ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарт дараах асуудлуудад анхаарч ажиллахыг хүсье.

1. Багш нарын бага хурлаас аймгийн хэмжээнд дэвшүүлсэн зорилт болон БШУЯ-наас үндэсний хэмжээнд дэвшүүлсэн хичээлийн шинэ жилийн зорилтыг хэрэгжүүлэн ажиллах, өөрийн сургууль, цэцэрлэгийн зорилтоо уялдуулан боловсруулах.

2. Хичээлийн шинэ жилийн нээлтийг 9 дүгээр сарын 1-ний Бямба гаригт Улаанбаатарын цагаар 09 цагт зохион байгуулна.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” сэдэвт хичээлийг Улаанбаатарын цагаар 10.00 цагаас орон даяар нэгдсэн байдлаар зохион багуулах тул холбогдох бэлтгэл хангах.

4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монголын нууц товчоо”-г төрийн ордонд дээдлэн залах тухай 2006 оны 227 дугаар зарлиг, БСШУ-ны сайдын 2006 оны “Хичээл зохион байгуулах тухай” 288 дугаар тушаалын дагуу уламжлал ёсоор хичээлийн шинэ жилийн эхний цагийн хичээлийг ерөнхийлөгчийн заасан “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” сэдэвтэй уялдуулах 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Монголын нууц товчоо”- дахь хүүхдийг багаас нь сургаж хүмүүжүүлэх тухай агуулгаар зохион байгуулах бэлтгэлийг хангах.

· Түүх, нийгмийн ухааны багш нар бусад багш нарт хичээлийн агуулга арга зүйн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлыг сургууль дээрээ зохион байгуулах

· Анги удирдсан багш нар энэхүү хичээлийг заах бэлтгэл хангаж, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон арга хэлбэрээр зохион байгуулна.

5. Сургууль, цэцэрлэгүүд хүүхдийг бүртгэхдээ бүртгэлийн хураамж авах, хандав нэхэх, зэргээр хууль бус, боловсролын байгууллагын нэр хүндэд сөрөг нөлөөтэй зохисгүй үйлдэл гаргахгүй байх

6. Хандивын анги нээх, хандав авч хүүхэд элсүүлэхийг хориглох

7. Бага, дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг сургуулийн нийт багш нарт танилцуулах, сургалт зохион байгуулах

8. Зам тээврийн осол гэмтлийн улмаас 2011 оны байдлаар улсын хэмжээнд 41 хүүхэд амь насаа алдаж, 446 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Иймд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийг осол аюулаас сэргийлэх арга хэмжээг орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах.

· Сургуулийн ойр орчмын авто зам дээр хурд сааруулагч хийх, замын тэмдэглэгээг сэргээх, шинээр хийх

· Хүүхдэд аюул, ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгөх, хүүхдийг хичээлд ирэх, тарах үеэр хүүхдийн авулгүй байдлыг хангах ажлыг жижүүр багш, ахлах ангийн сурагчид, эцэг эхчүүдийн оролцоотойгоор зохион байгуулах.

· Бага анги ялангуяа 1 дүгээр ангийн сурагчдыг хичээл цуглахад хүлээн авч, хичээл тархад эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгөх

· Сургуулийн ойр орчимд хүүхдийн аюулгүй байдалд сараг нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдлыг арилгах, тухайлбал ухсан нүх, худгийн хаалтыг таглах, барилгын ажил явагдаж байгаа газрыг тусгаарлах гэх мэт

9. Хүүхэд архи, тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, РС тоглоомд донтох, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, энэ талаар сургууль бүр хичээлийн жилийн турш хүүхдийн хүмүүжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулах.

10. “Сурагчийн дүрэмт хувцас хагас ноосон даавуу” MNS 2011 стандартыг хангасан материалаар хийгдсэн, хийц загвар нь сурагчийн хэрэгцээг хангасан, өндөр үнэтэй бус, дүрэмт хувцас нийлүүлэх чадвартай компани, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахад эцэг эхийн оролцоог хангах.

11. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөвшөөрөлтэй, найдвартай байгууллагыг сонгон шалгаруулж, хариуцлагын зохицуулалтыг тодорхой тусгасан гэрээг журмын дагуу байгуулах.

· Хүнсний бүтээгдэхүүний хадаглалтын горимыг баримтлан, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах.

