ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Монголын Математикийн 47 дугаар олимпиад

Монголын Математикийн 47 дугаар олимпиад

Улсын математикийн 47 дугаар олимпиадад оролцогч хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, нийт математикчдад төрөлх нутгийнхаа иргэд, ард олныхоо өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж байна.

Оюуны өндөр чадавхи, билиг ухааныг эрхэмлэн дээдлэх нандин чанар бол монголчууд бидний үндэсний бахархал төдийгүй XXI зуунд өмнөө барьж урагшлах нэрийн хуудас билээ. Тиймээс ч энэ цаг үед оюун ухаан үнэд орж, эрчтэй, чөлөөт сэтгэлгээ байраа эзлэж байна. Хөгжлийн эх булаг нь бүтээлч, идэвхтэй, оюуны өндөр чадвар гэдэгтэй хүн бүр санал нийлж, улам их сурч, улам их боловсрон, сэтгэлгээний шинэчлэлийг хэрэгжүүлцгээе!

Эрүүл бие, саруул ухаанаараа өрсөлдөх чадалтай, дэлхийн хэмжээний алсын хараа, цараатай сэтгэдэг боловсролтой иргэн болон өсч, цог золбоо, хийморь сүлд нь ямагт өөдрөг байж, оюун сэтгэхүйн хүч чадал, нөөц бололцоогоо дайчлан өндөр их амжилт гаргахыг хүсэн ерөөе!

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН

МУГБ, профессор Ц.Дашдоржийн нэрэмжит математикийн улсын 47-р олимпиадад оролцогч багш сурган хүмүүжүүлэгчид, сурагч багачууд, эрдэмтэн профессорууд, эрхэм хүндтэй зочид та бүхэнд Дорны их соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээний өлмий оршсон, өнө эртний нийслэл Хархорум, өнөө Монгол Улсын төв цэг болсон Өвөрхангайчуудын мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.

Манай аймгийн Есөнзүйл сумын уугуул, МУГБ, шинжлэх ухааны доктор,

профессор Ц.Дашдорж Монгол Улсад төдийгүй дэлхийн математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, үе үеийн олон арван математикчдыг төрүүлэн гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж байдгаар нь төрөлх нутгийн зон олон бид үргэлж бахархаж байдаг юм. Ийм ч учраас математикийн улсын 47-р олимпиадыг түүний нэрэмжит болгон 2 дахь удаагаа Монголын анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, үндэсний тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90, Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн жил зохион байгуулж

байгаадаа Монгол Улсын БСШУЯ, ММОХороо, аймгийн Засаг дарга ноён Д.Тогтохсүрэн, нийт сургууль багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Нэрт математикчийн төрсөн нутгийн төр захиргаа, боловсролын байгууллага, сургууль, багш нар энэхүү олимпиадыг угтаж математик боловсролын чанар үр дүнг дээшлүүлэх, сургалтын орчныг шинэчлэн сайжруулах, багш нарын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой амжилт олж энэ нэр хүндтэй олимпиадыг угтаж байна. Олимпиадад оролцогч та бүхний оюун ухаан хурц мэргэн, амжилт бүтээл дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗРЫН ДАРГА, УЛСЫН МАТЕМАТИКИЙН XLVII ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЙМГИЙН ХОРООНЫ ДАРГА ДОКТОР Б. МӨНХЖАРГАЛ

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null