ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : УРАЛДААНЫ БОЛЗОЛ

УРАЛДААНЫ БОЛЗОЛ

МОНГОЛЫН АНХДУГААР БОГД,

ИХ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАРЫН

НЭРЭМЖИТ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “АЛТАН СОЁМБО” ОДОНГИЙН ЭХ ЗАГВАР ЗОХИОХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ

Уралдааны зорилго:

Монголын анхдугаар Богд, их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Г.Занабазарыг түүхэнд мөнхлөн алдаршуулах зорилгоор түүний зохиосон “Соёмбо” тэмдгийг эш үндэс болгон Өвөрхангай аймгийн хүндэт шагнал “Алтан соёмбо” одонгийн эх загварыг бий болгоход энэхүү уралдааны зорилго оршино.

Хугацаа:

Уралдаанд оролцох бүтээлийг 2011 оны 05 дүгээр сарын 15-наас 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн ИТХ-ын ажлын албанд хүлээн авна.

Хамрах хүрээ:

Зураач, урчууд, уран бүтээлчид, график дизайнер,мэргэжлийн сургуулиудын багш, оюутнууд болон ямар ч хүн оролцож болно.

Бүтээлд тавигдах шаардлага:

- Монголын анхдугаар Богд, их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Г.Занабазарын уран авъяас, цагийг эзэлсэн холч ухаан, хойчийг болгоох билиг билгүүний чанар болон түүний зохиосон “Соёмбо” тэмдгийн гүн утга агуулга, Монгол үндэстний эв нэгдлийн илэрхийлэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болохыг товч тодорхой, энгийн ойлгомжтой, тод томруунаар илэрхийлсэн байх.

- А4 хэмжээтэй цаасан дээр өнгө ялган 2% зурна. Бодит хэмжээгээрээ төрийн одон медалиудтай харьцааны зохицол, зохиомжийг хангасан ажлын зургийн шаардлагад нийцсэн байх.

- Үндсэн одонгоос гадна энгэрт зүүх хураангуй хэлбэртэй байна.

- Компьютер ашиглан бүтээсэн тохиолдолд цаасаар болон файлаар ирүүлнэ. /Хэмжээг өөрчлөхөд харьцаа алдагдахгүй байхаар 1280*1024 нягтралтай *jped өргөтгөлтэй зурган файл байна./

- Бүтээлийг гуашь, темр болон компьютерийн аргаар зурсан байх.

- Одонд Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит, “Алтан соёмбо“ зэрэг үгийг бичиглэлээр тусгаж болно.

Бүтээлд хавсаргаж ирүүлэх материал:

- Бүтээлийн утга бэлгэдэл, уламжлал, өнгө, хэлбэр, материалын тайлбар бичиглэл.

- Уралдаанд оролцогч нь өөрийн нэр, ажил болон гэрийн хаяг, харилцах утасны дугаар.

Мэдээлэл өгөх тухай:

- Монголын анхдугаар Богд, их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Г.Занабазарын түүх, амьдралын тухай болон түүний зохиосон “Соёмбо” тэмдгийн талаар мэдээ, материалыг уралдаан зарлаж буй газраас авч болно.

Шагнал, шалгаруулалт:

- Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс нэг бүтээлийг сонгон шалгаруулж аймгийн ИТХ-ын Өргөмжлөл, 1500000 төгрөгөөр шагнана.

- 2011 он 06 дугаар сарын 15-ны дотор нэг бүтээлийг шалгаруулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Уралдаанд оролцох бүтээлийг хүлээн авах:

- Өвөрхангай аймгийн Нутгийн удирдлагын ордон, аймгийн ИТХ-ын ажлын алба. Утас/факс: 01322-22354, утас: 01322-23491, 99323230

- Мэйл хаяг:_____________________________________

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null