ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : ПУУЖИН, НИСЭХ ЗАГВАРЫН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН

ПУУЖИН, НИСЭХ ЗАГВАРЫН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН

Батлав:

Монголын Нисэх Загварын Спортын ‘’ MASA’’

Нийгэмлэгийн УЗ дарга

..................................../Б.Эрдэнэбат/

Монголын Нисэх Загварын Спортын ‘’ MASA’’

Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал

................................../Б.Амарсайхан/

Удирдамж

MОНГОЛ ХҮН АНХ САНСАРТ НИССЭНИЙ 30 ЖИЛИЙН ОЙ, САНСАРТ ХҮН АНХ НИССЭНИЙ 50 ЖИЛД ЗОРИУЛСАН ПУУЖИН, НИСЭХ ЗАГВАРЫН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН

ТЭМЦЭЭН 2011 ОНЫ 03 ДУГААР САРЫН 19 – 21 - НД УЛААНБААТАР ХОТОД БОЛНО.

Монгол хүн анх сансарт ниссэний 30 жилийн ой, сансарт хүн анх ниссэний 50 жилийн ойд зориулсан пуужин, нисэх загварын спортын нээлттэй тэмцээний удирдамж

1.Тэмцээний зорилго

1.1. Пуужинт загварын төрлүүдийг сурталчлах.

1.2. Хот аймгуудын салбар клубын тамирчид, хүүхэд залуусыг оролцуулах.

1.3. Залгамж халаа хойч үеэ бэлдэх.

1.4. Тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцоход чиглэгдэнэ.

2. Тэмцээн явуулах төрөл ангилал

2.1. Шүхэрт пуужинт загварын ангилал (rocket model)

2.2. Туузат пуужинт загварын ангилал

2.3. Радио удирдлагат планерийн ( цахилгаан хөдөлгүүрт) F5B ангилал

2.4. Радио удирдлагат агаарын тулалдааны F3D ангилал

2.5. Пуужингийн дуураймал загвар хийц (Энэ төрөлд тусгай байр 1-ийг эзлүүлнэ.)

3. Тэмцээний мэдүүлэг, бүртгэл, хураамж

3.1. 2011 оны 3 дугаар сарын 10-ныг хүртэл “Гигант клубт” мэдүүлгээ өгнө. Мөн е-майл хаягаар тухайн хугацаанд өгч болно.

3.2. 03-р сарын 18-ны 16 цаг хүртэл тамирчид бүртгэлийн хураамжаа ( 5000) төгрөг төлж мандатаа авна. Тэмцээнд оролцох Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хураамж төлөхгүй.

3.3. Техникийн үзлэг загварыг хэмжих, жигнэх, техникийн аюулгүй байдлыг шалгах, хөдөлгүүрийн багтаамж хэмжих, загварт таних тэмдэг олгох ажил хийгдэнэ.

3.4 Тэмцээнд оролцогчид унаа, байрны зардлаа өөрсдөө хариуцах бөгөөд зохион байгуулагчдын зүгээс нэгдсэн журмаар Үдийн хоолоор үйлчилнэ.

3.5 Тэмцээнд оролцогч Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй байдалд анхаарч, заавал насанд хүрсэн хүний дэмжлэг дор ирүүлэхэд анхаарна уу.

4. Тэмцээний хөтөлбөр

2011оны 3-р сарын 19-нд

09:00-11:20 Радио удирдлагат планер F5B ангиллын тэмцээн

11:20-12:10 Шүхэрт пуужинт болон Туузат пуужинт ангиллын тэмцээн

12:10-12:40 Нээлт (Яармагийн нислэгийн талбайд)

12:40-13:40 Үзүүлэх тоглолт / F1A, F2B, F3A /

13:40-14:10 Завсарлага,Үдийн хоол

14:10-15:00 Шүхэрт пуужинт болон Туузат пуужинт ангиллын тэмцээн үргэлжилнэ.

15:00-18:00 Радио удирдлагат агаарын тулалдаан ангиллын тэмцээн.

2011оны 3-р сарын 20-нд

12:00-13:00 Хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол.

(Механик Инженерийн сургуулийн спортын заал)

5. Тэмцээнд оролцогчдод

ь Тамирчдыг нас, хүйс, спортын зэрэг цол харгалзахгүй оролцуулна

ь Тамирчдын тоо хязгааргүй.

