2012-2013 оны хичээлийн жилд дэвшүүлж байгаа зорилт

2012-2013 оны хичээлийн жилд дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:

1. Аймгийн 5 сумын багт гэр цэцэрлэгийг шинээр байгуулж, малчдын хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлнэ.

2. Сургуулийн өмнөх насны сэтгэн бодох ур чадварыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах, 4-5 настай хүүхдүүдийн сургуульд бэлтгэх сургалтын агуулга, хөтөлбөр, үнэлгээний арга зүйг нэвтрүүлж, 5 настай хүүхэд бүрийг сургуульд бэлтгэх сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулна.

3. Бага ангийн математик, байгалийн шинжлэл, дунд, ахлах ангийн математик, физик, хими, биологи, англи хэлний сургалтын хөтөлбөр, технологийг олон улсад өрсөлдөх чадвартай, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын технологид тулгуурлан шинэчилж лаборатори Мэргэд сургуулийн сургалтад нэвтрүүлнэ.

4. Сургалтын шинэчилсэн агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй, технологийг ерөнхий боловсролын бүх багш нарт танилцуулах, ерөнхий боловсролын сургуулийн багш бүрт сургалтын шинэ технологийг эзэмшүүлэх мэргэжил дээшлүүлэх системтэй сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

5. Бүх багш нар хичээлийн судалгаа хийх арга зүйг хэрэгжүүлж, сургуулиуд хичээлийн судалгаа хийх зорилтын хүрээнд өмнөх хичээлийн жилийн турш хичээлийн судалгаа хийсэн, үр дүн, хяналт шинжилгээ үнэлгээг танилцуулж нийтийн хүртээл болгоно.

6. Багшийн ажилдаа хандах зөв хандлага, хүүхэдтэй харилцах эерэг харилцааг хэвшүүлж, ёс зүйн дүрмийг нийтийн зөв соёл болгон төлөвшүүлнэ.

7. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулж, сурах бичиг худалдан авах боломж, нөхцөл тааруу өрхийн хүүхдүүдийн сурах бичгийг төрөөс хангаж, тэдний суралцах адил тэгш эрхийн баталгааг ханган сурагч бүр сурах бичигтэй байна.

8. Интернэтэд холбогдсон сургууль бүр вэб хуудастай болж, вэб-д суурилсан удирдлага, мэдээллийн систем, программ хангамжтай болж, сургуулийн үйл ажиллагаа, санхүү, төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийг олон нийт, эцэг эхчүүдэд нээлттэй болгох, эцэг эхчүүд өөрийн хүүхдийн сурлагын амжилт, хөгжил, төлөвшил, хүмүүжлийн талаарх мэдээлэлтэй танилцах, сургууль, багш нартайгаа электрон шуудангаар харилцах боломжийг бий болгоно.

9. Суралцагчдын авьяас билгийг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр хөгжим бүжиг, уран зураг, уран сийлбэр, техник спорт, шатар зэрэг мэргэжлийн сургалт, дугуйлан секцийг сургууль, цэцэрлэг бүр санхүү, материалын нөөцөө дайчлан хөтөлбөрийн дагуу хичээллүүлнэ.

10. Улсын төсвийн хөрөнгөөр Уянга суманд сургуулийн хичээлийн байр, Бат-Өлзий, Гучин-Ус сумын сургуулийн өргөтгөл, Хархорин суманд цэцэрлэгийн барилга, дотуур байр шинээр барьж, сургуулийн суудлын тоог 640, цэцэрлэгийн суудлын тоог 150 суудлаар нэмэгдүүлнэ. Сургууль, цэцэрлэг, дотуур байр спорт зааланд засвар, шинэчлэл хийх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

11. Албан бус боловсрол, гэгээрэл хөгжлийн төвүүдийг насанд хүрэгчдийн боловсролын тасралтгүй үйлчилгээ үзүүлэх чадамжтай болгох ажлыг эхлүүлж, нэн тэргүүнд сүм хийдэд шавилан суусан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас, өрхийн хараа халамж, анхаарал дутсаны улмаас сургуулиас олон жилийн өмнө завсардаж бичиг үсэгт тайлагдаагүй орхигдсон хүүхдүүдийг бичиг үсэгт сургах, суурь боловсрол эзэмшүүлэх зохион байгуулалтыг хангаж ажиллана.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null