ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Барилгын ажлын хүрээлэн буй орчны аюулгүйн арга хэмжээний удирдамж

Танилцуулга

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Олон улсын Каталитик сан, Дэлхийн банк, бусад боловсролын хандивлагч байгууллагуудтай хамтран 2007 оноос эхлэн “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” (БНБҮДТХСТ) буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Уг төсөл хөтөлбөрийн зорилго болох хот, хөдөөд сургуулийн өмнөх болон бага боловсролын элсэлт хүртээмжийг  нэмэгдүүлэх, суралцах таатай орчныг бүрдүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх, ерөнхий боловсролыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх болон Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэх хүрээнд 2007-2010 онуудад төлөвлөгдсөн ажлууд амжилттай гүйцэтгэгдээд байна.

БНБҮДТХСТ төслийн нэмэлт санхүүжилтээр сургуулийн өмнөх боловсролын хамралтыг нэмэгдүүлэх хүрээнд энэ оноос эхлэн хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаагийн дотор улсын хэмжээнд нийт 40 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж, дагалдах тавилга, тоног төхөөрөмж, тоглоом, сургалтын материалуудыг нийлүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна. Энэхүү цэцэрлэгийн барилгууд нь Канад улсын модон технологиор баригдах бөгөөд тус бүр 100 хүүхдийн хүчин чадал бүхий багтаамжтай байх юм.

Төслийн хүрээнд хийгдэх барилгын ажлын үеэр ойр орчмын оршин суугчид, албан газруудын тохь тух алдагдах, нөгөөтэйгүүр байгаль орчинд хор уршиг тарихтай холбоотой асуудлууд гарч болох учраас хүрээлэн буй орчинд таатай хэмжүүрүүдийг нэмэгдүүлэх, сөрөг нөлөөллийг багасгах зорилго бүхий дараах Хүрээлэн буй орчны аюулгүйн арга хэмжээний удирдамжийг олон нийтэд болон холбогдох хүмүүст танилцуулж байна.

Барилгын ажлын хүрээлэн буй орчны аюулгүйн арга хэмжээний удирдамж

“Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачлагын түншлэл” (БНБҮДТХСТ) хөтөлбөрийн хүрээнд нэмэлт санхүүжилтээр хийгдэх төсөл

******

A. Хүлээгдэж байгаа барилгын ажлын талаар

БНБҮДТХСТ хөтөлбөрийн нэмэлт санхүүжилтээр хийгдэх төслийн ажлын дараах хувилбарт барилга барих үйл ажиллагааны үүрэг хүлээнэ: Бүрэлдэхүүн хэсэг 1: Хот болон хөдөөгийн цэцэрлэгийн багтаамжийг сайжруулах зорилгоор 40 цэцэрлэгийн барилга шинээр барих.

Барилгын ажилд бүрэлдэхүүн хэсэг 1 ийн дагуу 21 аймгийн төв бүрд 1, Улаанбаатар хотод барих 19 цэцэрлэгийн барилга хамрана. Эдгээр барилга нь 2 давхар, 100 хүүхдийн багтаамжтай 4 ангитай байхаар төлөвлөгдсөн. Аймгийн төв бүр дээрх барилга барихад ашиглагдах газрууд нь нийтийн / улсын өмчийх учраас хувийн өмчийн газрыг худалдан авах, албадан нүүлгэн шилжүүлэх талаар тусгагдаагүй.

