ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ХАРЪЯАЛЛААР ХУВААРИА СОНГОХ ЁСТОЙ

 БСШУ Сайдын 422р тушаалаар батлагдсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам"-аас

ЗУРГАА. ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ

24. Энэхүү журмын 6.1.,6.2-д заасан байгууллагад аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр уг аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй.

Аймаг, орон нутгаас монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүн их,  дээд сургууль, коллежид 2012 онд оюутан элсүүлэх журамаас

ХОЁР. МЭРГЭЖИЛ СОНГУУЛАХ

9. МИДСК-ийн гишүүн сургуульд элсэх хүсэлтэй, ерөнхий шалгалт өгч их дээд сургуульд элсэх болзол хангасан хүмүүс элсэх сургууль, мэргэжлийн чиглэлээ тодорхойлсон зохих загварын өргөдлийг элсэлтийн салбар комисст өгнө. Энэхүү өргөдөл гаргасан этгээд нь БСШУ-ны сайдын баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын 24 дүгээр зүйлд заасны дагуу тухайн орон нутгийн оршин суугч иргэн байна. Иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягыг үндэслэл болгон оршин суугчыг тогтооно. Энэхүү журмын 15-д заасан шаардлагыг хангаагүй хүний өргөдлийг хүлээн авахгүй.

1. Аймаг, орон нутгаас монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүн их,  дээд сургууль, коллежид 2012 онд оюутан элсүүлэх журам

2. ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ



start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null