ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Сурган хүмүүжүүлэх илтгэл ба ур чадварын уралдааны удирдамж

Сурган хүмүүжүүлэх илтгэл ба ур чадварын уралдааны удирдамж

1. Сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаан

1.1. Улсын физикийн 24-р олимпиадын хүрээнд зохиогдох эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн физикийн хичээлээр хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд физикийн багш болон боловсролын байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх ололттой арга замыг эрэлхийлэн, тэргүүн туршлагыг түгээх, судлах нэгэн боломжийг бий болгох, багшийн судалгаа шинжилгээний ажил хийх ур чадварыг дэмжихэд оршино.
1.2. Энэхүү шилдэг сурган хүмүүжүүлэх илтгэл шалгаруулах уралдааныг хоёр шаттайгаар зохион байгуулна.

Нэгдүгээр шат: Физикийн багш нарын холбоонд илтгэлээ ирүүлэн шүүгчдийн багаар уншуулж, илтгэл тавиулах бүтээлүүдийг шалгаруулна.

Хоёрдугаар шат: Нэгдүгээр шатнаас шалгарсан 5 илтгэлийн илтгэгчийг Нийслэлд ирүүлж, эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд илтгэл тавиулан шалгаруулна.


1.3. Физикийн багш нарын дунд зохиогдох шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд ирэх илтгэлүүдийг шалгаруулахад дараах шалгууруудын дагуу авч үзнэ. Үүнд:
- Асуудлаа тодорхойлж, арга аргачлал сонгосон байдал,
- Физикийн боловсролтой уялдсан байдал,
- Судалгааны мэдээлэл боловсруулсан байдал,
- Практикт хэрэглэх арга, аргачлал боловсруулсан байдал,
- Туршиж хэрэгжүүлсэн байдал,
- Туршилт болон судалгааны үр дүнг тооцсон байдал,
- Илтгэлийн хэл найруулга,
- Илтгэлийн бүтэц, дизайн,
- Илтгэх чадвар зэрэг болно.


1.4. Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд ирсэн илтгэлийг шалгаруулахдаа хүүхдийн физик боловсролын хөгжил, хүмүүжлийн асуудалтай холбоотойгоор багш, сургуулийн өмнө тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэж буй шинэлэг арга зам, хүрсэн үр дүн зэрэгт голчлон анхаарна.

1.5. Илтгэлүүдийг цаасаар ирүүлэх бөгөөд электрон хэлбэрээр хураангуйг илгээнэ.
1.6. Улсын физикийн 24-р олимпиадын хүрээнд зохиогдох эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг Физикийн багш нарын Бозон холбоо дараах хугацаанд зохион байгуулна. Үүнд:
a. Илтгэлүүдийг хүлээн авах – 2011 оны 04-р сарын 01 хүртэл,
b. Шүүгчдийн баг илтгэлүүдийг уншиж дүнг зарлах – 2011 оны 04 сарын 10,

c. Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд шалгарсан илтгэгч биеэр ирж илтгэлээ унших – 2011 оны 04 сарын 23


1.7. Тус шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд оролцох илтгэгчийн зардлыг сургууль, орон нутаг хариуцах бөгөөд илтгэлийн уралдааны шагналын санг Физикийн багш нарын Бозон холбооноос ивээн тэтгэж, шагнана.
1.8. Тус шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд ирсэн илтгэлүүдээс
1-р байранд 1 багшийг 50 000 төгрөгөөр;
2-р байранд 1 багшийг 30 000 төгрөгөөр;
3–р байранд 1 багшийг 20 000 төгрөгөөр тус тус шалгаруулан шагнана.

1.9. Улсын физикийн 24-р олимпиадын хүрээнд физикийн багш нарын дунд зохиогдох шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд оролцсон илтгэлүүдээр товхимол гаргахын зэрэгцээ тэргүүн байрны илтгэлүүдийг УФО-ын цуврал номд нийтэлж нийтийн хүртээл болгоно.

