ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ “МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ” ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО БАЙГУУЛАГДАВ

1942 онд Монгол Улсын Их Сургууль байгуулагдсан нь манай улсын ууган их сургууль төдийгүй Монгол улсад дээд боловсролын тогтолцоо бүрэлдэн бий болох эх суурь нь болсон юм. МУИС өнгөрсөн хугацаанд төр засаг, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн салбарт ажиллах дээд мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэж, боловсрол, шинжлэх ухааны ололтод чухал хувь нэмэр оруулжээ. МУИС-ийн төгсөгчид манай орны соёл, боловсрол, шинжлэх ухаан, нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр даруй 70 жилийн түүхийг бүтээжээ.

МУИС байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн босгон дээр МУИС-ийг төгсөгчид 09 дүгээр сарын 18 ны өдөр цугларч төрөлх сургуулийнхаа түүхт 70 жилийн ойн бэлтгэл ажилтай холбоотой санал солилцож, манай аймгаас МУИС-д суралцан төгсч улмаар ажиллаж амьдарч байгаа төгсөгчдийн холбоог байгуулав. Тус уулзалтанд МУИС-ийг төлөөлөн Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Э.Равдан, МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэн, Гадаад хэл соёлын сургуулийн захирал доктор Д.Бадмаанямбуу, нар хүрэлцэн ирж оролцов. Өвөрхангай аймаг дахь МУИС төгсөгчдийн холбооны тэргүүнээр Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ц.Ганболд, тэргүүлэгч гишүүдээр аймгийн ЗД-ын дэргэдэх БСГ-ын дарга доктор Б.Мөнхжаргал, аймгийн төрийн сангийн хэлтсийн дарга Д.Нэмэхбаяр, Өвөрхангай аймаг дахь ШУТИС-ийн дэд захирал А.Дуламсүрэн, өмгөөлөгч А.Үүрийнтуяа нар сонгогдон МУИС төгсөгчдийг төлөөлөн ажиллахаар боллоо.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null