B. Энэхүү удирдамжийн зорилго

Төслийн хүрээнд хийгдэх барилгын ажлын мөн чанар, үе шатанд хүрээлэн буй орчны албан ёсны үнэлгээний тайланг зайлшгүй шаардлагатай гэж тусгаагүй. Гэвч ихэнх тохиолдолд хот суурин газар хийгдэх барилгын үйл ажиллагааны явцад ойр орчмын газруудын тохь тух алдагдуулах, хор уршиг тарихтай холбоотой асуудлууд гарч болох учраас барилгын төлөвлөлт, менежментийг анхааралтай хийх шаардлагатай. Тийм ч учраас хүрээлэн буй орчинд таатай хэмжүүрүүдийг нэмэгдүүлэх, барилгын үйл ажиллагаанаас үүсэх аливаа сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор төслийн хүрээнд санхүүжих барилгын ажилд энэхүү Хүрээлэн буй орчны аюулгүйн арга хэмжээний удирдамж –ыг зориулан бэлтгэсэн бөгөөд хэрэгжүүлэгч агент болох Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам (БСШУЯ) энэхүү удирдамжийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Барилгын ажилд зориулсан Хүрээлэн буй орчны аюулгүйн арга хэмжээний удирдамж нь БНБҮДТХСТ хөтөлбөрийн нэмэлт санхүүжилтээр хийгдэх төслийн хүрээнд гарч болох хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг тогтоох, хяналт шинжилгээ хийх, нөлөөллийг багасгахад хэрэглэгдэх зарим энгийн дүрэм, журам, хэвшмэл тохиролцоог тогтоохыг зорьсон. Үүрэг хүлээсэн хэрэгжүүлэгч агентууд эдгээр журмыг мөрдөж, албан тэмдэглэл хөтлөн, шалгуулах шаардлагатай.

Энэхүү Удирдамж нь Банкны зүгээс Хүрээлэн буй орчны Аюулгүйн үйл ажиллагаанд баримтлах бодлогын шаардлагуудтай уялдан нийцсэн болно (O.P.4.01).

C. Гурван – үе шат бүхий үйл ажиллагааг мөрдөх нь

Холбогдох хэрэгжүүлэгч агент нь төслийн хүрээнд аливаа барилгын ажлыг гүйцэтгэхдээ дараах гурван үе шат бүхий үйл ажиллагааг мөрдлөг болгоно.

Энэхүү гурван үе шат бүхий үйл ажиллагаа нь барилгын талбайн хүрээлэн буй орчны аюулгүйн нөлөөллийг шалгах шинжилгээ, хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй барилгын загварчлалын шалгуур үзүүлэлт бүхий хяналтын хуудсыг гүйцэтгэх, хүрээлэн буй орчны менежментийн төлөвлөгөөг (ХБОМТ) стандартчилан тогтоохоос бүрдэнэ. Тус бүрийг дэлгэрэнгүй талбарлав:

Алхам 1: Хүрээлэн буй орчны Аюулгүйн арга хэмжээний гол асуудлуудыг тогтоох Барилгын талбайн хяналтын хуудас ыг бэлтгэх ажил

Барилга барихаас өмнө хийгдэх эхний алхам бол холбогдох хэрэгжүүлэгч агент нь барилгын ажлын санал болгонд хүрээлэн буй орчноос үүсч болох нөлөөлөл / хор уршгийг тогтоох зорилгоор Барилга барих байршлын хяналтын хуудас –ыг бэлтгэж, бөглөх. Барилгын талбайн хяналтын хуудас нь барилга ба сэргээн босголтын үйл ажиллагаанд зайлшгүй тулгарах хүрээлэн буй орчны аюулгүйн арга хэмжээний асуудлуудыг олж тогтоох, урьдчилан бэлтгэх зорилготой.

Хяналтын хуудас нь барилгын талбайг хүрээлэн буй орчны, барилга байгууламжийн, соёлын үнэт зүйлийн болон газрын бодит хэрэглээний тохиромжит нөхцлүүдийг хангасан эсэхийг шалгаж баталгаажуулна. Хүрээлэн буй орчинд учирч болох аливаа сөрөг нөлөөлөл тогтоогдвол ХБОМТ –д тусгагдах шаардлагатай. (Алхам 3)

Тайлбар: Цэцэрлэгийн салшгүй чухал хэсэг болох хүүхдийн тоглоомын талбайг барилгын байршлын сонголт, загвар, барилгын ажилд тусгасан болно.

Барилгын талбайн хяналтын хуудсыг холбогдох хэрэгжүүлэгч агентийн барилгын ажлыг хариуцсан Техникийн мэргэжилтэн хариуцаж бөглөнө.

Үнэлгээний ерөнхий дүгнэлт: Барилгын талбайг шалгасан үр дүнгүүдэд тулгуурлан товч дүгнэлт гаргах. Тухайн барилгын ажлын төсөл дээр техникийн мэргэжилтэн санал зөвлөмж өгөх.