· Орон нутгийн орон тооны бус хяналтын зөвлөл тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, эцэг эх, олон нийтийн оролцоог бүрэн хангах /хоолны дээж, цэсийг олон нийтэд ил болгох/

· Хоол хүнсний аюулгүй байлын дүрэм, журмыг хатуу чанд мөрдөх, үүнд байнгын хяналт тавих

12. Сургуулийн номын сангаар дамжин очиж байгаа сурах бичгийг хичээлийн шинэ жил эхэлмэгц сурагчдад тараах ажлыг зохион байгуулах

· Дунд, ахлах ангийн сурагчдад сургуулийн номын сангаар дамжуулах хэрэглүүлэх сурах бичгийг бүтэн болон хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлогтой өрхийн болон ерөнхий боловсролын сургуульд 3 буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн хүүхдэд хэрэглүүлэх

· Сургуулийн удирдлага, багш нар ном гарын авлага, хэвлэмэл материал болон сургалтын хэрэглэгдэхүүнийг худалдан авахыг сурагчдаас шаардах, эдгээр ном гарын авлага, хэвлэмэл материалаас гэрийн даалгавар өгөх зэргээр түүнийг хэрэглэх зайлшгүй нөхцөл байдал үүсгэхийг хориглож, хяналт тавьж ажиллах

· Сурагчдын ялангуяа 6 настай сурагчдын нуруун дээрх ачааг бага байлгахад анхаарч ангийн багш, эцэг эхтэй хамтарч ажиллах

13. 2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг хатуу хатуу чанд мөрдөж ажиллах

· 2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцооны 1-5, 8-10 дугаар ангид БСШУ-ы сайдын 2011 оны 369 дүээр тушаал, 11 жилийн тогтолцооны 5 дугаар ангид 2007 оны 236 дугаар тушаал, 10-11 дүээр ангид 2008 оны 298 дугаар тушаал, шилжилтийг 7 дугаар ангид 2009 оны 301 дүгээр тушаалаар батлагдсан сургалтын төлөвлөгөөг мөрдөх

· Ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцооны 5, 10 дугаар ангид БСШУ-ы сайдын 2011 оны 470 дугаар тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх

· 5, 10 дугаар ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, 4-5 дугаар ангийн “Иргэний боловсрол”-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 6-12 дугаар ангид багшийн хүрэлцээ хангамж, цагийн нягтралыг харгалзан “иргэний боловсрол” хичээлийг түүх, нийгмийн ухааны багшаар заалгахад анхаарах

· Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 6-7, 11-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг БСШУ-ы сайдын 2012 оны А/208 тоот тушаалаар баталсан. Эдгээр хөтөлбөр нь 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн сургалтад хэрэглэгдэнэ. Иймд хөтөлбөр, зөвлөмжийг багш нараар судлуулах, сургуулийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх

· Сургалтын төлөвлөгөөнд заасан хичээлийг хасах, өөр хичээлээр солих, шинэ хичээл нэмэх, тогтоосон цаг, судлах ангийг өөрчлөх гэх мэтээр бага, дунд, ахлах ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг мөрдөхтэй холбоотой зөрчил, дутагдал гаргахгүй байх

· Гүнзгийрүүлсэн сургалтыг хавтгайруулан чанаргүй зохион байгуулахгүй байх, сургалтын хөтөлбөрийг журмын дагуу тогтоох, зарцуулах, зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд тухай сургалт эрхлэх зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна

· Гүнзгийрүүлсэн, төрөлжсөн сургалтын хөтөлбөрийг БШУЯ нэгдсэн журмаар батлах тул энэ жил Боловсрол, соёлын газар гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрийг шинээр батлахгүй.

14. Цэцэрлэг, сургуулийн барилгын засвар, тохижилтын ажлыг хичээл эхлэхээс өмнө дуусгах, барилга ашиглалтад ороогүй, засвар дуусаагүй тохиолдолд хичээл тасрахгүй байх зохицуулалт хийх

15. Сургууль, цэцэрлэгийн хэмжээнд хичээлийн жилийн зорилтыг дэвшүүлэхдээ дараах чиглэлийн асуудлуудыг нэмж тодорхой тусгах:

· Хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд нэвтрүүлж буй сургалтын арга зүй, технологи, ур чадварыг багш бүр эзэмших

· Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх

· Боловсролын үйлчилгээ, сургалтын чанарыг сайжруулах

· Сургууль завсардалтыг бууруулах

· Байгууллагын соёлын дээшлүүлэх

· Багш, удирдах ажилтны ёс зүн хэм хэмжээг сахих

· Хоол хүнс, үдийн цайны үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх

· Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн чиглэлээрх төр, олон нийтийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах

· Цэцэрлэг, сургуулийн зүгээс эцэг эх, олон нийттэй хаилцах харилцааг өргөжүүлэх

16. Хичээлийн шинэ жилийн цугларалтын мэдээг 9 дүгээр сарын 4,8,10-ны өдрүүдэд lkhagva_bsg@yahoo.com хаягаар БСГ-т ирүүлнэ.

Боловсрол, соёлын газар

2012-08-29

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null