 21 аймгийн сургагч багш нарт дижитал сургалтын материал боловсруулах, ашиглах чиглэлээр сургалт зохион байгуулах

-       Сургагч багш бэлтгэх /үндэсний түвшинд/

-       Бэлтгэгдсэн багш нар өөрийн орон нутагт багш нарт сургалт зохион байгуулах

-       Сургалтын материал боловсруулах бүтээлийн уралдаанд оролцоход бэлтгэх

Бүрэлдэхүүн 3: Хөдөөгийн бага ангийн багш нар өөрсдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн сургалтын дижитал хэлбэрийн материалыг санаачлан боловсруулж, ашиглах

-       Бага ангийн багш нарын дунд уралдаан зарлан дүгнэх /аймгийн түвшинд/

-       Үндэсний хэмжээнд уралдааныг зарлан зохион байгуулж 30 шилдэг сэдэв, агуулга арга зүйг шалгаруулах

-       Дижитал сургалтын материалын эх хувилбарыг боловсруулах болон VCD, DVD болон сургалтын бусад дижитал хэлбэрийн материалуудыг боловсруулах

Бүрэлдэхүүн 4: Орон нутагт түшиглэн боловсруулсан сургалтын материалыг сургалтадаа ашиглах замаар суралцахуйг дэмжсэн сургалтын арга зүйг хөгжүүлэх

-      Дижитал сургалтын материал ашиглан сургалтын менежер, захирлуудын дунд сургалт зохион байгуулах

Бүрэлдэхүүн 5: Туршилтын 4 сургууль дээр (4 бүсийг төлөөлсөн) суралцахуйг дэмжсэн сургалтын арга зүйд тулгуурласан багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын материалыг боловсруулан дэлгэрүүлэх замаар багшийн арга зүйг сайжруулах

-       Төслийн туршилтад хамрагдах сургуулийг сонгох

-       Суралцахуйг дэмжсэн сургалтын арга зүйг нэвтрүүлэх зорилгоор Япон Улсад бага ангийн багш нарт зориулсан сургалт зохион байгуулах

Төслийн нийт санхүүжилт: 1,162.138 ам доллар

http://www.mecs.gov.mn/article-1000.mw-ээс

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null