*Хувийн өмчийн ба газрын ямар нэг зөрчидөөн үүсгэх газарт барилга барихгүй байхыг анхаарах. Хэрвээ барилгын байршлын хяналтын хуудсаас энэ байдал харагдвал хэрэгжүүлэгч агентаас барилгын хоёрдогч байршлын сонголтыг авч үзэх.

Барилгын талбайн хяналтын хуудсыг бөглөж, холбогдох хэрэгжүүлэгч агентын төслийн захирлуудаар батлуулсны дараа барилгын ажлын үйл ажиллагаатай холбоотой тендерийн баримт бичгүүдийг бэлтгэх үйл явц эхлэнэ. Барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах худалдан авалтын журам нь төслийн санал болголтын Бүрэлдэхүүн хэсэг 1 , БНБҮДТХСТ хөтөлбөрийн нэмэлт санхүүжилтээр хийгдэх төслийн үнэлгээний албан бичигт худалдан авалтын хавсралт тус бүр дээр тусгагдсан.

Алхам 2: Хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй загварчлалын шалгуур үзүүлэлт бүхий хяналтын хуудсыг бэлтгэн хэрэглэх

Хүрээлэн буй орчны аюулгүйн арга хэмжээний үйл явцын 2 дугаар үе шатанд сонгогдсон захиалагчаар барилга барих явцад авч хэрэгжүүлэх зарим онцгойлсон загварчлалын шалгуурууд бүхий хяналтын хуудсыг бөглүүлэх багтана. Энэхүү загварын шалгуурууд нь зайлшгүй тулгарах хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг багасгах эсвэл зайлсхийх хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй элемэнтүүдийг багтаана. Агааржуулалт, гэрэлтүүлэг, ариутгалын төхөөрөмжийн тохиромжтой байдлыг баталгаажуулах, мөн хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй материалын хэрэглээг санал болгох зэрэг нь загварчлалын шалгуур үзүүлэлтэд багтана. Загварчлалын эдгээр бүх шалгууруудыг авч хэрэгжүүлэх албагүй ч санал болгох барилгын ажлын барилга, инженерийн загварт аль болох ихийг багтаахыг зорих нь чухал.

Барилга/сэргээн босголтын явцад хүрээлэн буй орчныг сайжруулах загварчлалын шалгуур үзүүлэлтийг ашиглана гэдгийг баталгаажуулах үүднээс санал болгосон гэрээлэгч энэхүү хяналтын хуудсыг бөглөнө.

Үнэлгээний ерөнхий дүгнэлт: Барилгын талбайг шалгасан дээрх үр дүнгүүдэд тулгуурлан товч дүгнэлт гаргах. Тухайн барилгын ажлын төсөл дээр санал зөвлөмжийг өгөх.

Энэхүү хяналтын хуудсыг холбогдох хэрэгжүүлэгч агентийн Техникийн мэргэжилтэнд танилцуулан хянуулж, холбогдох хэрэгжүүлэгч агентийн Төслийн Захирлаар батлуулах шаардлагатай.

Алхам 3: Хүрээлэн буй орчны менежментийн төлөвлөгөө (ХБОМТ) –г стандартчилан бэлтгэх

Дээрх хяналтын хуудсуудын дагуу барилгын талбай ба хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй загварчлалыг шалгаж гүйцэтгэсний дараах хүрээлэн буй орчны аюулгүйн арга хэмжээний сүүлчийн алхам нь барилгын ажлын хүрээлэн буй орчны шаардлагуудыг харуулах ерөнхий ХБОМТ –г боловсруулах юм.

Барилгын үйл ажиллагаа нь ойролцоох орчинд хор хөнөөл буюу аливаа нөлөөлөл үзүүлэхээс сэргийлэх, нөлөөллийг багасгахад инженерийн сайн туршлага, хүрээлэн буй орчны аюулгүйн чанд хэмжүүрүүдийг ашиглах. Хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй барилгын материал, тоног төхөөрөмжийг ашиглах, хаягдлын менежмент, ялангуяа барилгын тоос, хэлтэрхий, дуу чимээ, барилгын талбайн менежмент, аюулгүйн хяналт, цэвэр ус, цэвэршүүлэлтийн тоног төхөөрөмжөөр хангах зэрэг хүрээлэн буй орчны аюулгүйн хэмжүүрүүд багтана.