ь Нэг тамирчин бүх ангилалд оролцох эрхтэй.

ь Тэмцээнд оролцох тамирчдад болон загварт даатгал хийгдэхгүй.

ь Тэмцээний үеэр загвар алдагдах, эвдрэх зэрэг бусад асуудлыг тамирчид өөрсдөө хариуцна.

ь Нислэгийн талбай дахь техникийн аюулгүй ажиллагааг тэмцээнийг зохион байгуулагчид бүрэн хариуцна.

ь Тэмцээнд оролцох загваруудын тэмдэглэгээ нь Монгол улсын стандарт шаардлагын дагуу дүрэмд зааснаар хийгдсэн байна.

ь / Монгол улс /, MGL11 бүсчлэлээр дугаар, тамирчны хичээллэдэг загварын төрөл F5 харьяалагддаг клуб болон дугуйлангийн 01 дугаар сүүлийн гурван цифр нь тамирчин өөрийн дугаараа бичнэ.

/Жишээ нь: Улаанбаатар хотын F1C төрлийн Гигант клубын тамирчин, загварын дугаар 002 бол / MGL11F101002 гэх мэт/

6. Тэмцээний шалгаруулалт

Нээлттэй тэмцээн Олон улсын FAI–гийн /Federation Aeronautigue International/ дүрэм, Монгол Улсын нисэх загварын спортын дүрмээр явагдана. Цаг агаарын хүндрэлтэй нөхцлийн үед шүүгчдийн шийдвэрээр тэмцээний цагийг зохицуулна. Загварын 4 ангилал тус бүрт тамирчдыг хувийн дүнгээр байр эзлүүлнэ.

I-р байр-1 Алтан медаль, диплом, дурсгалын зүйл, мөнгөн шагнал

II-р байр-1 Мөнгөн медаль, диплом, дурсгалын зүйл, мөнгөн шагнал

III-р байр-1 Хүрэл медаль, диплом, дурсгалын зүйл, мөнгөн шагнал

7. Материал техникийн болон бусад хангамж

· Мэдээллийн ивээн тэтгэгчээр телевизүүд ажиллана.

· Шүүгчид, тамирчдыг үдийн хоолоор үйлчилнэ.

· Автобус “ГИГАНТ” клуб - Яармаг, Яармаг –“ГИГАНТ” клуб үйлчилнэ.

· Пуужинт загварын төрлийн тамирчид удирдамжинд заасан(B6-4) маркын түлшийг “Model shop”-оос авах боломжтой. (Ж.Адилбиш холбоо барих утас:99192773)

· Радио удирдлагат агаарын тулалдааны төрөлд гараанд түлш цэнэглэнэ.

· Тэмцээний талбайд эмч ажиллана.

· Шүүгчдэд НЗС-ын нэгдсэн ангилалын дүрэмд зааснаар ажлын хөлс олгоно.

· Тамирчид шүүгчдийн семинар 2011 оны 3-р сарын 18 ны бямба гаригт 16 цагт Гигант клубт.

· Тэмцээн явагдах төрлүүдийн дүрмийг хавсаргасан.

Зохион байгуулагч байгууллага: БСШУЯ, БХЯ, МАСХолбоо, Нисэх Загварын “МАСА” Нийгэмлэг, Нисэх Загварын “GIANT” клуб.

Тэмцээний удирдамж болон дүрмийг авч болно.

WEB SITE: http://www.masa.mn www.giantclub.tk

Хаяг: “МАSА” Нийгэмлэгийн харьяа нисэх загварын “ГИГАНТ” клуб Ш/Х: 579 Улаанбаатар-51 Монгол улс 13343 E-mail: ghashbat@yahoo.com, Клубын эрхлэгч Г.Хашбат утас:99680865

Шаардлагатай үед холбогдох утас: Б.Эрдэнэбат 99117937 Б.Амарсайхан 55152250

Р.Найдандорж 99153469 (Пуужинт загварын тухай мэдээлэл)

ЭНЭХҮҮ УДИРДАМЖ НЬ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ УРИЛГЫГ ТӨЛӨӨНӨ. Тэмцээнд оролцогчдод спортын өндөр амжилт хүсье!

