ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СӨББ-ЫН ЭРХЛЭГЧ НАРТ

ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СӨББ-ЫН ЭРХЛЭГЧ НАРТ

Цаг үеийн ажлын талаар

УМХЕГ-ын үзлэг манай аймгийн боловсрол, соёлын байгууллагуудад ирж ажиллах талаар өмнөх албан бичигт дурьдсан билээ. Үүнтэй уялдуулан дараахь чиглэлүүдийг ажилдаа тусган ажиллахыг анхааруулья.

1. БСШУ-ны Сайдын 2002 оны 333-р тушаалын дагуу гүнзгийрсэн сургалт явуулах сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг БСГ-аар баталгаажуулах, хичээл заах багш нь мэргэжлийн зэрэгтэй байх, нэмэлт сурах бичиг, гарын авлага нь БСГ-аар зөвшөөрөгдсөн байх гэх мэт эрх зүйн үндэслэлүүдийг журмын загуу зохион байгуулах

2. Багш нарын журнал, хувийн хэргийн хөтлөлт, бичиг баримтын эмх цэгц, төлөвлөгөө, ээлжит болон нэгж хичээлийн бэлтгэл, дотоодын хөндлөнгийн хяналт шалгалтын тогтолцоо түүний үр дүнг тооцох, ЗАН-ийн ажлын төлөвлөгөө, түүний дагуу хийгдсэн ажлууд, гарсан гол үр дүн, зохион байгуулсан ажлын тайлангууд

3. Багшийн ажлын норм 307/91/237дугаар тушаалын хэрэгжилт багшийн 7 хоногийн хичээл заах цаг 19-өөс хэтрээгүй байх, хичээл бүрээр багш нарын жилийн болон 7 хоногийн цагийн ачаалал, сургуулийн нийт цагийн тооцоог тооцож гаргасан байх

4. Ирцийн тэмдэглэлд байнга хяналт тавьж дүгнэлт хийх, хичээлд ирээгүй хүүхдийн шалтгааныг олж илрүүлэх, хичээлийг нөхөн зааж хүүхдийг хохироохгүй байх талаар авсан арга хэмжээ, хийж хэрэгжүүлсэн ажлууд

5. Боловсролын чиглэл бүрээр сургуулийн киррикилюм боловсруулсан байдал, түүний хэрэгжилт, үр дүнг нь тооцсон байдал /жил, улирлаар/. Хичээл тус бүрийн стандарт биелэлтийг гаргаж харьцуулан анализ хийж түүний мөрөөр хийж хэрэгжүүлсэн ажил

6. “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, бүтээгдэхүүний чанар, илчлэг, норм, хоолны цэс түүний ил тод байдал, жил бүрийн тайлангууд түүний үр дүн, эцэг эх иргэдийн санал, гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдал /ААНБ-ын сонгон шалгаруулалтын материал, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний сунгалт/

7. Хими, биологи, физик, технологи зэрэг төрөлжсөн хичээлүүдийн кабинет түүний ашиглалт хамгаалалт, кабинетийн тоног төхөөрөмжийг ашигласан тухай хөтөлсөн тэмдэглэл, химийн бодисуудыг зааврын дагуу хадгалсан байдал, кабинетийн аюулгүй ажиллагааны дүрэм, түүнийг байрлуулсан байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөн ажиллах заавар, зэргийг холбогдох хууль эрх зүйн хүрээнд хийж гүйцэтгэх

8. Техник технологи, зураг зүй, зураг урлалын хичээлд хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, багаж материал дутмаг зарим нь хэт хуучирсан байгаад дүгнэлт хийж сургуулийн нөөц бололцоондоо тулгуурлан шинэчлэн сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна. Мөн технологи, зураг урлал, зураг зүйн дадлага хичээл бүрд аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, зааварчилгааг суралцагчдад хүртээмжтэйгээр бэлтгэн гарын үсэг зуруулан баталгаажуулж байрлуусан байх, нэгж, ээлжит хичээлийн хөтөлбөрийг зорилтод бүлэгт нь хамааруулж хэрэглэгдэхүүнийг чанартай бэлтгэх, хичээлээс гадуурхи сургалтын ажлын хөтөлбөр, зохион байгуулах хэлбэр, хичээллэх цаг, суралцагчдын тоо, үр дүнг тооцож мэдээг ирүүлэхийг мэдэгдье.

