ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Бага ангийн багш нарт зориулсан МОДУЛЬ сургалтын тухай

Бага ангийн багш нарт зориулсан МОДУЛЬ сургалтын тухай

Бид мэргэжил дээшлүүлэх сургалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөж байна.

МОДУЛЬ 1

XI/9 Ба

XI/10 Бя

XI/11 Ня

XI/12 Да

XI/13 Мя

Модуль 1 сургалтад анх удаа ирж буй багш нар болон өмнө нь аль нэг чиглэлээр Модуль 1,2,3 сургалтыг дүүргэсэн багш нар хамрагдана. Нэг аймгаас 24, нийтдээ 504 багш хамрагдана. / Сурган-2, Монгол хэл, дидактик-5, Математик, дидактик-5, Мэдээлэл зүй, дидактик-3, Англи хэл, дидактик-2, Хүн орчин, дидактик-1, Дүрслэх урлаг, дидактик-3, Технологи, дидактик-3/

Сургалтын чанар, үр дүн болон анги танхимын багтаамж, багш нарынхаа цагийн ачаалал зэрэг бодот нөхцөл байдлыг тооцож, хяналтын тоо өгч байгаа тул багш нарт сургалтын талаарх энэхүү мэдээллийг хүргэнэ үү.

МОДУЛЬ 2

XI/16 Ба

XI/17 Бя

XI/18 Ня

XI/19 Да

XI/20 Мя

Модуль 2 сургалтад өмнө нь Модуль 1 сургалтыг дүүргэсэн багш нар хамрагдана. Тус төвийн мэдээллийн санд 2012.03.23-03.27нд болсон Модуль 1 сургалтад 8 чиглэлээр хамрагдаж дүүргэсэн 509 багшийн дэлгэрэнгүй судалгаа байгаа болно.

МОДУЛЬ 3

XI/22 Пү

XI/23 Ба

XI/24 Бя

XI/25 Ня

XI/26 Да

Модуль 3 сургалтад өмнөх Модуль 1,2 сургалтын үр дүн болон багшлахуйдаа гарч буй өөрчлөлт, хуримтлуулсан туршлага, арга зүй зэрэгтээ тулгуурлан, судалгаа хийж, туршиж, бусдад тайлагнаж, түгээн дэлгэрүүлж, бусдаас харилцан суралцах зорилгоор багш бүр бүтээлч бие даалт хийж хамгаалдаг. Иймд Модуль 3 сургалтад хамрагдах багш нар тус төвөөс өгсөн зөвлөмж, чиглүүлгийн дагуу бие даалтаа хийж ирж хамгаална. Тус төвийн мэдээллийн санд 2011.03.23-03.27нд болсон Модуль 2 сургалтад хамрагдсан атлаа 2011.О3.26-03.30нд болсон Модуль 3 сургалтад ирж амжаагүй хөдөө орон нутгийн 161 багш болон УБ хотын 182 багшийн дэлгэрэнгүй судалгаа байгаа болно.

Бага боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төв байгуулагдсаны 10 жилийн ойг сургалтын үеэр XI сарын 19нд хамтдаа тэмдэглэнэ. Ойн үеэр бид олон талт бүтээлч ажлуудыг зохион байгуулахаар зорьж байна. Үүнд:

· Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах /Аймаг бүр өгсөн сэдвээр илтгэл бэлтгэх хавсралт 1 /

· Авьяастан бага ангийн багш нарын концерт туурвих /Аймаг бүр урлагийн 1 номертой ирэх/

· Үзэсгэлэн, самбар гаргах /Аймаг бүр бүтээлч 1 багшаа сурталчлах/

· Шилдэг бие даалтаас бүрдсэн VCD гэх мэт

10 жилийн турш бидэнтэй хамтран ажилласан та бүхний

хийж бүтээх ажил үйлсэд амжилт хүсье!

Хавсралт 1

БББМДСАЗТ-ийн 2012оны 10-р сарын 30  
өдрийн хурлаар батлав. 

Бага боловсролын багш нарын мэргэжил

дээшлүүлэх сургалт аргазүйн төвийн 10 жилийн ойд зориулсан

“ШИНЭ ЗУУНЫ БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ”

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Нэг. Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго :

Багш бэлтгэх, тэдний мэргэжил дээшлүүлэх талаар Багшийн сургуулиас хэрэгжүүлсэн сүүлийн 10 жилийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт гаргаж, цаашдаа чиг хандлагыг тодорхойлох

Зорилт:

-          Аймаг орон нутгийн түвшинд багшийг хөгжүүлэх арга туршлага, түүнийг хэрэгжүүлэх боломжийг судлах

-          Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын үр ашгийг тооцох

-          Багшийн сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын уялдаа холбоог сайжруулах

Хоёр. Хамрах хүрээ :

-          БШУ-ны Яам

-          Хотын болон орон нутгийн боловсролын газрууд

-          Боловсролын хүрээлэн

- Багшийн сургууль

-          Ижил түвшний сургалт явуулдаг сургуулиуд

-          Бага боловсролын багш нар

Гурав. Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага

1.Илтгэл дараах хэсгүүдээс бүрдэнэ.

a. Зохиогчийн овог нэр, электрон шуудангийн хаяг

b. Илтгэлийн гарчиг

c. Хураангуй

d. Түлхүүр үг

e. Оршил хэсэг

f. Үндсэн хэсэг

g. Дүгнэлт хэсэг

h. Ашигласан бүтээлийн жагсаалт

i. Хавсралт

2. Илтгэлийн стандарт хэмжээ

a. Илтгэлийн ерөнхий гарчиг 14 pt үсгийн хэмжээтэй Bold форматтай байна. Дэд сэдвийн гарчгууд нь 12 pt үсгийн хэмжээтэй Bold форматтай байна. Илтгэлийг Arial фонтын 11 pt үсгийн хэмжээтэй боловсруулна. Судалгааны ажил А4 хэмжээтэй, цаасны хэмжээ дээд талаас 2 см, доод талаас 2 см, баруун талаас 1.5 см, зүүн талаас 3 см, мөр хоорондын хэмжээ 1 зайтай байна.

b. Илтгэлийг 3-10 хуудсанд багтаана.

Дөрөв. Материал хүлээн авах хугацаа

Илтгэл хүлээн авах хугацаа : 2012 оны 11 сарын 15-ны дотор

208 тоот өрөө Д. Энхээ enkheedamdin@yahoo.com

109 тоот өрөө багш Г. Дүгэржав g.dugerjaw@yahoo.com

Илтгэлийг 1. Хэвлэмэл байдлаар 1%

2. Soft (файл) хэлбэрээр Power Point дээр илтгэлийн хураангуйг бэлдсэн байдлаар тус тус хураалгана.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ : 2012 ОНЫ 11-Р САРЫН 19 -НЫ ӨДӨР БОЛНО.

Мэдээлэл өгөх хэсэг: Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах комисс Утас 99003770, 99051685

Жич:

- Шилдэг илтгэл нь файл болон хэвлэмэл хэлбэрээр сургуулийн вебсайтын Эрдэм шинжилгээний хэсэг, “Багшийн хөгжил” сэтгүүлд тус тус байршин хэвлэгдэнэ.

МУБИС, Багшийн сургууль

Бага боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт аргазүйн төв

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null