ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Улсын физикийн 25-р олимпиадын хүрээнд зохиогдох эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын удирдамж

Сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаан

1. Улсын физикийн 25-р олимпиадын хүрээнд зохиогдох эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн физикийн хичээлээр хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд физикийн багш болон боловсролын байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх ололттой арга замыг эрэлхийлэн, тэргүүн туршлагыг түгээх, судлах нэгэн боломжийг бий болгох, багшийн судалгаа шинжилгээний ажил хийх ур чадварыг дэмжихэд оршино.
2. Энэхүү шилдэг сурган хүмүүжүүлэх илтгэл шалгаруулах уралдааныг хоёр шаттайгаар зохион байгуулна.

Нэгдүгээр шат: Физикийн багш нарын холбоонд илтгэлээ эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр ирүүлэн шүүгчдийн багаар уншуулж, илтгэл тавиулах бүтээлүүдийг шалгаруулна.

Хоёрдугаар шат: Нэгдүгээр шатнаас шалгарсан 5 өгүүллийн илтгэгчийг УФО-д ирүүлж, эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд илтгэл тавиулна.


3. Физикийн багш нарын дунд зохиогдох шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд ирэх илтгэлүүдийн өгүүллийг шалгаруулахад дараах шалгууруудын дагуу авч үзнэ. Үүнд:

  • - Асуудлаа тодорхойлж, арга аргачлал сонгосон байдал,
  • - Физикийн боловсролтой уялдсан байдал,
  • - Судалгааны мэдээлэл боловсруулсан байдал,
  • - Практикт хэрэглэх арга, аргачлал боловсруулсан байдал,
  • - Туршиж хэрэгжүүлсэн байдал,
  • - Туршилт болон судалгааны үр дүнг тооцсон байдал,
  • - Илтгэлийн өгүүллийн хэл найруулга,

зэрэг болно.

4. Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд ирсэн илтгэлийн өгүүллийг шалгаруулахдаа хүүхдийн физик боловсролын хөгжил, хүмүүжлийн асуудалтай холбоотойгоор багш, сургуулийн өмнө тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэж буй шинэлэг арга зам, хүрсэн үр дүн зэрэгт голчлон анхаарна.

5. Илтгэлийн өгүүллийг Microsoft Word хувилбарын А4 хэмжээтэй электрон хэлбэрээр илгээнэ. Илтгэлийн өгүүлэлд тавигдах шаардлага:

5.1 Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.

  • а. Өгүүллийн нэр

б. Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг

в. Хураангуй

г. Түлхүүр үг

д. Оршил

е. Өгүүллийн үндсэн хэсэг

ж. Дүгнэлт

з. Ишлэл татсан ном, зохиолын нэрс

и. Зохиогчийн тухай.

5.2. ЭШӨ нь 297x210мм (A4) хэмжээтэй 5 хүртэл хуудсанд багтсан байна.

5.3. Өгүүллийг зөвхөн Microsoft Office Word хувилбарын программыг ашиглан Times New Roman фонт, 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

5.4. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

5.5. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

5.6. ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ.

5.7. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.

5.8. Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томьёо нь дээд, доод талаасаа 10 рt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтад бичнэ.

5.9. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсгийн өндөртэй тэнцүү байна.

5.10. Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтад бичнэ.

5.11. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.

5.12. Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүний товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, ажиллаж байгаа сургууль, ажилласан жил зэргийг бичнэ.

5.13. ЭШӨ нь 297x210мм (A4) хэмжээний цагаан цаасны зөвхөн нэг тал дээр үг үсгийн болон бичгийн дүрмийн алдаагүйгээр бичигдсэн байна.

5.14. Илтгэлийн өгүүллийн файлыг зөвхөн электрон шуудангаар дамжуулна. Электрон шуудангийн хаяг: enhbat_1122@yahoo.com

6. Улсын физикийн 25-р олимпиадын хүрээнд зохиогдох эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг Улсын Физикийн Олимпиадын хороо дараах хугацаанд зохион байгуулна. Үүнд:

  • a. Илтгэлүүдийг хүлээн авах – 2011 оны 04-р сарын 15 хүртэл,
  • b. Шүүгчдийн баг илтгэлүүдийг уншиж дүнг зарлах – 2011 оны 05 сарын 1,
  • c. Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд шалгарсан илтгэгч биеэр ирж илтгэлээ УФО-д унших – 2011 оны 05 сарын 11

7. Тус шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд оролцох илтгэгчийн зардлыг сургууль, орон нутаг хариуцна.
8. Тус шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд ирсэн илтгэлүүдээс

  • 1-р байранд 1 багшийг 50 000 төгрөгөөр;
  • 2-р байранд 1 багшийг 30 000 төгрөгөөр;
  • 3–р байранд 1 багшийг 20 000 төгрөгөөр тус тус шалгаруулан шагнана.

9. Улсын физикийн 25-р олимпиадын хүрээнд физикийн багш нарын дунд зохиогдох шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд оролцсон илтгэлийн өгүүллүүдийг товхимол болгон хэвлэж оролцогчдод олгоно.

10.  Тус эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд оролцсон илтгэлийн өгүүллээ илгээх багш нар оролцогчдын хураамж 20 000 төгрөгийг Хадгаламж Банк 10220013872 (Рагчаабазарын Энхбат) дансанд тушаан баримтыг сканердаж өгүүллийн хамт дээрх электрон шуудангаар илгээнэ.

Зохион байгуулагчид :

Улсын физикийн олимпиадын хороо

Физикийн багш Бозон нарын холбоо

Нийслэлийн боловсролын газар

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null