ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Уриалга

Уриалга

Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт нүүдлийн номын санг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, БСШУ-ны сайдын 529 дүгээр тушаалаар батлагдсан “Соёлын төв чанартай үйлчилгээ-3” улсын уралдааныг эрчимжүүлэх, хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээг өргөтгөн, хүүхэд залуучуудыг оюунлаг иргэн болгон төлөвшүүлэхэд Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол соёлын газар бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд “Нүүдлийн номын сан” 2 сарын аяныг Аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Монголчууд эрт дээр үеэс эрдэм номыг эрхэмлэн шүтэж, торгонд баринтаглан дээдэлж, үр хүүхэд, хойч үеэ номонд шамдан суралцахыг захиж, сургаж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ. Бидний залгамж халаа хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудаа номтой нөхөрлүүлэх, оюунлаг, өндөр мэдлэг боловсролтой, хүмүүнлэг иргэн болгон төлөвшүүлэх нь иргэн бүрийн ариун үүрэг байх ёстой. Сүүлийн жилүүдэд Монгол улсад хэвлэгдэн гарч буй ном хэвлэлийн бүтээгдэхүүний чанар агуулга дээшилж уншигчдын хэрэгцээ шаардлагыг хангахуйц хэмжээнд хүрч байна. Аймгийн төв номын сан болон, сумдын нийтийн номын сангуудад дэлхийн уран зохиолын шилдэг 50 боть болон сүүлийн 2-3 жилд хэвлэгдэн гарсан шинэ ном товхимлуудыг хүргэсэн.

Орчин үеийн нийгэм, биднээс оюуны өндөр чадавхи, ур чадвар шаардаж байна. Энэ нь төрд алба хааж буй хүн бүрийг номтой үргэлж нөхөрлө гэсэн үг юм. Үр хүүхдээ номонд дуртай болгох, өөрсдөө оюунлаг байх энэхүү санаачлагыг төрийн албан хаагчид та бид өөрсдөө манлайлан, байгууллага, хамт олноороо ном унших хөдөлгөөн өрнүүлэх нь ирээдүйнхээ төлөө хийж буй оюуны томоохон хөрөнгө оруулалт болно.

Аймгийн Засаг даргын дэргэдэх БСГ-аас зарлан явуулж байгаа аянд идэвхи санаачлагатай оролцож, аяны хүрээнд хүн бүр өөрийн мэргэжил сонирхол хэрэгцээнийхээ хүрээнд 20-иос доошгүй ном унших, байгууллагын ажиллагсад бүр номын сангийн уншигч болох, номын сангийн үйлчилгээг байгууллага дээрээ хүлээн авч “ Ертөнцийг харах цонх” болсон номтой нөхөрлөхийг та бүгдэд УРИАЛЖ байна.

Аймгийн төв номын сан, сумдын Соёлын төвийн номын сангууд та бүгдэд үйлчлэхэд бэлэн байна.



Та биднийг Номын цагаан буян үргэлж ивээх болтугай.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

БОЛОВСРОЛ СОЁЛЫН ГАЗАР

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null