ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах тухай

Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах тухай

Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2.14, 45 дугаар зүйлийн 2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг хэрэгжүүлэх, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журам”-ын 1, 3 дугаар зүйлийг үндэслэн Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын цэцэрлэгийн эрхлэгч,Уянга сумын Жаргалант багийн ЕБС-ийн захирал нарын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн “Төрийн албаны тухай хууль” -ийн 10.1; “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн 5.1.3-т заасан ерөнхий шаардлага, томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд: СӨББ-ын эрхлэгч

1. Бакалаврын боловсрол болон түүнээс дээш боловсролтой

2. Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжилтэй

3. Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан байх

4. Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, стратегийн үйл ажиллагааны төлөвлөлт хийх, бусдыг манлайлах чадвартай

5. Ёс зүйн зөрчил дутагдалгүй байх, хуулийн болон захиргааны зүгээс арга хэмжээ авагдаж байгаагүй байх

Үүнд:ЕБС-ийн захирал

1. Бакалаврын боловсрол болон түүнээс дээш боловсролтой

2. Багш мэргэжилтэй

3. Боловсролын менежментээр мэргэшсэн

4. Боловсролын салбарт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан.

5. Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, стратегийн үйл ажиллагааны төлөвлөлт хийх, бусдыг манлайлах чадвартай

6. Ёс зүйн зөрчил дутагдалгүй байх, хуулийн болон захиргааны зүгээс арга хэмжээ авагдаж байгаагүй байх

Сонгон шалгаруулалтыг 2011 оны 04 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг аймгийн Засаг даргын дэргэдэх БСГ-аас томилогдсон “Сонгон шалгаруулах комисс” 2011 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн 09:00-10.00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.

а/ Төрийн албан хаагчийн биеийн байцаалт / Маягт-1 /

б/ Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт

в/ Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт

г/ Ажил байдлын тодорхойлолт

д/ Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-т заасан асуудлаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт

е/ Нийгмийн даатгалын дэвтэр

ё/ 4 х 6 –ийн зураг 2 хувь

Дээрхи материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтын зар мэдээллийг байгууллага, иргэдэд хүргэж хамтран ажиллахыг хүсье. Лавлах утас: 01322-22506, 99895367

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null