ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : ЭЕШ-ийн журмаас

ЭЕШ-ийн журмаас

ЭЕШ-ийн журмаас

Дөрөв . ЭЕШ-ын дүн мэдээ

4.1.     Бүх шалгуулагчдын гэрээний хуудас, хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засаж дүн, оноог гаргана.

4.2.     Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.

4.3.     ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn вебсайтад байрлуулаж, нийтэд мэдээлнэ.

4.4.     2012 оны 07 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд шалгуулагчдын батламж картыг тараана.

4.5.     Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn вебсайт-аас үзэж болно.

4.6.     Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна.

4.7.     Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг аймгийн Боловсрол, соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө - мэдээллийн ажилтнаас авна.

4.8.     Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг БҮТ-ийн зөвлөгөө - мэдээллийн ажилтнаас хүлээн авна.

4.9.     Шалгуулагчдын мэдээллийг БҮТ электрон сан бүрдүүлэн архивлана.

4.10.  ЭЕШ-ын батламж карт нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй болно.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null