ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Улсын Техник технологийн XV олимпиад Өвөрхангай аймгийн багш сурагчид амжилттай оролцож багаараа “Мөнгөн медаль” хүртлээ.

Улсын Техник технологийн XV олимпиад нь 5 сарын 13-15нд Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Өвөрхангай аймгийн багш сурагчид амжилттай оролцож баг хамт олноороо “Мөнгөн медаль” хүртлээ. Дизайны багшийн төрөлд Арвайхээр сумын 1-р сургуулийн багш Ж.Алимаа 1-р байр эзэлж “Алтан медаль” Дундговь аймгийн ЗДТГ-ын шилдэгийн шилдэг бүтээл“Гран при” шагнал , Дизайны сурагчийн төрлөөр Арвайхээр сумын 2-р сургуулийн 11 ангийн сурагч Б.Хатанбаатар 7-р байр эзэлж ШУТИС-ийн “Модон мебэль эдлэлийн дизайн”-ны ангид суралцах эрхийн бичиг, Технологийн эрэгтэй сурагчийн төрөлд Хархорин сумын “Орхон цогцолбор” сургуулийн 11 ангийн сурагч Б.Лхагвасүрэн 2-р байр “Мөнгөн медаль” ШУТИС-ийн Архитехтурийн ангид элсэн суралцах эрхийн бичиг, Технологийн эмэгтэй сурагчийн төрөлд Хужирт сумын сургуулийн 11 ангийн сурагч Т.Даваачимэг 5-р байр эзэлж МУБИС-ийн Технологи дизайны ангид элсэн суралцах эрхийн бичиг, Технологийн эмэгтэй багшийн төрөлд Арвайхээр сумын 1-р сургуулийн багш Т.Нямдэгд 7-р байр эзэлж диплом мөнгөн шагналаар, Технологийн эрэгтэй багшийн төрөлд Хархорин сумын 2-р сургуулийн багш Д.Чойгин 5-р байр эзэлж “Шилдэг зохион бүтээгч” шагналыг хүртсэн байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null