ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Ээлжит хичээлийн загвар төлөвлөгөө /физик/

Ээлжит хичээлийн загвар төлөвлөгөө /физик/

Ээлжит хичээлийн төлөвлөлт:

Хичээлийн нэр: Масс, биеийн жин, даралт, хүчний хамаарал ба ялгаа

Зорилго: Масс, биеийн жин, даралт,хүч гэсэн ойлготын ялгаа, мөн чанарын таньж мэдэх

Хэрэглэгдэхүүн


· Дөрвөлжин цаас 28ш

· Төмөр шугам 8ш

· Цаасны хутга 8ш

· Төмс 30ш

· Зүү 6ш

· Ачаа 500г 2ш

· 20х30 хэмжээтэй хөөсөнцөр

· Том цаас 4ш

· Маркер 4ш

· Бичгийн цаас

· Сансарт нисч байгаа болон дэлхийдээр байгаа хүний зураг


Анги зохион байгуулалт

1ба 5 дугаатай хүүхдүүд багаар ажиллах чадвар болон ярих чадвар, ерөнхий мэдлэг сайн

3 ба 4 дугаатай хүүхдүүд багаар ажиллах чадвар болон ярих чадвар, ерөнхий мэдлэг дунд

2 ба 6 дугаатай хүүхдүүд багаар ажиллах чадвар болон ярих чадвар, ерөнхий мэдлэг тааруу

Хичээлийн зохион байгуулалт

Хугацаа

Сурагчийн үйл ажиллагаа

Багшийн үйл ажиллагаа

Анхаарах зүйлс

Сэдэл төрүүлэх

4 минут

Сурагчдын боломжит хариулт

· Түвшинбаяр

· Жүдо

· Эрэгтэй, эмэгтэй

· 50 кг-ийн жинд, 100 кг-ийн жинд г

· Кг, Масс, Жин г.м

· Түвшинбаярын зургийг харуулаад энэ хэн бэ гэж асууна?

· Ямар төрөлд олимпын аварга болсон бэ?

· Ямар ангилал байдаг вэ?

· Эдгээр зүйлүүдээс физикийн хичээлтэй холбоотой үгнүүд байна уу?

· Цаг авах шаардлага байхгүй

· Сурагчдын хариултаас шалтгаалан чиглүүлэх асуултаа тавих.

Ажиглалт

10 минут

· Сурагчид энэ 2 зураг дээр ажиглалт хийж өөр өөрсдийн дүгнэлтийг гаргана.

· Ажиглагдсан зүйлүүдийг багаараа ярилцаж багийн 3 дугаартай гишүүн багийн дүгнэлтийг самбарт наана.

Сурагчдын боломжит хариулт

· Сансарт нисч буй хүн, дэлхий дээр байгаа хүн

· Жингүйдэлд орсон хүн

· Масстай г.м

Массгүйдэл гэж байхгүй, харин жингүйдэл гэж байна.

· Суралцагчид тооцоо хийж тухайн хүүхдийн биеийн жинг олно.

· Түвшинбаярын масстай ижил масстай сансарын нисэгч хоёрын зураг ажиглуулна. Түүний ялгааг асууна.

Зураг ажиглах чиглэл өгнө. тарааж өгөх материал өгнө.

· Жингүйдэл, массгүйдэл гэж байх уу?

Жин ба массын зөв ойлголтыг олгоно.

· Өөөрийнхөө массыг мэддэг хүүхэд байна уу.

· Энэ сурагчийн биеийн жинг олно уу? m=?

· Жин, массын ялгааг тооцооноос гаргаж чадсан эсэхийг үнэлнэ.

Ялгааг нь сурагчдаар тайлбарлуулна.

Хэрвэээ мэдэх сурагч байхгүй бол багш өөрийн массаа хэлж өгнө.

Туршилт

5 минут

· Багшийн үзүүлсэн туршлагаас ажиглагдсан зүйлээ багаараа ярилцаж багийн нэг дүгээр гишүүн багийн дүгнэлтийг хэлнэ.

Суралцагчдын боломжит хариултууд

· Хүндийн хүч(жин)-ний улмаас шигдэж байна

· Нэмэлт хүчээр дарсан учир илүү хурдан шигдэж байна.

· Багш гурван зүүгээр хөл хийсэн биеийг зөөлөн бие дээр тавьна. Мөн нэмэлт хүчээр дарж дахин шигтгэж үзнэ. Энэ үзэгдэл дээр суралцагчдаар ажиглалт хийлгүүлнэ.

· Жингийн даралт, хүчний даралтын тухай ойлголтыг бататгаж өгнө

· Үзүүлэх туршилт хийнэ.

Туршилт

10 минут

Суралцагчдын боломжит хариултууд

· Хоёр зүснэ

· Өөрт өгөгдсөн төмсийг 2 төрлийн зүйлээр зүсч үзээд ажиглагдсан болон төрсөн мэдрэмжийн талаар багаараа ярилцаж багийн 5 дугаар гишүүн багийн дүгнэлтийг хэлнэ.

o Цаасны хутга иртэй байгаа учраасамархан зүссэн харин төмөр шугам иргүй байсан учраас зүсхэд хүндрэлтэй байсан

· Бага хүч зарцулахын тулд ирлэдэг

· Талбайг багасгана г.м

Даралт /талбай/, хүчний асуудал

· Суралцагчдад аюулгүй ажиллагааны дүрмийг танилцуулна.

· Төмсийг 4 тэнцүү хуваахад хамгийн багадаа хэдэн удаагийн зүсэлт хийх вэ? Хоёр зүсэхдээ эхлээд шугамаар дараа нь цаасны хутгаар зүснэ.Ажиглагдсан болон мэдэрсэн зүлээ багаара ярилцаж дүгнэн бичнэ.

· Ир гэж юуг хэлээд байна. Яах гэж ирлэдэг юм бэ?

Дүгнэлт

10 минут

· Суралцагчид хүснэгт1 ийг багаараа хэлэлцэж нэгдсэн дүгнэлтийг багийн 2 дугаар гишүүн нэгдсэн дүгнэлтийг хэлнэ.

· Хүснэгт2 ийг суралцагчид нэг нэгээрээ бөглөж багаараа ярилцаж нэгдсэн дүгнэлт гаргаж багийн 1 дүгээр гишүүн тайлбарлана.

· Дээрх ойлголтуудыг нэгтгэж дүгнэлт хийлгэнэ.

· Багш сурагчдад хүснэгт-1 ийг тарааж суралцагчид багаараа ярилцаж нэгдсэн дүнэлт гаргана. Мөн хүснэгт-2 ийг суралцагчидад өгч дүгнэл гаргуулна.

Гэрийн даалгавар

1 минут

· Гэрийн даалгавар

· Гэр бүлийнхээ гишүүдийн массыг хэмжиж жинг олж ирнэ үү?

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null