ПУУЖИН ЗАГВАРЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1 Тэмцээнийг зохион байгуулах журам

1.1.1 Тэмцээн эхлэхийн өмнө оролцогч бүр тамирчин, дасгалжуулагчийн анкетийг бөглөнө.

1.1.2 Оролцогч бүртгүүлсэн загварынхаа аль нэг эд анги, хэсгийг өөрөө засах, өөрчлөх эрхтэй ба энэ нь энэхүү дүрмийн техникийн шаардлагад нийцсэн байх ёстой.

1.1.3 Хэрвээ анкетийг бөглөсний дараа бүртгүүлсэн загвар нь алга болсон буюу эвдэрсэн бол албан ёсны гараа эхлэхээс нэг буюу түүнээс дээш цагийн өмнө оролцогч шүүгчдийн комисст дараагийн загвараа үзүүлж бүртгүүлэх ёстой.

1.1.4 Оролцогч өөрийн загварыг энэхүү дүрмийн заагдсан ангилалын шаардлагыг хангаж байгаа эсэхийг бүрэн хариуцна.

Шүүгчдийн комисс оролцогчийн загвар ба хөдөлгүүр дээр цохихоос бусад аргаар тэмдэг тавих эрхтэй.

1.1.5 Тэмцээний явцад шүүгчдийн комисс ямарч загварт техникийн шалгалтын хэмжилт хийх эрхтэй.

1.1.6 Нэгдүгээр байр эзэлсэн тамирчны загварыг техникийн шалгалтын хэмжилтэнд заавал оруулна.

1.1.7 Давааны эхлэл ба төгсгөлийг гэрэлт /дохионы/ пуужингаар буудах буюу эсвэл дуут дохио өгөх замаар зарлаж мэдэгдэнэ.

1.1.8 Гараанд дуудсанаас хойш 3 минутын дотор талбай дээр гарч ирээгүй оролцогч хөөргөх эрхгүй болох бөгөөд тухайн даваанд 0 оноо авна.

1.2 Гарааны шаардлага

1.2.1 Пуужин хөөргөх гарааны талбайг тэгш өнцөгт хэлбэртэйгээр бэлтгэнэ. Энэ талбайг багийн тоогоор бүсүүдэд хуваана. Нэг бүсийн хэмжээ (5-7)x(12-15) метрийн хэмжээтэй байна. Талбай ба бүсүүдийг 2-4 метрийн зайтай хатгасан дарцгаар болон уяагаар тусгаарлан тэмдэглэнэ.

Гарааны талбай ба бүсүүдийн гадна хүрээнээс 10-12 метрийнзайд 1,5-2 метрийн зайтай хатгасан жижиг дарцагтай уяаг татаж, чөлөөт бүс байгуулан нийт талбайг үзэгчдээс тусгаарлана.

Гарааны талбайг салхины чиглэлд 90°-ийн өнцөгтэйгээр байрлуулан ба мөн энэ нь загварын нислэгийн боломж, чадварыг бүрэг илрүүлэх, эргэж газардахад саадгүй тохиромжтой байдлыг бүрэн хангасан газар байх ёстой. Шаардлагатай бол гарааны талбайн байрлалыг тэмцээний даваа болгоны өмнө өөрчлөх хэрэгтэй.

Загварыг гарааны бүсэд байрлуулсан гарааны төхөөрөмжөөс хөөргөнө. Гарааны бүс дэх гарааны төхөөрөмж дээр пуужингаа хөөргөх бэлтгэлийг зөвхөн оролцогч туслахын хамт хийж болно.

Анхны давааны багийн (оролцогчийн) гарааны бүсийн дугаарыг сугалаагаар тодруулна. Тэмцээний явцад тамирчин бүх гарааны бүсээр дамжсан байхын тулд дараагийн даваануудад гарааны бүсийг нар зөв тойруулан солино. Хоногийн дулааны урсгалын нөлөө багатай үеийг их ашиглахын тулд гарааны ажиллагааг нар мандахаас өмнө эхэлж болно.

1.2.2 Загварыг зөвхөн гарааны төхөөрөмжөөс хөөргөнө. Гарааны төхөөрөмж нь 10 метрээс доошгүй цахилгааны утастай, загварыг тодорхой зайнаас цахилгаанаар хөөргөх хэрэгсэлтэй байх ёстой. Гарааны төхөөрөмжийн удирдлага нь ерөнхий түлхүүр ба залгах товчлууртай байна.