2. “Багшлах ур чадварын видео бичлэг”-ийн уралдаан

Танилцуулга: Тус уралдаан нь Монголын физикийн багш нарын багшлах арга зүйг дээшлүүлэх, туршлага солилцох, ур чадварын уралдааныг нийтэд нээлттэй явуулахад чиглэгдэнэ. Физикийн багш нарын дунд зохион байгуулагдах “Багшлах ур чадварын видео бичлэг”-ийн уралдаан нь олон нийтэд нээлттэй, явагдахын зэрэгцээ бусад багш нар хэзээ ч туршлагаас нь ямар ч үед суралцаж болохуйц сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны бодит туршлагын санг бүрдүүлэх юм. Иймээс Улсын Физикийн олимпиадын хороо, Физикийн багш нарын Бозон холбооноос уралдааныг зарлаж байна.

Зорилго: Энэхүү уралдааны зорилго нь багш нарын багшлах ур чадварыг дээшлүүлэх, багшийг хөгжүүлэх видео сан хөмрөгийг бүрдүүлэх, сургалтад ашиглах боломжтой видео бичлэгүүдээр багш сургуулиудыг хангахад оршино.

Сэдэв: Физикийн суурь боловсролын ямар ч ээлжит хичээл байж болно.

Оролцогч: ЕБС-ийн Физикийн багш нар байна.

Бичлэгт тавигдах шаардлага:

1. Хичээлийн бичлэг нь 40 минут байна. Хугацааг оноонд тооцно.

2. Бичлэгийн формат ямар ч байж болно

3. Видео бичлэгийг мэргэжлийн байгууллага, хүмүүстэй хамтарч хийж болно

4. Видео бичлэгийн дүрс нь чичиргээ доргилтгүй, шүүгчид бичлэгийг үзэж, хянахад ямар нэгэн бэрхшээл хүндрэлгүй зохимжтой хийсэн байна

5. Бичлэгт багшийн ба сурагчдын үйл ажиллагааг жигд харуулсан байна

6. Самбар ба хичээлд хэрэглэж байгаа үзүүлэн, хэрэглэгдэхүүнүүдийг тод харуулсан байна

7. Хичээл дээр сэдэлжүүлэх, сурагчид бодит туршилт хийх, судалгаа явуулах, туршлага солилцох, өмнө үзсэн мэдлэгээ сэргээх, мэдлэг бүтээх, дүгнэлт гаргах гэх мэт хичээлийн үйл ажиллагааг бичлэгт оруулсан байна

8. Цахим болон мультимедиа хэрэглэгдэхүүнийг багш сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэж болох бөгөөд уг хэрэглэгдэхүүнүүд нь өөрөө хийсэн болон бэлэн боловсруулагдсан байж болно.

Шалгаруулалт:

Уралдаанд оролцох ЕБС-ийн физикийн багш нар видео бичлэгээ ээлжит хичээлийн хөтөлбөртэй нь хамт илгээнэ. Хүлээн авах хугацаа: 2011 оны 04-р сарын 15-нийг хүртэл хүлээн авна. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хүлээн авахгүй.

Шалгаруулах журам:

Уралдаан зохион байгуулж буй комисс багш нараас ирсэн материалтай нэг бүрчлэн танилцаж, шалгуурт нийцсэн “чанартай” видео бичлэгийг шүүгч нарт хүлээлгэн өгч онооны хүснэгтийг бөглүүлэн авна. Комисс нь шүүгч нарын өгсөн онооны нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.

2011 оны 04-р сарын 23–ны өдөр нийтэд оноог танилцуулж, байр эзэлсэн багш нарыг УФО-д төлөөлөгчөөр оролцох урилга илгээнэ.

Байр:

1-р байр: 1 багшид өргөмжлөл, мөнгөн шагнал /50 000 төгрөг/

2-р байр: 1 багшид өргөмжлөл, мөнгөн шагнал /30 000 төгрөг/

3-р байр: 1 багшид өргөмжлөл, мөнгөн шагнал /20 000 төгрөг

Зохион байгуулагчид :

Улсын физикийн олимпиадын хороо

Физикийн багш Бозон нарын холбоо

Нийслэлийн боловсролын газар

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null