ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : 2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ, ЭХНИЙ ХИЧЭЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ”Монголын нууц товчоо”-г Төрийн ордонд дээдлэн залах тухай” 2006 оны 227 дугаар зарлиг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны “Хичээл зохион байгуулах тухай” 288 дугаар тушаалын дагуу, уламжлал ёсоор хичээлийн шинэ жилийн эхний хичээлийг “Монголын нууц товчоо” сэдвээр зохион байгуулж, 2 дугаар цагийн хичээлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “МОНГОЛЫН САЙХАН ОРНООР” сэдвээр улс орон даяар Монголын үндэсний олон нийтийн телевизээр шууд нэвтрүүлэн заах тул улсын хэмжээнд ерөнхий боловсролын бүх сургуульд 9 дүгээр сарын 1-ний өдрийн эхний 2 цагийн хичээлийг дор дурдсан нэгдсэн хуваариар зохион байгуулах нь зүйтэй.

Цаг

Үйл ажиллагаа, хичээл

Зохион байгуулалт

800-830

Хичээлийн шинэ жилийн нээлт

1-р цаг

830-910

“Монголын нууц товчоо” сэдвээр зохион байгуулах

Анги, ангидаа

910-915

Засварлага

2-р цаг

915-1015

“Монголын сайхан орноор” сэдэвт хичээлийг улс орон даяар Монголын үндэсний олон нийтийн телевизээр шууд нэвтрүүлэх

Урлагийн болон спорт заал, анги танхимд

Тайлбар: 2 дугаар цагийн дараа тухайн сургуулийн хичээл батлагдсан хуваарийнхаа дагуу үргэлжилнэ.

Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлт, 1, 2 дугаар цагийн хичээлийг зохион байгуулах талаар дараах бэлтгэлийг хангах шаардлагатай. Үүнд:

1. Сургууль бүр хичээлийн шинэ жилийн нээлтийг 2009.09.01-ний өдрийн 830 цагаас өмнө зохион байгуулах.

2. Эхний хичээлийг “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг түүхэн газар нутаг, уул усны нэрийг одоогийнхтой харьцуулан ярилцаж, эх орон, төрөлх нутгийнхаа түүхийн талаар мэдэж, бахархах агуулгын хүрээнд зохион байгуулах.

3. Баруун бүсийн цагийн зөрүүг харгалзан Ховд, Баян-Өлгий, Увс аймагт Монголын үндэсний олон нийтийн телевизээр шууд нэврүүлэх хичээлийг 1015 цагаас хүлээн авахаар зохицуулах.

4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “МОНГОЛЫН САЙХАН ОРНООР” сэдвээр заах хичээлийг хүлээн авах ажлын бэлтгэлийг хангах. Үүнд:

i. Ерөнхий боловсролын сургууль бүр Монголын үндэсний олон нийтийн телевизээр шууд нэвтрүүлэх хичээлийг нийт суралцагч үзэх боломжтой хэлбэрээр нэгдсэн зохион байгуулалтыг хийх. Жишээлбэл: боломжтой тохиолдолд анги танхимд телевизор байршуулах, урлаг, спортын зааланд хэд хэдэн телевизор тавих гэх мэт. Энэхүү бэлтгэлийг хангахад багш, эцэг эх, суралцагчдад ямар нэгэн хүндрэл, дарамт учруулахгүй байхаар зохион байгуулах.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null