Бүрэлдэхүүн хэсэг 1 ийн дагуу барилгын ажилд оролцох гэрээлэгч бүр ХБОМТ –г тенедерийн нарийвчилсан шаардлага болон Гэрээлэгчийн ажлын төлөвлөгөөнд тусган мөрдлөг болгох шаардлагатай. ХБОМТ нь нэг ба хоёрдугаар алхамын хяналтын хуудсуудыг ашиглаж барилгын ажлын явцад гарч болох хүрээлэн буй орчны аюулгүй байдлын асуудлууд болон түүнийг хэрхэн шийдвэрлэх, гэрээлэгч юу хийх ёстойг багтаах хэрэгтэй.

Хүрээлэн буй орчны гарч болох сөрөг асуудлууд ба түүний нөлөөллийг бууруулах хэмжүүрүүдийг багтаасан ХБОМТ -г дараах байдлаар харуулав.

Хүснэгт 1: Барилгын ажлын Хүрээлэн буй орчны менежментийн төлөвлөгөө

Үе шат

Асуудал

Авах арга хэмжээ


Барилгын талбайг шалгах

Барилга барих зай талбай, нөхцөл боломж хангалттай эсэхХөрш зэргэлдээ газруудаас хамаарч үүсэх саад бэрхшээл; Барилгын талбайн хяналтын хуудсанд дурьдсан бусад асуудлууд.

Барилгын талбайн сонголтыг хийхдээ барилгын ажлааас шалтгаалж таагүй нөхцөлд өртөж болох хүрээлэн буй орчин ба газрын асуудлаас зайлсхийх нь зүйтэй; Барилгын талбайн хяналтын хуудсанд дурьдсан бусад хэмжүүрүүдийг багтаах.



Загвачлах

Зураглал ба төлөвлөлт: Барилгын цамхагийг суурилуулахдаа зэргэлдээ орших газар нутагт нийцүүлэн, хүрээлэн буй орчны болзошгүй асуудлыг бууруулж барилгын зураг, төлөвлөгөөг гүйцэтгэх; Алхам 2 -т тодорхойлсон хүрээлэн буй орчинд ээлтэй загварын үзүүлэлтүүд

Барилгын загварчлал дээр Хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хэмжүүрүүдийг танилцуулсан байх; Алхам 2-т тодорхойлсон хүрээлэн буй орчныг сайжруулах загвачлалын бусад тохиромжит шалгууруудыг багтаах

Барилга угсралт

Тоос: Барилгын тоос, өөдөс болон утаа, уур, хий зэрэг нь эргэн тойрон дахь барилга байгууламж руу үлээгдэж орчин тойрон дахь айл өрх, албан байгууллага ялангуяа эмзэг бүлэгт (хүүхэд, өндөр настайчууд) тааламжгүй байдлыг үүсгэх

Гүйцэтгэгч нь агаар хуурай үед тоосыг дарах үүднээс ус цацаж, сул байгаа үрдэс хэлтэрхийг тогтмол дарж байх


Чимээ шуугиан: Барилгын машин механизм, тоног төхөөрөмжөөс гарах дуу чимээ нь бусдыг ялангуяа эмнэлэг, өндөр настнуудын байрлах газар, сургуулиудад буй хүмүүсийн тайван байдлыг алдагдуулна

Гүйцэтгэгч нь хүрээлэн буй орчинд ээлтэй барилгын материал, тоног төхөөрөмж ашиглаж, ойр хавийн өрхүүдийн тайван байдлыг алдагдуулах явдлыг багасгах зорилгоор барилгын ажлын цагийг хязгаарлана. Гүйцэтгэгч нь хөршүүдэд төвөг учруулахгүйн үүднээс барилгын талбайг хашаагаар хүрээлүүлнэ

Барилгын хаягдал: Хаягдал материал болон хортой материал (мяндастай цемент, шатахуун, тос, цемент зэрэг)-ыг зохистойгоор хаях

