Сонгон шалгаруулалт зарлаж байна

Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журам”, 2010 оны 105 дугаар тогтоолыг үндэслэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3-р цэцэрлэг, Хархорин сумын 60 хүүхдийн шинэ цэцэрлэгийн эрхлэгч, Тарагт сумын ЕБС-ийн захирлын албан тушаалын сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн “Төрийн албаны тухай хууль” -ийн 10.1, 10.5, “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн 5.1.3-т заасан ерөнхий шаардлага, томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

СӨББ-ын эрхлэгч: - Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжилтэй

бакалавр, түүнээс дээш зэрэгтэй

- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

- Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл ашиглах боловсруулах чадвартай, компьютерийн хэрэглээний програм эзэмшсэн

- Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, бусдыг манлайлах чадвартай, ёс зүйн зөрчилгүй, захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй.

- Цэцэрлэгийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай, байгууллагын хөгжлийн хөтөлбөр боловсруулсан байх

ЕБС-ийн захирал: - Багш мэргэжилтэй, бакалавр түүнээс дээш зэрэгтэй

- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

- Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл ашиглах боловсруулах чадвартай, компьютерийн хэрэглээний програм эзэмшсэн

- Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, бусдыг манлайлах чадвартай, ёс зүйн зөрчилгүй, захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй.

- Боловсролын шинэчлэлийн талаар зохих мэдлэг, туршлагатай, байгууллагын хөгжлийн хөтөлбөр боловсруулсан байх

Сонгон шалгаруулалтыг 2011 оны 09 дугаар сарын 23 -ны өдөр явуулна.

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг БСГ-аас томилогдсон “Сонгон шалгаруулах комисс” 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00-18.00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ. Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлж авч ирнэ. а/ Төрийн албан хаагчийн биеийн байцаалт / Маягт-1 /

б/ Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт

в/ Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт

г/ Ажил байдлын тодорхойлолт

д/ Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-т заасан асуудлаар цагдаагийн

байгууллагын тодорхойлолт

е/ Нийгмийн даатгалын дэвтэр

ё/ 4 х 6 –ийн зураг 2 хувь

ж/ Байгууллагын хөгжлийн хөтөлбөр боловсруулсан байна.

Дээрхи материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Лавлах утас: Боловсрол, соёлын газар 01322-22506

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null