1.2.3 Цахилгаан асаагуурыг угсарч, загварыг гарааны бүсэд байрлуулахын өмнө тамирчин удирдлагын ерөнхий түлхүүрээ загварын нислэгийг хянаж байгаа шүүгчдийн ахлагчид өгнө.

1.2.4 Загварыг дараах журмаар хөөргөнө. Үүнд:

а) Оролцогч гараа өргөж загварыг хөөргөхөд бэлэн болсныг мэдэгдэнэ.

б) Шүүгчдийн ахлагчгараа өргөж, гарааны даргад тамирчин болон шүүгчид бэлэн болсныг мэдэгдээд, зөвшөөрөл авсны дараа удирдлагын ерөнхий түлхүүрийг тамирчинд өгнө.

в) Гарааны дарга чанга яригчаар “....-р бүс, түлхүүрийг залга” гэж зарлаад “Start” гэж команд өгнө. Энэ агшингаас 5 секундийг урвуугаар тоолж дуусмагц тамирчин удирдлагын залгах товчлуурыг дарна.

1.2.5 Хэрэв загварын хөлөгүүр асаагүй буюу чиглүүлэгчээс загвар гараагүй гараагүй бол тамирчин ахлах шүүгчийг зөвшөөрсний дараа 1 минутын хугацаанд гарааны төхөөрөмж рүү очиж, асаах системийг шалгаж болно.

Тамирчин гарааны төхөөрөмжийн дэргэд 1 минутаас илүү хугаацаагаар байхыг хориглоно.

1.2.6 Давтан саатал гарсан бол тамирчин тухайн даваанд 0 оноо авна.

1.2.7 Тэмцээнд оролцож байгаа тамирчин бүр өөрийн гарааны төхөөрөмжтэй байна.

1.3 Ялагчийг шалгаруулах

1.3.1 Загварын тухайн ангилалаар 3-аас доошгүй тамирчин байгаа тохиолдолд хувийн дүнгээр тамирчдыг шалгаруулна.

1.3.2 Тамирчны хувийн амжилт нь загварын тухайн ангилал дахь нислэгийн дүнгээс хамааран авсан оноогоор тодорхойлогдоно. Хамгийн их оноотой нь ялагч болно.

1.3.3 Тамирчин бүрийн хувийн үзүүлэлтүүд нь спортын зэрэг олгох, өмнө олгосон спортын зэргийг батлах үндэслэл болно.

1.3.4 Хувийн дүнгээр аварга шалгаруулах тэмцээнд тухайн багийн тамирчин бүрийн эзэлсэн байрын нийлбэрээр багийн эзлэх байрыг тодорхойлно. Жишээлбэл: I байр – 1 оноо

II байр – 2 оноо

III байр – 3 оноо г.м.

Хэрэв хоёр буюу хэд хэдэн тамирчин адил амжилт үзүүлсэн бол багийн эзлэх байрыг тодорхойлохдоо хамгийн бага оноог тооцно. Жишээлбэл, хоёр тамирчин 5 ба 6-р байрыг эзэлбэл хоёр багт тав, таван оноо өгнө. Загварын тухайн ангилалд тамирчнаа оруулаагүй, эсвэл тамирчин нь аль нэг ангилалд хувийн дүнгээр 0 оноо авсан баг тэмцээнд оролцож байгаа багийн тоогоор оноо авна.

1.3.5 Тэмцээнд загварын тухайн ангилалаар 3-аас бага тооны тамирчин оролцож байгаа бол тухайн ангилалаар хувийн дүнгээр аварга шалгаруулахгүй ба харин тэдний үзүүлэлтийг багийн амжилтыг тодорхойлоход тооцно.

1.3.6 Хоёр буюу хэд хэдэн багийн оноо тэнцвэл I байр илүү олон эзэлсэн баг түрүүнд нь бичигдэнэ. Хэрэв үзүүлэлт нь адилхан байвал II байрилүү олон эзэлсэн багийг илүү амжилт үзүүлсэнд тооцно.

