ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Төрөлжсөн олимпиадууд зохион байгуулах тухай

Төрөлжсөн олимпиадууд зохион байгуулах тухай

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг төрөлжсөн олимпиадуудыг 2012 онд аймагт шууд зохион байгуулах болсныг мэдэгдье. Аймгийн төрөлжсөн олимпиадад дараах ажлуудыг шаардлагын өндөр түвшинд амжилттай зохион байгуулж ирүүлэхийг хүсье.

1. Сум сургуулиуд нь төрөлжсөн олимпиадад оролцогчдын тоо, хамрах хүрээг нэмэгдүүлж олимпиадын ангилал тус бүрд анги, бүлэг, сургууль гэсэн үе шаттайгаар аваргуудыг тодруулж амжилттай сайн зохион байгуулах, тайлан мэдээг дэлгэрэнгүй бичиж ирүүлэх.

2. Төрөлжсөн олимпиадад ангилал бүрд шалгарсан багш, сурагчдын олимпиадын бэлтгэлийн түвшинг сайтар тогтоох, шударга өрсөлдөөнийг бий болгох, багш сурагчид бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлсэн үр дүнтэй ажил болгох.

3. Олимпиадад оролцогч багш, сурагчдыг соёлтой, ёс зүйн алдаа зөрчилгүй биеэ зөв авч явах чадвар чадамжид онцгой анхаарч ажиллах

4. Аймгийн төрөлжсөн олимпиадад оролцогчид нь оролцож байгаа олимпиадаа хүндэтгэн сурагчдыг дүрэмт хувцасаа өмсөх

5. Сургуулиас шалгарч аймгийн төрөлжсөн олимпиадад оролцох эрх бүхий багш сурагчдын бүртгэлийг 3 сарын 20-ны дотор enkhrii_bsg@yahoo.com хаягаар онлайнаар бүртгүүлэх буюу хавсралтын дагуу заасан хугацаанд ирүүлсэн байна.

6. Мөн төрөлжсөн олимпиадын ангилал, төрлүүдэд багш, сурагчдаа бэлтгэж оролцуулаагүй сум сургуулиудад хариуцлага тооцож ажиллахыг анхааруулж байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null