ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗРУУДЫН 2011 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ

БСШУЯам аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газруудын 2011 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн байна. Аймаг нийслэлийн боловсрол, соёлын газруудыг салбарын үйл ажиллагаанд аймийн Засаг даргын өгсөн үнэлгээ, салбарын үйл ажиллагааны үр дүнгийн тоон ба чанарын үнэлгээ, БСШУЯамны Ерөнхий боловсролын газар, Соёл, урлагийн газар, Санхүү хөрөнгө оруулалтын газар, Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний газруудын үнэлгээний нийлбэрээр үнэлсэн байна

Энэхүү үнэлгээгээр 1 дүгээр байрт Сэлэнгэ аймгийн боловсрол, соёлын газар, дэд байранд Өвөрхангай, Булган аймгийн боловсрол, соёлын газар, гутгаар байранд Завхан, Архангай, Дорноговь аймгуудын боловсрол, соёлын газрууд шалгарсан байна. Манай аймгийн хувьд 2007 онд “Тэргүүн” байр, 2008 онд “3 дугаар байр”, 2009 онд “4-5 дугаар байр”, 2010 онд “Дэд байр"-т шалгарч 2011 онд мөн дэд байрт шалгарсан амжилт үзүүлээд байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null