1.4 Тэмцээнд оруулах пуужингийн загварууд

1.4.1 Тэмцээнд оруулж байгаа бүх загварууд нь энэхүү дүрэмд заагдсан техникийн шаардлагыг заавал хангасан байх ёстой.

1.4.2 Пуужин загвар гэдэг нь агаараас хүнд, агаарт аэродинамикийн өргөх хүчийг ашиглахгүйгээр хөөрдөг, хүнийг агаарт өргөх чадваргүй, метал бус материалаар хийгдсэн, дахин ашиглахын тулд аюулгүйгээр буулгах хэрэгсэлтэй тийрэлтэт хөдөлгүүрийн тусламжтайгаар хөдөлдөг нисэгч аппаратболно.

1.4.2.1 Пуужин-планерийн (ракетопланер) загвар гэдэг нь энэ нь аэродинамикийн хүчийг ашиглан элин халин нисэх замаар тэдгээрийн нисэх хэсгийг, эсвэл загварыг бүхэлд нь аюулгүй газардуулдаг пуужин загвар юм. Пуужин-планерийн нисэх хэсгийг радио удирдлагаар удирдан буулгаж болно.

Тайлбар: Нисэхдээ аэродинамикийн өргөгч гадаргууг ашиглан агаарт мушгиран (спиральзамаар) пуужинт хөдөлгүүрээр хөөрдөг онгоцны загварыг тэмцээнд оруулахгүй. Загварын дээд хэсэг дэх шүхрийг аэродинамикийн өргөгч гадаргууд тооцохгүй.

1.4.3 Тэмцээнд оруулж байгаа загвар дээрээ тамирчин өөрийн сонголтоор хоёроос доошгүй үсэг буюу тооноос бүрдсэн таних тэмдэг тавьсан байна.

Энэ таних тэмдэг нь загварын бүх салдаг хэсгүүд дээр байх ёстой ба 10 мм-ээс багагүй өндөртэй байх ёстой.

Тамирчдын загварын таних тэмдгүүд хоорондоо нэгээс доошгүй үсэг буюу тоогоор ялгаатай байх ёстой. Таних тэмдэг нь дууриалган хийсэн эх загварынхтайгаа тохирч байдаг дуураймал загварууд үүнд хамаарахгүй.

1.4.4 Пуужин загвар нь гарааны жин, хөдөлгүүр дэх шатахууны жин, угсрааны тоо зэргээр хязгаарлагдана.

1.4.4.1 Загварын гарааны жин гэдэг нь хөдөлгүүр, аюулгүй буулгах хэрэгсэл, ашигт ачаа бүхий хөөргөхөд бэлэн болсон загварын жинг хэлнэ.

1.4.4.2 Загварын ерөнхий тодорхойлолт:

а)Дуураймал загвараас бусад загварын гарааны хамгийн их жин 0,5 кг

б) Хөдөлгүүр дэх шатахууны хамгийн их жин 125 гр

в) Пуужин ба пуужин-планерийн угсрааны тоо 3

Тайлбар: Нислэгийн явцад салахаар тооцоолж хийсэн, тус бүр нь нэг буюу хэд хэдэн хөдөлгүүртэй пуужингийн их биений нэг хэсгийг угсраа гэнэ.

Пуужингийн хөдөлгүүргүй хэсэг нь угсраа болж чадахгүй. Угсрааны зохиомж нь түүний гарааны хөдөлгүүрийн ажиллагааны дарааллаар тодорхойлогдоно.

1.4.5 Загварыг зөвхөн үйлдвэрийн хийцтэй хатуу түлштэй хөдөлгүүрээр хөөргөнө. тэмцээн эхлэхээс нэг өдрийн өмнө шүүгчдийн комисст бүх хөдөлгүүрийг өгөх ба тамирчдад зөвхөн гараан дээр олгоно.

1.4.5.1 Загварын зохиомж нь загварыг урьдаас төлөвлөсөн замаар (траектор) нисгэхэд шаардлагатай гадаргуу болон хэрэгслээр тоноглогдсон байх ёстой.

1.4.6 Пуужин болон пуужин-планерыг хийхдээ цаас, мод, хуванцар г.м. метал бус материал ашиглахыг зөвшөөрнө (тугалган цаас ашиглаж болно).

