ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : “Экологийн орчин үеийн чиг хандлага, түүнийг сургалтанд нэвтрүүлэх боломж” сургалт

“Экологийн орчин үеийн чиг хандлага, түүнийг сургалтанд нэвтрүүлэх боломж” сэдэвт ЕБС-ийн байгалийн ухаан, биологи, экологийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр

Танилцуулга

Сургалтын нэр: Экологийн орчин үеийн чиг хандлага, түүнийг сургалтанд нэвтрүүлэх боломж

Зорилтот бүлэг: Хот, хөдөөгийн ЕБС-ийн байгалийн ухаан, биологи, экологийн багш нар

Сургалтын төрөл: Кредит олгох төрөлжсөн сургалт

Кредит : 1.5

 Сургалт явуулах газрын хаяг, байршил:

Монгол улсын их сургууль

Экологийн боловсролын төв

Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол

7-р хороо, Эрхүүгийн гудамж 6

Ш/х 425, 14192 Улаанбаатар

Утас: 976-11-350529; 976-11-350538

Факс: 976-11-350529

Сургалтын хугацаа: Улирал бүрд

Нэг удаагийн сургалтанд оролцогчдын тоо: 20-25

Төлбөрийн хэмжээ: 35.000 төгрөг

Сургалт явуулах хэрэгцээ шаардлага

Бидний хүрээлэн буй орчин хүний зохисгүй үйл ажиллагаанд ихээхэн өртөж, байгалийн унаган төрх хурдтай өөрчлөгдөн байгалийн тэнцвэр, биологийн төрөл зүйлийн хоорондын болоод амьдрах орчны шүтэлцээ алдагдах болсон нь эргээд хүний эрүүл энх амьдрах, оршин тогтноход аюул занал учруулах түвшинд ойртож байна.

Ийм нөхцөлд сүүлийн үед анхаарал татах болсон асуудлууд болон бага дунд боловсрол олгох сургалтын агуулгад тусгагдаагүй шинэлэг сэдэв ухагдахуун, шинэ соргог мэдээ мэдээллийг ЕБС-ийн багш нарт байнга хүргэж, тэдний мэргэжил мэдлэгийн хүрээг өргөтгөх, ингэснээр тэднээр дамжуулан хүүхдийн экологийн боловсрол төлөвшилд нөлөөлөх нь юу юунаас чухал юм.

ЕБС-ийн багш нарын хувьд ч салбарынхаа хөгжлөөс хоцрохгүй, шинэ соргог мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхах, хүүхдийн оролцоог нэмэгдүүлсэн, хэрэглээнд ойрхон, сонирхолтой, нийгэмд хэрэгтэй зүйлийг сургалтандаа нэвтрүүлэхийг эрмэлзэж байдаг.

 Сургалтын зорилго

ЕБС-ийн биологи, экологийн багш нарт экологийн орчин үеийн хандлага болон сургалтын хөтөлбөрт тусгагдаагүй биологи, экологийн ойлголтыг цэгцтэй, сонирхолтой хэлбэрээр олгож, түүнийг үр өгөөжтэй, хүүхдийн оролцоог хангасан хэлбэрээр заах аргыг эзэмшүүлэх дадлага туршлагатай болгосноор тэдний мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх

 Сургалтын дам үр дүн

Хүүхэд багачуудад байгалийн баялгийг үр ашигтай, хойчийн амьдралдаа хор болохгүйгээр ашиглах сурах, өдөр тутмын үйлдэлдээ хянамгай, ухамсартай ханддаг болох төлөвшлийг олгох, улмаар хүн төрөлхтөн оршин тогтноход орчинтойгоо зөв харьцах хүүхэд бүрийн үүрэг оролцоо чухал болохыг ойлгуулах

 Сургалт явуулах байгууллага, баг

МУИС-ийн Экологийн боловсролын төв (ЭБТ), НБГ-ын мэргэжилтэн, их дээд сургуулийн багш нарын баг хичээлийг зааж, хөтлөн явуулна.

ЭБТ нь албан ба албан бус сургалтаар бүх нийтэд экологийн боловсрол олгодог байгууллага бөгөөд их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн биологи, экологийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах сургалт, байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжил дээшлүүлэх танхимын сургалтуудыг 1957 оноос эхлэн жил болгон тогтмол зохион байгуулж явуулж ирсэн уламжлалтай. Тухайлбал: “Экологи, байгаль хамгаалал”, “Ногоон байгууламж ба нөхөн сэргээлт”,Цэцэг чимэглэл, жимс жимсгэний ургамлыг тариалах арга зүй”, “Зоорь, хүлэмжийн тухай” сургалт зэрэг болно. Уг төв нь МУИС-ийн багш нар болон НБГ-ын мэргэжилтнүүд зэрэг мэдлэг чадвартай, туршлагатай, манай байгууллагатай олон жил хамтран ажиллаж, суралцагсдын таашаал хүлээсэн эрдэмтэн багш нартай хамтран ажилладаг билээ.

ЭБТ нь дэргэдээ сургалтын амьд орчин болсон цэцгийн хүлэмж, модны үрслэгийн хүлэмж, экологийн цэцэрлэгт хүрээлэн, байгаль-экологийн музей зэрэгтэй нь сургалтанд оролцогчдод онолын хичээлийг бодит байдалтай холбох таатай нөхцлийг бүрдүүлж, дадлагын бааз болж өгдөг. Манай байгууллагын 320 м2 талбай бүхий цэцгийн хүлэмжийн 160 м2 талбайн хөрсөнд 70 орчим зүйлийн 500 гаруй цэцэг ургамал ургаж байна. Мөн 0.9 га бүхий экологийн цэцэрлэгт хүрээлэнд монгол орны шилмүүст болон навчит мод, гоёл чимэглэл, жимс жимсгэний 26 зүйлийн 300 гаруй мод, бут сөөг ургадаг. Монгол орны говь цөл, хээр, ус намаг, ойт хээр, ой зэрэг экосистемийн гол төлөөлөл болсон 300 орчим амьтны үзмэрийг багтаасан экологи, амьтан судлалын музейд амьтдын чихмэл, үзмэрүүдийг экосистем бүрээр нь ялган байрлуулсан байдаг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null