ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг

Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг

Аймгийн ЗДТГазар нь орон нутагт хэрэгцээтэй байгаа дээрх мэргэжлийг сонгон суралцах элсэгчдийг аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгох журмын дагуу 4 жил дараалан жил бүр 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн тэтгэлэг олгоно.

Захиалсан мэргэжлийг сонгон суралцах элсэгчид тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл:

· Анкет /маягтын дагуу Хавсралт-2/, цээж зураг /3x4 хэмжээтэй/

· Тэтгэлэгт хамрагдахаар хүсэлт гаргасан өргөдөл

· Элссэн их, дээд сургууль, коллежийн томилолтын хуулбарыг нотариотаар баталгаажуулсан хувь

· Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбарыг нотариотаар баталгаажуулсан хувь

· Өрхийн орлого болон ам бүлийн талаар гаргасан багийн Засаг даргын тодорхойлолт

· Төгссөн ЕБСургуулийн албан ёсны тодорхойлолт буюу албан бичиг. Үүнд тухайн суралцагчийн сурлага, нийгмийн идэвх, санаачлага, хувь хүний хандлага, ур чадвар, цаашид сурч хөгжих хүсэл, эрмэлзлэл зэргийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна.

· Сургалтын албаар баталгаажуулсан сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт

· Сумын ЗДТГ, эцэг эх, асран хамгаалагч болон оюутантай байгуулсан гэрээ

· Сумын ЗДТГ-ын албан бичиг зэргийг бүрдүүлэн 2011 оны 7 дугаар сарын 20-ны дотор Аймгийн ЗДТГ-ын 201 тоот өрөөнд өгнө. Холбоо барих утас:23086, 93023355

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null