1.4.7 Хэрэв хөдөлгүүрүүд нь тусгай угсрааных биш бол тэдгээр нь нислэгийн үед загвараас салах ёсгүй. Харин пуужин-планер буюу онгоц маягийн дуураймал загвар дээр хөдөлгүүрийн их биеийг хаяхыг зөвшөөрнө. Гэхдээ энэ хөдөлгүүрийн их биеийг хамгийн багадаа 4 дм2 талбайтай шүхэр буюу 25х200 мм –ийн хэмжээтэй туузаар газардуулах ёстой.

1.4.8 Загварын бүх угсраанууд ба салдаг хэсгүүд нь уналтын хурдыг сааруулж аюулгүй газардуулах шүхэр, ротор, далавч, тууз г.м. хэрэгсэлтэй байх ёстой. Шүхрийг ямарч материалаар хийж болох ба олж харах, ажиглахад хялбар хурц өнгөтэй байх ёстой.

1.5 Пуужингийн загваруудын ангилал

1.5.1 Пуужин загварын тэмцээнийг дараах ангилал, төрлүүдээр явуулна. Үүнд:

- Ангилал: S-1 Өндөр нислэгийн пуужингийн загвар

Төрөл: S-1-A

S-1-B

S-1-C

S-1-D

2 даваатай бөгөөд загварыг хамгийн өндөрт хөөргөх, гарааны талбайд тогтоосон хугацаанд эргүүлэн авчрах зэргийг үнэлнэ.

- Ангилал: S-2 Стандарт ачаатайгаар хамгийн өндөрт нисгэх пуужингийн загвар

Төрөл: S-2-A

S-2-B

S-2-C

2 даваатай бөгөөд стандарт ачаатай загварыг хамгийн өндөрт хөөргөх, гарааны талбайд тогтоосон хугацаанд эргүүлэн авчрах зэргийг үнэлнэ.

- Ангилал: S-3 Үргэлжилсэн нислэгийн шүхэрт пуужингийн загвар

Төрөл: S-3-A

S-3-B

S-3-C

S-3-D

5 даваатай бөгөөд шүхэрт пуужингийн загварыг тодорхой хугацаанд агаарт байх үзүүлэлтийг тодорхойлох ба гарааны талбайд тогтоосон хугацаанд эргүүлэн авчрах зэргийг үнэлнэ.

- Ангилал: S-4 Үргэлжилсэн нислэгийн пуужин-планерийн загвар

Төрөл: S-4-A

S-4-B

S-4-C

S-4-D

S-4-Е

5 даваатай бөгөөд пуужин-планерийн загварыг тодорхой хугацаанд агаарт байх үзүүлэлтийг тодорхойлох ба гарааны талбайд тогтоосон хугацаанд эргүүлэн авчрах зэргийг үнэлнэ.

- Ангилал: S-5 Өндөр нислэгийн пуужингийн дуураймал загвар

Төрөл: S-5-A

S-5-B

S-5-C

S-5-D

S-5-Е

2 даваатай бөгөөд загварыг хамгийн өндөрт хөөргөх, нислэг нь эх загварынхтай адил байх, хийц, эх загварыг масштабаар хуулбарласан нарийвчлал зэргийг үнэлнэ.

- Ангилал: S-6 Өндөр нислэгийн пуужингийн загвар

Төрөл: S-6-A

S-6-B

S-6-C

S-6-D

S-6-Е

5 даваатай бөгөөд туузат пуужингийн загварыг тодорхой хугацаанд агаарт байх үзүүлэлтийг тодорхойлох ба гарааны талбайд тогтоосон хугацаанд эргүүлэн авчрах зэргийг үнэлнэ.

- Ангилал: S-7 Дуураймал пуужингийн загвар

2 даваатай бөгөөд загварыг эх загварынхтай адил нислэгтэй байх, хийц, эх загварыг масштабаар хуулбарласан нарийвчлал зэргийг үнэлнэ.