9. Хичээлээс гадуур соёл, урлагийн чиглэлээр хичээллэж буй хөгжүүлэх сургалт, дугуйлангуудын хөтөлбөр төлөвлөгөөг хичээлийн жилээр гарган баталгаажуулж, түүний үр дүнг тооцож тайлагнан баримтжуулсан байх

10. Боловсрол, соёлын байгууллагатай холбоотой өдөр тутам мөрдөгддөг хууль, эрх зүйн актуудыг хүн бүр нэг бүрчлэн судлаж сургууль, багш, суралцагчтай холбогдолтой заалтуудын дагуу хийсэн ажлаа эмхэлж, цэгцэлж үр дүнг нь тооцож ажиллахыг анхааруулж байна.

11. Багшлах эрх, багшийн мэргэжлийн зэргийн талаархи сургуулийн ажлын хэсгийн санал, дүгнэлт журмын дагуу сургууль, цэцэрлэгийн багш нартай холбоотой өмнөх оны бичиг баримтыг цэгцлэх ажлыг шуурхай зохион байгуулах

12. Эрүүл мэндийн талаар зохион байгуулсан ажлууд түүний үр дүн, халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хийсэн сургалт, сурталчилгаа, зөвлөмж, төрийн ба төрийн бус байгуулллагатай хамтран зохион байгуулсан ажлуудын тайлан гарсан гол үр дүнг тооцсон байдал

13. Сургуулийн дотуур байр, гал тогооны ариун цэвэр, сурагчдын хоолны орц, норм, хадгалалт, хамгаалалт түүнийг дүрэм, журмын дагуу хийж байгаа байдал

14. МУ-ын Засгийн газраас баталсан Боловсрол, соёлын салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдийн хувийн хэргийн хөтлөлт, жил бүр хэрэгжүүлэх төлөвлөгөө түүний биелэлтийг Засгийн газрын 285 дугаар тогтоолын дагуу гаргаж тайланг хөтөлбөр бүрээр гаргасан байх шаардлагатай.

15. Иргэдэд бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалт зохион байгуулах тухай БСШУ-ны сайдын 362-р тушаалын хэрэгжилт, үр дүн

16. СӨБ-ын байгууллагын сургалтын нэгдсэн хөтөлбөрийг БСГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтнээр хяналт дүгнэлт хийж баталгаажуулах

17. 2011-2012 оны хичээлийн жилийн хүүхэд өдрийн төлөвлөгөөний биелэлтийн дүнг тооцох, ирцийн бүртгэлийг нарийвчлан тогтоож хөтлөх, гарын үсэг зурж баталгаажуулах

18. Сургууль, цэцэрлэгийн гадаад, дотоод орчны аюулгүй байдал, тоглоом наадгай сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмж, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний боловсруулалт, хичээл хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хүний нөөц болон байгууллагын дотоод хяналт шалгалтын талаар дүн шинжилгээний тайлан, түүний үр дүн

19. Бага насны хүүхдийн хөгжлийн шинэ стандартыг мөрдөн хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж, үр дүнг нь тооцон ажиллах

20. Сурах бичгийн хангалтын судалгааг сургууль бүр гарган БСШУ-ны сайдын 2009 оны 131 дүгээр тушаалын дагуу 5-р ангиас дээших ангиудын номын сангаар дамжуулан эмзэг бүлгийн суралцагчдад өгсөн баримтыг бүрдүүлэх /20-40 хувийн хангалтаар ирсэн сурах бичгийн а/ 4-өөс дээших хүүхэд нь ЕБС суралцаж байгаа өрхийн хүүхэд, б/ хагас болон бүтэн өнчийн өрхийн суралцагч в/ эцэг эхийн аль нэг нь хөгжлийн бэрхшээлтэй г/ амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур өрхийн суралцагч нарт олгох ёстой гэдгийг анхаарах /

21. Сургуулиудын номын сангууд өөрсдийн холбогдох бичиг баримтыг цэгцлэх, зохион байгуулсан ажлуудаа баталгаажуулах, БСШУ-ны сайдын 441 дүгээр тушаалын дагуу бүртгэлүүдээ бэлэн байлгах, СУ-17 мэдээний дагуу уншигч болон номын тоо баланслах ёстой гэдгийг анхаарах. /Уншигчийн бүртгэл, бусад номын мэдээ баланслах /
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null