Гүйцэтгэгч нь аль болох хаягдал үүсгэлтийг багасгахыг эрмэлзэнэ. Гүйцэтгэгч нь хортой хаягдлыг бусад хаягдлаас тусгаарлаж, тэдгээрийг хүрээлэн буй орчны тогтсон журмын дагуу шийдвэрлэнэ. Гүйцэтгэгч нь дахин боловсруулагддаг хаягдлыг боловсруулагддаггүй хаягдлаас тусгаарлах ёстой. Бүх хаягдлын асуудлыг зохих ёсоор шийдвэрлэх хэрэгтэй. Хаягдлыг хууль бусаар асгаж, шатаахыг хориглоно.

Тав тух алдагдуулах: Урт удаан хугацааны туршид үргэлжлэх барилгын ажлын үр дүнд зэргэлдээх албан газар, оршин суугчдын тав тухыг алдагдуулах

Гүйцэтгэгч нь барилгын үйл ажиллагааг албан хаагчид, оршин суугчдын тав тухыг алдагдуулахааргүй тогтоосон цаг хугацаанд багтааж гүйцэтгэнэ.


Эрүүл ахуйн нөхцөл: Барилгын талбай дээрх ажиллагсдын ариун цэврийн орчин нь ажлын орчинг цэвэр бус зохимжгүй байдалд хүргэх

Гүйцэтгэгч нь ажиллагсдад түр зуурын ариун цэврийн орчин бүрдүүлж өгөх.

Бохирдол: Барилгын үйл ажиллагааны улмаас барилгын талбайн ойр орчмын усан хангамж, усны эх үүсвэр бохирдох

Гүйцэтгэгч нь орчин тойрон дахь усан хангамж, усны эх үүсвэрийг бохирдуулж болзошгүй явдлаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Явган зорчигчийн аюулгүй байдал ба авто замын ачаалалБарилгын талбай нь барилгын явцад явган зорчигч, ялангуяа сургуулийн насны хүүхдийн аюулгүй байдлыг хөндөж болзошгүй юм. Мөн барилгын явцад хөдөлгөөн ихтэй өргөн чөлөө ба туслах замын хөдөлгөөн (барилгын ажил болон тойруу замын) ихссэний улмаас замын бөглөрөл үүсч болзошгүй

Гүйцэтгэгч нь аюулгүй байдлын үүднээс барилгын талбайг хашиж, замын хөдөлгөөний (шаардлагатай бол) чиглэлийг өөрчлөх арга хэмжээг зохих ёсоор төлөвлөж, зохион байгуулах ёстой.

Бусад үйлчилгээнүүдэд саад учруулах - Барилгын явцад ус, цахилгаан, суурин утас, автобусны чиглэл зэрэг үйлчилгээнд доголдол үүсгэх

Гүйцэтгэгч нь нийтийн үйлчилгээний хүртээмжид аливаа доголдол бий болгохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авна

Олон нийтэд мэдээлэх: Барилын ажил хийгээд түүний хуваарь, зам хаах, үйлчилгээг зогсоох талаар мэдээллийг олон нийтэд хүргэх.

Гүйцэтгэгч нь барилгын үйл ажиллагаа, үе шатуудын дуусах хуваарийг нэгтгэн харуулсан самбарыг тавина.

Барилгын дараа

Барилгын талбайг цэвэрлэх: Барилгын ажил дууссаны дараа талбайг цэвэрлэх- хүрээлэн буй орчинд аюулгүй байхаар хаягдлыг хаях

Гүйцэтгэгч нь талбайг тенедерт заасны дагуу маш сайн цэвэрлэж барилгын явцад үүссэн хаягдал материалыг зайлуулна

Бусад

Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын бусад асуудлууд

- Соёлын чухал бүтээлийн олборлолттой холбоотой дагаж мөрдвөл зохих мөрдлөгүүд

Ухалтын явцад ямар нэг соёлын үнэт зүйлс хөндөгдөж, далдлагдах тохиолдолд гэрээлэгчийн зүгээс Соёлын чухал бүтээлийн олборлолттой холбоотой мөрдлөг тэй танилцсан байх үүрэгтэй:

