ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Боловсролын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээлэл

I. Багш, ажилтнуудын нийгмийн асуудлаар

1. Бүх шатны сургууль, цэцэрлэгийн дараах албан тушаалд, тухайлбал:

1. Багш,

2. Захирал

3. Эрхлэгч

4. Орлогч захирал

5. Хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/

6. хичээлийн зохицуулагч,

7. Нийгмийн ажилтан,

8. Арга зүйч

9. Дадлагын багш

10. Дотуур байрын багш

11. Цэцэрлэгийн туслах багш,

25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум тосгон багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс өмчийн хэлбэр үл харгалзан олгох болсон.

Энэ тэтгэмж их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дээр дурьдсан албан тушаалд ажиллагчдад хамаарч байгаагаараа онцлог юм.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ЕБС-д туслах ажилтнаар 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, үүнээс сум тосгон багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор боллоо.

Туслах ажилтан гэдэгт нягтлан бодогч, тогооч, нярав, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтнууд хамрагдана.

3. Сум, тосгон, багийн цэцэрлэг, сургуулийн багшид тогтвор суурьшилтай ажилласан 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгож байгааг өргөжүүлж:

1. цэцэрлэгийн эрхлэгч

2. цэцэрлэгийн туслах багш

3. цэцэрлэгийн арга зүйч

4. цэцэрлэгийн эмч

5. сургуулийн захирал

6. сургалтын менежер

7. сургуулийн нийгмийн ажилтан

8. дотуур байрын багш

9. албан бус боловсролын багш

10. сургуулийн номын санч

11. сургуулийн эмчид олгохоор боллоо.

16 Засгийн газрын тогтоолоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллагчдад сар бүрийн үндсэн цалингийнх нь 15 хувьтай тэнцэх хэмжээтэй үр дүнгийн мөнгөн урамшуулал олгож байгааг хуульчилж, цаашид тогтвортой олгогож байхаар болголоо.

17 Боловсролын сургалтын байгууллагын нийт албан хаагчийг 5 жил тутамд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ажлыг орон нутгийн Захиргаанаас зохион байгуулж байхыг хуулчиллаа.

18 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжлийн зэрэг, ур чадварыг өмчийн хэлбэрийг үл харгалзан улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам дээшлүүлнэ.

II. Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сум, дүүргийн Засаг дарга томилдог байсан бол аймаг, нийслэлийн Засаг дарга томилохоор боллоо.

III. Боловсролын мэргэжлийн байгууллагууд үндсэн чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байх эрх зүйн орчинг бүрдүүлэх, санхүүжилтийн баталгааг хангах талаар томоохон өөрчлөлт орсон. Тухайлбал, Боловсролын хүрээлэнг секторын бүтэцтэй болгож, улсын төсвөөс санхүүжүүлэх боллоо. Мөн боловсролын чанарын хяналт, үнэлгээний мэргэжлийн байгууллагын ажиллах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох боломжийг бий болголоо.

IV. Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг 5+4+3 болгосон.

V. Олон улсын хөтөлбөрийн сургалттай болон ерөнхий боловсролын лаборатори сургуулиуд нь төрийн өмчийн байна, захирлыг нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилно, ажлын чиг үүрэг, дүрэм, бүтэц, орон тоо, сургалтын зохион байгуулалтын журам, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг нь Боловсролын асууудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зэрэг статусын талаарх эрх зүйн тодорхой зохицуулалтууд нь Монгол Улсын Их Хурлаар 2012 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуульд нэмэлт оруулах тухай хуулиудад тусгагдаж, хуульчлагдсан.

Лаборатори сургууль нь ерөнхий боловсролын сургалтаас гадна стандарт, сургалтын агуулга, хөтөлбөр, сургалтын технологи, арга зүйн хөгжлийг хангах, дүүрэг, аймаг бүрт багш нарын мэргэжлийг дээшлүүлэх болон багш бэлтгэх дадлагын сургалтын мэргэжлийн байнгын үйлчилгээг бий болгох, ерөнхий боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварын жишгийг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлнэ.

VI. Сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг төлөвлөх, нөөцөд авах, өөр зориулалтаар ашиглахгүй байх талаар хуулийн зохицуулалт хийгдсэн.

VII. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хоол, хүсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой зохицуулалт хийгдсэн.

VIII. Гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог болголоо.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null