- Ангилал: S-8

Төрөл: S-8-A

S-8-B

S-5-C

S-8-D

- Ангилал: S-9

Төрөл: S-9-A

S-9-B

S-9-C

S-9-D

Хоёр. Техникийн шаардлага

2.3 Үргэлжилсэн нислэгийн шүхэрт пуужингийн загвар

2.3.1 Үргэлжилсэн нислэгийн шүхэрт пуужингийн загвар нь зөвхөн нэг угсраатай байх ба нислэгийн жин, хөдөлгүүрийн хүчин чадлаас хамааран төрлүүдэд хуваагдана. Шүхэр нь гурваас доошгүй оосортой байх ёстой. Хэдэн ч шүхэртэй байж болох ба тэдгээрийг тэмцээний ямарч үеэр солихыг зөвшөөрнө.

2.3.2 Техникийн шаардлага

Төрөл

Хөдөлгүүрийн чадал, ньютон·сек

Загварын жин, гр

Нислэгийн хэмжигдэх хугацаа, сек

S-3-A

S-3-B

S-3-C

S-3-D

0 – 2,5

2,51 – 5

5,01 – 10

10,01 – 20

100

100

200

500

240

360

480

600

2.3.3 Тамирчин гарааны талбай дээр багийнхаа бүрэлдэхүүнээс нэг тйаслагчтай ажиллахыг зөвшөөрнө.

2.3.4 Тамирчин 3-аас илүүгүй загвараар тэмцээнд оролцоно.

2.3.5 Нэг давааны үргэлжиллэх хугацаа 30 минутаас багагүй байна.

2.3.6 Тамирчин загвараа 5 удаа шалгалтын нислэгт хөөргөх эрхтэй.

2.3.6.1 Албан ёсны гараан дээр гарааны төхөөрөмжөөс загвар салсан нисэх оролдлого бүрийг шалгалтын нислэгт тооцно. Харин хөдөлгүүр дэлбэрэх, шатах, эвдрэх тохиолдолд шалгалтыг нислэг үйлдсэнд тооцохгүй.

2.3.7 Тамирчин нэг шалгалтын нислэг дээр 2 оролдлого хийх эрхтэй. 2-р оролдлогоо анхны оролдлогын дараа шууд эхлэн, эсвэл 3 тамирчны дараа хийж болно.

2.3.7.1 Хэрэв загвар

a)“Хөөргө” команд өгснөөс хойш 30 секнд өнгөрөхөд хөдөлгүүр ажиллаагүй бол

б)Загвар тамирчны биш буруугаар дэлбэрсэн бол оролдлого хийсэнд тооцно.

Тайлбар:Оролдлого бүрийн өмнө тамирчинд 2 минутын бэлтгэх хугацаа өгнө.

2.3.8 Загварын нислэгийн хугацааг 2 шүүгч хянана. Гарааны шүүгчдийг гараанаас 10 метрээс илүү холдохыг хориглоно.

2.3.9 Загварын нислэгийн хугацаа нь загварыг гарааны төхөөрөмжөөс салах агшингаас эхэлнэ.

2.3.9.1 Хэрэв загвар газар шүргэх, амар нэгэн саадтай мөргөлдөх, харагдах орчноос гарвал нислэг дууссанд тооцно.

2.3.9.2 Үндсэн хугацааг бүтэн секундээр авсан 2 шүүгчийн үзүүлэлтийн дундаж утгаар тооно.

2.3.9.3 Гарааны шүүгчид нь дуран, секундомерээр хангагдсан байна.

2.3.10 Нислэгийн үзүүлэлтийг дараах тохиолдолд хүчингүйд тооцож 0 оноо өгнө:

a)аврах систем ажиллаагүй бол

б) дараагийн угсрааны хөдөлгүүр ажиллаагүй бол

в) гарааны дараа загвар хэвтээ чиглэлд ниссэн бол

д) дүрэмд заагдаагүй эд анги салсан бол

е) тамирчин анкетаа бөглөсний дараа тэнд заагаагүй эд ангийг хэрэглэсэн, бүртгүүлсэн эд анги нь дүрмээр зөвшөөрөгдөөгүй бол

ё) шүхэр тасарсан бол

2.3.11 Тамирчны эзлэх байр 5 даваанд авсан онооны нийлбэрээр тодорхойлогдоно.

2.3.11.1 Үзүүлэлтүүд нь тэнцвэл нэмэлт даваанд авсан оноогоор байр эзлүүлнэ.

Тэмцээний дүрмийг татаж авах

http://share.gogo.mn/tOxHCh2ijD36231298509486/durem F5B.docx

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null