- Архелоги, түүх, палеонтологийн холбогдолтой ба соёлын бусад үнэ цэнэ бүхий эд зүйлс олдвол барилгын ажлыг тэр даруйд нь зогсоож, төслийн менежер болон холбогдох эрх баригчид мэдэгдэх;

- Олсон эд өлгийн зүйлийг хамгаалах үүднээс гялгар уут, хуванцраар боож, газар дээрх хэмжилтийг гүйцэтгэх, шаардлагатай бол эд өлгийн зүйлийг зохих ёсоор нь хамгаалах.

- Олдсон эд өлгийн зүйлд бусдыг зөвшөөрөлгүйгээр халдахаас урьдчилан сэргийлж хориглох.

- Холбогдох эрх баригчдын зөвшөөрлөөр барилгын ажлыг дахин үргэлжлүүлэх.

Эдгээр бүх хэмжүүрүүд тендерийн баримт бичгүүд болон гэрээлэгчийн ажлын төлөвлөгөөнд барилгын ажлын шаардлага болон тусгагдаж хүрээлэн буй орчны аюулгүйн арга хэмжээний аливаа чухал асуудлуудыг дурьдан дагаж мөрдөх.

D. Нийтлэг тохиролцол

Дээр дурьдсаны дагуу, хэрэгжүүлэгч агентын санал болгосон барилгын ажлыг бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн дагуу зохион байгуулах Техникийн мэргэжилтэнийг томилно. Түүнээс гадна барилгын ажлын төсөл бүрд хамаарах хүрээлэн буй орчны аюулгүйн арга хэмжээг нягтлан судлах Аюулгүйн арга хэмжээний мэргэжилтнийг хэрэгжүүлэгч агент бүрд томилох. Холбогдох хэрэгжүүлэгч агентийн Төслийн Захирлууд энэхүү Хүрээлэн буй орчны Аюулгүйн арга хэмжээний удирдамжийг батлах, дагаж мөрдүүлэх үүрэг хүлээнэ.

Хэрэгжүүлэгч агент нь өөрийн хамрах төслүүдийг (шинээр барилга барих) засгийн газраас зөвшөөрүүлсэн (Байгаль орчны үнэлгээний зөвшөөрлийн бичиг, гэрчилгээ гэх мэт) байх үүрэгтэй. Эдгээр засгийн газрын зөвшөөрөлтэй холбоотой аливаа нөхцөл байдлыг хобогдох хэрэгжүүлэгч агент тогтоох хэрэгтэй. Засгийн газрын бүх зөвшөөрлийг авахаас нааш дэд төслүүдийг дэмжихийг хориглоно.

Дээрх үйл явцыг дагаж мөрдөх нийтлэг тохиролцлын дүгнэлт:

1. Барилгын талбайн хяналтын хуудас: Томилогдсон техникийн мэргэжилтэн нь Барилгын талбайн хяналтын хуудас дээрх хүрээлэн буй орчны аюулгүйн арга хэмжээтэй холбоотой шалгалтыг гүйцэтгэж, үр дүнг өөрийн санал зөвлөмжийн хамт Төслийн захиралд танилцуулан дэмжлэг авна. Төслийн захирал Аюулгүй арга хэмжээний мэргэжилтэнтэй зөвлөлдөж эцсийн байдлаар хянаж, шийдэлд хүрнэ.

2. Хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй загварын шалгуур үзүүлэлт бүхий хяналтын хуудас: Төслөөс томилсон Аюулгүй арга хэмжээний мэргэжилтэн энэхүү хяналтын хуудсыг барилгын ажлын хэсэг бүрийг хариуцах гэрээлэгчидтэй хамтран бөглөнө. Эдгээр загварчлалын шалгуур үзүүлэлтийг төслийн захирал эцсийн байдлаар хянаж, шийдэлд хүрэн Тендерийн албан бичгүүд ба Гэрээлэгчийн ажлын төлөвлөгөөнд тусгана.

3. ХБОМТ боловсруулах ба зөвшөөрөх: Дээрх ХБОМТ -ний аль элемэнтүүд тухайн барилгын ажлын төсөлд хэрэглэгдэж болохыг Томилогдсон Аюулгүйн арга хэмжээний мэргэжилтэн ба Техникийн мэргэжилтэн харилцан хамтарч шийдэх. Тэд Барилгын байршлын болон Загварын шалгуурын хяналтын хуудсыг дүгнэж шинжлэн зарим ерөнхий үндэслэлд санал зөвлөгөөг өгөх:

  • Барилга байгууламж нь хүрээлэн буй орчинд тааламжгүй нөлөөлөл үзүүлэхгүй;
  • Хүрээлэн буй орчинд тааламжгүй нөлөөлөл үзүүлэхээс сэргийлж барилгын загварыг өөрчлөх шаардлагатай;
  • Хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөлөл нь төслийн ач холбогдлоос илүү учир барилгыг барих ёсгүй.

ХБОМТ ийн хяналт ба эцсийн шийдэлийг Бүрэлдэхүүн хэсэг 1 –д зориулан Төслийн захиралд танилцуулах. ХБОМТ нь гэрээлэгчийн ажлын төлөвлөгөөнд багтаж барилгын ажлын хэсэг бүрийн гэрээнд тусгагдана.

Мөн түүнчлэн Төслийн санхүүжилтээр худалдан авах тоглоомууд эрүүл ахуй, аюулгүйн шаардлагын хувьд Хүүхдийн тоглоомын стандартад бүрэн нийцсэн байх ёстой. Эдгээр эрүүл ахуй, аюулгүйн шаардлагуудыг Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн шалгаж, төслийн захирлуудаар батлуулна. Эдгээр шалгуур үзүүлэлтүүд нь тендэрийн баримт бичиг болон худалдан авах гэрээнд тусгагдсан байна.

E. Мониторинг, хяналт ба тайлагнал

Сонгогдсон гэрээлэгч(ид) барилгын ажлын хэсэг бүрт гэрээг эхлэхээс өмнө ажлын төлөвлөгөөгөө БСШУЯ -д танилцуулах ёстой. Гэрээлэгчийн ажлын төлөвлөгөө нь зөвшөөрөгдсөн Хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй загварын шалгуур үзүүлэлт ба ХБОМТ тай уялдаж дараах асуудлуудыг тодорхой жагсаасан байх:

(a) Барилгын үйл явцад учирч болох хүрээлэн буй орчны асуудлууд;

(b) Асуудлыг хэрхэн шийдэх, гэрээлэгч юу хийх ёстой

Томилогдсон Техникийн ба Аюулгүйн арга хэмжээний мэргэжилтнүүд гэрээлэгчид ажлын төлөвлөгөө гаргахад нь тусална. Төслийн Захирал гэрээнд гарын үсэг зурахаас өмнө ажлын төлөвлөгөөг баталгаажуулсан байх ёстой.

Томилогдсон Техникийн ба Аюулгүйн арга хэмжээний мэргэжилтнүүд ХБОМТ ний мөрдөлтийг сонгогдсон гэрээлэгч бүрт тогтоосон хугацаанд аудит хийж хянана. Томилогдсон Техникийн ба Аюулгүйн арга хэмжээний мэргэжилтнүүд барилгын талбайн ба барилгын загварын шалгуур үзүүлэлтийн хяналтын хуудас, ХБОМТ -г төслийн хэрэгжилт ба хянан шалгалтын явц дахь ажиглалт туршлагад тулгуурлан жил бүр (эсвэл улирал бүр) шинэчилж / сайжруулах шаардлагатай. Банкны салбар дахь Хүрээлэн буй орчны мэргэжилтэн тусдаа жил бүрийн шалгалтын томилолтоор барилгын ажлын Хүрээлэн буй орчны аюулгүйн арга хэмжээний удирдамжийн мөрдлөгийг хянаж шалгана. Дээрх Хүрээлэн буй орчны аюулгүй арга хэмжээний үйл явц, түүнд хамаарах хяналтын хуудсууд ба ХБОМТ үүдийн бүртгэлийг хэрэгжүүлэгч агент нь хяналт шалгалтын үед дахин хянахаар хадгална.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null